Дижитал шилжилт компани бүрийг тойрч биш дайрч гарна. Харин бизнесээ дижитал болгоход эхний алхам бол ERP (Enterprise Resource Planning)
Тавдугаар сарын 19-нд 19-00 цагаас болох “ERP систем, түүний үр өгөөжийг хэрхэн өндөр байлгах вэ?” нэртэй вебинар сургалтыг угтаж хийсэн энэхүү подкастаар:
– Танай компанид ERP нэвтрүүлэх ямар хэрэгцээ байгаа вэ?
– ERP систем болон түүнийг нийлүүлэх компаниа хэрхэн сонгох вэ?
– ERP-гаар бий болсон датаг яаж үнэлж, зардлаа хэмнэж, үйл ажиллагаагаа сайжруулж, шийдвэр гаргахдаа ашиглах вэ?
– Жижиг компаниудын хувьд ERP-гийн ямар систем сонговол зохистой вэ?
– ERP нэвтрүүлсэн бол мэдээллийн аюулгүй байдлаа яаж хангах вэ?
– Дижитал шилжилт хийхэд яагаад удидлагын санаачлага түлхүүр үүрэгтэй вэ? Эдгээр болон бусад асуултад хариулахыг зорьлоо.
Хөтлөгч: Г.Даваадорж. Business.mn сэтгүүл, сайтын редактор. Business.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг хөтөлдөг.
Зочин: “Digitalworks” ХХК-ийн захирал Б.Нямцэрэн
Подкаст сонсоход:
– iPhone-ий App store: podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна
– Андройдын Play store: Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна
Mash ih taalagdlaa, iluu ih medeelel avii