BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнзурыг бэлгэдсэн цэрэг, сэтгүүлч, бизнес эрхлэгчийн амыг таглаж, нүдийг нь боосон гарыг харуулсан хүүхэлдэйн кино. - Business.MN

Хэвлэл мэдээлэл: Соён гэгээрүүлэх ба муулан мунхруулах

Г.Даваадорж   Г.Даваадорж
2020-05-18
  Онцлох, Хүний нөөц
0
Share on FacebookShare on Twitter

Өглөө автобуснаас буугаад ажил руугаа алхаж явтал утсанд мэссэж ирлээ. “Цагаан сараа цахилгааны өргүй угтсан таньд баяр хүргэе” гэжээ. Өмнө нь төрийн өмчит компаниас ийм эелдэг мэссэж авч үзээгүй учраас “овоо доо” гэж бодлоо. Үүнээс улбаалаад ер нь төрийн байгууллагууд иргэддээ хэрхэн зөв мэдээллийг хүргэх ёстой юм бол гэсэн бодол төрөв. Энэ нь явсаар “соён гэгээрүүлэх” ойлголттой холбогдов. Ингээд соён гэгээрүүлэхийн тухай бодол санаанаас гарахгүй, үе үе дотроос гижигддэг болсон учраас энэ талаар сэтгүүлчийн эргэцүүллээ бичихээр шийдсэн юм.

Их мөртөө дутуу 

Соён гэгээрүүлэх үйлс нь аль ч цаг үед нийгэмд том үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, Францын хувьсгал Ж.Ж Руссо тэргүүтэй соён гэгээрүүлэгчдийн үзэл сургаалиас эхтэй.
Эдүгээ, монголчууд харилцаа, холбоо, мэдээллийн бүх л дэвшилтэт технологийг ашиглаж байна. Зурагт, хэвлэл, интернет мэдээллээр хахаж байна. Гэхдээ хүмүүс хэрэгтэй, зөв мэдээллээ авч байна уу гэвэл том асуултын тэмдэг гарч ирнэ.

Мэдээллээр хахаж, мэдлэгээр өлбөрсөн нийгэмд бид амьдарч байна

Их сургуульд оюутан байхад сэтгүүл зүйн нийгэмд гүйцэтгэх үүрэг гэдэг дотор “соён гэгээрүүлэх” гэсэн үүргийг нэрлэдэг байв. Харамсалтай нь соён гэгээрүүлэх ажил сэтгүүл зүйд байтугай нийгэм даяар орхигдож, бараг мартагдаж яваа гэж хэлэхэд болно. Гэхдээ энд боловсролын системийн тухай асуудал яриагүй гэдгийг анхаарна уу. Мэдээллийн хэрэгслээр дамжуулж хүн ардыг гэгээрүүлэх тухай ухагдахуун зах зээлийн нөхцөлд арилжааны сэдлээр солигдож, мэдээллийн агуулга эерэг, сөргөөс үл хамаарч орлого олж л байвал үнэтэй мэдээлэлд тооцогддог болов. Түүгээр барахгүй, зарим хүн соён гэгээрүүлэх гэдгийг социализмоос үлдсэн хоцрогдсон ойлголт гэж үздэг.

Аль ч төр улсад иргэдийг хэрэгтэй, зөв мэдээллээр хангах, боловсролын тогтолцоогоор олж авч чадаагүй мэдлэгийг хэвлэлээр дамжуулж өгөх нь төрийн бодлогын чухал чиглэл байдаг. Үүнийг хариуцсан тусгай бүтэц байх нь ч бий.

Ямар оронд авлига их байдаг вэ? Мэдээлэл муутай оронд. Мэдээлэлгүй, мэдлэггүй хүнийг хуурч мэхлэхэд амархан.

Хэрэгтэй зөв, мэдээлэл гэдгийг энд тодотгохыг хүсч байна. Энэ бол засаг захиргааны бүх шатны байгууллагын гаргаж буй аливаа шийдвэр, хууль, дүрэм, тогтоол, захирамж, тушаал, зарлал гэх мэт иргэдийн амьдралд хэрэгтэй олон төрлийн мэдээлэл юм. Өнөөдөр төрийн байгууллагууд иргэдэд мэдээллээ хэрхэн хүргэж байна вэ? Нэг удаагийн хэвлэлийн хурал, зурагтын нэг оройны мэдээ, сонин, сайтын нэг удаагийн ярилцлага, нийтлэл нь шаардлагатай бүх мэдээллийг хүргэж чадахгүйгээс гадна системтэй биш. Системтэй биш учраас тухайн иргэн мэдээлэл авлаа ч цогцоор нь, эцэслэсэн хэлбэрээр авч чадахгүй. Олон нийтийн сүлжээний хэрэглээ тэлж мэдээлэл дамжуулах суваг өргөжсөн. Гэхдээ Монгол гэдэг зөвхөн Улаанбаатар биш. Сумын засаг дарга ямар захирамж гаргасан, суманд хувиарласан мөнгөөр юу хийх гээд байгааг жирийн малчин мэдэх шаардлагатай.

Мэдээж, засаг захиргааны аль ч түвшинд иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж буй шударга хүн олон. Гэвч тэдний ажлын талаар зөв мэдээлэл хүргэх бүтэц, суваг байхгүй бол үр дүн эсрэгээр эргэдэг. Мэдээлэлгүй, эсвэл мэдээлэл бүрхэг байх нь нийгэмд хардалт, үл итгэлцэл газар авах нөхцлийг үүсгэдэг. Өнөөгийн монголчууд нэгэндээ итгэхээ больчихсон үндсэн шалтгаан бол авлигачид, хулгайчид ихэссэндээ ч биш, хүний мөс чанар муудсандаа ч биш, ердөө л зөв мэдээллийг хүмүүст өгч чаддаггүйд л байгаа юм. “Бүгдээр ярилцвал харгүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэсэн үг ч бий. Төрийн байгууллагууд иргэдэд мэдээллээ хэрхэн хүргэдэг, мэдээллийн хэдэн хувь нь албан эх сурвалжаар иргэдэд хүрдэг талаар судалгаа алга байна.

Өнөөгийн монголчууд нэгэндээ итгэхээ больчихсон үндсэн шалтгаан бол авлигачид, хулгайчид ихэссэндээ ч биш, хүний мөс чанар муудсандаа ч биш, ердөө л зөв мэдээллийг хүмүүст өгч чаддаггүйд л байгаа юм.

Сэтгүүлч миний бие бусдаас сүрхий ухаантай болоод соён гэгээрүүлэх яриад байна гэвэл өрөөсгөл. Ямар оронд авлига их байдаг вэ? Мэдээлэл муутай оронд. Мэдээлэлгүй, мэдлэггүй хүнийг хуурч мэхлэхэд амархан.

Төр бол нэг ёсондоо ард түмний эцэг, эх. Эцэг, эх хүүхдүүддээ юу хийх гэж буйгаа ойлгомжтой хэлж өгөхгүй бол тэр гэр бүлийн гишүүд нэг нэгнээ ойлгохгүй, хардаж сэрдэж эхэлнэ. Төрийн байгууллага бол дарга нарын ямбалдаг, иргэдийн оочер дараалалд зогсдог газар биш, харин үйлчилгээний байгууллага гэдэг утгаараа жирийн хүнд хамгийн ойр ажиллах ёстой.

Олон нийтийн бус, хэдхэн хүний хэвлэл 

Төрийн байгууллага олон нийтэд мэдээлэл хүргэх тусгай бүтэцтэй байх албагүй, ийм мэдээллийг тэртэй тэргүй арилжааны хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж болно гэж үгүйсгэх хүмүүс бий. Арилжааны хэвлэлүүд өнөөдөр нийгмийг мэдээлэлжүүлж буй гол суваг гэдэг нь үнэн. Гэхдээ Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зах зээлийн ямар орчинд ажиллаж байгааг авч үзье.

Манай олонхи хэвлэл мэдээллийн хэрэгсэл медиа зах зээлийн зүй ёсны буюу контентын чанар, сэтгүүлчдийн ур чадварт үндэслэсэн өрсөлдөөний зарчмаар бус, нөлөөтэй хэдхэн хүний мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг.  Хүний түрийвч царайчилж амьдрахын зовлон их. Ийм хэвлэл бие даасан бодлого явуулах боломжгүй, тодорхой түвшинд хөрөнгө оруулагчийн ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьдаг. Нийгэмд үнэт зүйлс бүтээх контентыг бүтээхийн тулд мөнгө хэрэгтэй. Гэвч энэ нь компанийн эзэнд ашиггүй учраас санхүүжүүлэхгүй.

Монголын хэвлэл мэдээлэл эрх зүйн болон эдийн засгийн талаасаа хараат бус ажиллах боломжгүй.

2016 оны эцсээр Монголын хэвлэлийн хүрээлэн  “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын Герман дахь салбартай хамтран Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хэн эзэмшиж байгаа талаар томоохон судалгаа хийсэн билээ. Судалгаанд хамрагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн 74 хувь нь улс төрийн хамааралтай байна гэсэн дүн гарсан. Судалгааны үр дүн “Монголд улс төр бол бизнес, бизнес бол улс төр” гэдгийг харуулсан. Тэр тусмаа хэвлэл мэдээллийн бизнесийг улс төрийн хяналтаас хамгаалах ямар нэгэн зохицуулалт байхгүй.  Хэвлэл мэдээллийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгох, бүртгэх үүрэг бүхий бүх байгууллага нь Засгийн газарт харьяалагддаг.

МАХН эрх барьж байсан үед энэ намд талтай сувгууд байгуулагдсан бол дараагийн дөрвөн жилд нь буюу 2004-2008 оны эвслийн засгийн газрын үед голчлон Ардчилсан намын байр суурийг дэмждэг зүтгэлтнүүд тусгай зөвшөөрөл авч, сувгаа нээсэн байна.
Жинхэнэ утгаараа олон нийтийг төлөөлөх ёстой Монголдоо ганц болох олон нийтийн радио телевиз нь бас улс төрийн нөлөөлөлд хавчигдсан.

Монголын хэвлэл мэдээлэл нь “улс төржилт” хэмээх байнга халуурдаг өвчтэй. Сонгууль ойртох тусам халуурлын градус ихэснэ. Энэ хооронд бодитой, тэнцвэртэй байх, сонгогчдод мэдлэг өгөх үүрэг улам бүдгэрч, халуурал нь дэмийрэл болж хувирна. Ийнхүү хэвлэл соён гэгээрүүлэх бус, муулан мунхруулах ажил хийдэг. Өөрөөр хэлбэл, сонгууль бол худал хуурмаг, гүтгэлэг доромжлол хамгийн их үнэд хүрдэг сезон нь юм.

Сонгууль бол худал хуурмаг, гүтгэлэг доромжлол хамгийн их үнэд хүрдэг сезон нь юм.

Эрх зүйн хувьд хэдийгээр Монголд хэвлэлийн эрх чөлөөг Үндсэн хууль болон бусад хуулиар тунхагласан ч бодит байдалд “хагас эрх чөлөөтэй” гэсэн тодотгол зүүгээд олон жил болж байна. Редакцийн хараат бус байдлыг зохицуулах эрх зүйн орчих байхгүй. Хэвлэлийн эзэмшигчийн талаарх мэдээлэл ил тод биш учраас мэдээллээ нуусан эзэн өөрийн мэдэлд буй хэвлэл мэдээллийн хэрэгслийг явцуу ашиг сонирхолдоо ашигладаг. Улсын бүртгэлийн ерөнхий газар хэвлэл мэдээллийн хэрэгслийг бүртгүүлэхэд эзэн нь хэн болох, түүний хувь хэмжээ, компанийн зах зээлд эзлэх хувийг харгалздаггүй.

УИХ-ын 2010 онд баталсан Монгол улсын аюулгүй байдлын шинэчилсэн үзэл баримтлалд “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил, харьяалал нь ил тод байх бөгөөд үйл ажиллагаа нь бодитой, тэнцвэртэй, хариуцлагатай байна”  гэж заасан бөгөөд энэхүү заалтын хэрэгжилтийн хяналтыг ҮАБЗ хийх ёстой ч өнөөдөр ямар нэгэн тогтоол, шийдвэр гаргаагүй байна. 2014 онд УИХ-д өргөн барьсан  “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн төсөлд редакцийн хараат бус байдлыг хангах, эзэд, хувьцаа эзэмшигч сэтгүүлзүйн мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх тухай заалт оруулсан. Гэвч УИХ хуулийн төслийг буцаасан. Мөн хувь хүн, хуулийн этгээдийн мэдэлд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байх талаар хэвлэлийн төвлөрлийг зохицуулсан хууль, журам одоог хүртэл алга. Өөрөөр хэлбэл, Монголын хэвлэл мэдээлэл эрх зүйн болон эдийн засгийн талаасаа хараат бус ажиллах боломжгүй.

Ийнхүү төр чөлөөт хэвлэл хэмээх ард түмний үзэх нүдийг боож, сонсох чихийг тагласан учир ард түмэнд мэдлэг өгч соён гэгээрүүлэх ажил хаягдсаар байна.

Оюуны тураал 

Олон нийтийг соён гэгээрүүлэх ажилд хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэх үндэсний агуулга /контент/ маш том үүрэгтэй. Монголын хэвлэлд Наадам, Цагаан сараас бусад үед үндэсний контентын эзлэх хувь маш бага. Ашиг олохгүй юм гэхэд алдагдалтай ажиллахгүйн тулд хямдхан үнэтэй Солонгосын олон ангит кино гаргаж буй арилжааны телевизүүдийг буруутгах аргагүй. Тиймээс дотоодын контентод хөрөнгө оруулах нь гарцаагүй төрийн хийх ажил.

bookzone.mn

Гадны контент нь бүтээгч улсын хувьд эдийн засгийн бодлогын нэгэн хэсэг болдог. Зарим судлаачид үүнийг “зөөлөн дипломат”-ын нэг хэлбэр гэх нь ч бий. Хэрэв монголчууд Солонгос кино үздэггүй байсан бол өнөөдөр Улаанбаатарт ийм олон гоо сайхны хагалгаа хийдэг эмнэлэг, гоо сайхны солонгос салон, дэлгүүр байгуулагдах байсан уу? Өөрөөр хэлбэл, Солонгосын олон ангит кино нь энэ зах зээлд зориулж монгол эмэгтэйчүүдийн сэтгэхүйд таатай хөрс бэлдээд өгчихсөн гэсэн үг.

Д.Энхбат “Эх хэл бол сэтгэлгээ, гадаад хэл бол мэдлэг”

Нөгөө талаас гадны контент давуу байх нь хүүхэд, залуучуудын сэтгэхүйн хөгжилд нөлөөлдөг. “Датаком” компанийг үүсгэн байгуулагч Д.Энхбат “Эх хэл бол сэтгэлгээ, гадаад хэл бол мэдлэг” гэж нэгэнтээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, орчин үеийн залуус улам “баруунжиж”, “солонгосжиж” байна гэсэн үг. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн нэгэн багш “хүүхэд, залуучуудын сэтгэлгээ орчуулгын шинжтэй болж байна” гэсэн нь чиг хандлага таагүй зүг рүү явж байгааг сануулж буй хэрэг. Нгөрснөө сөхөн, голдуу хаад, хатдын тухай ном бичих болсон нь Монголын орчин үеийн нийгэмд оюуны баяэрт зохиолч Д.Батбаяр агсан “Өнөөгийн зохиолчид орчин үеийн нийгмийн асуудлыг биш, үргэлж өнлаг хомдсонтой холбоотой” хэмээн үзсэн нь үүний бас нэг нотолгоо юм.

Төгсгөлд нь ….

Хэрэв ийм байдал хэвээр үргэлжилвэл, төр, ард түмний хоорондын үл итгэлцлийн ангал арилахгүй. Мэдээлэл муутайгаар нь далимдуулж хулгайчид ард түмнээ хуурсан, улс орноо тоносон хэвээр байна. Монголын хэвлэл мэдээлэл хагас эрх чөлөөтэй гэсэн тодотголоос салахгүй. Монгол царайтай, харийн сэтгэлгээтэй (бас сэтгэлтэй) хүмүүс олширсоор байх болно.

 

Тагууд: хэвлэл мэдээлэл

Санал болгох:

"УЛААНБААТАР ЯВГАН АЛХАЛТЫН ФЕСТИВАЛЬ - 2024" АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
“УЛААНБААТАР ЯВГАН АЛХАЛТЫН ФЕСТИВАЛЬ – 2024” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Монгол, англи хэлээр "Ногоон хөгжил" гэсэн гарчигтай сэтгүүлийн нүүр. Гарчгийн доор нэгэн хүн цаад талд нь ногоон толгодтой нуурын дэргэд зогсож байна. Англи хэл дээрх бичвэрт "Уур амьсгалын өөрчлөлт: ХЭТ БОЛОХГҮЙ ӨМНӨ" гэж бичжээ. Монголоор ч мөн адил бичдэг. Тогтвортой өсөлтийг хангах бизнесийн стратегийн талаар өгүүлэлд оруулав. - Business.MN
“Ногоон хөгжил” сэтгүүл мэндэллээ
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00