BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хар дэвсгэр дээр цэнхэр, ногоон, цагаан өнгийн хүмүүсийн дүрс, дүрсийг цаасан хайчаар зүсэж буй хайчны зураг нь бизнес, бизнес эрхлэхэд динамик стратегийг бэлэгддэг. - Business.MN

Таны ач зээ нар таны юунд зэвүүцэх вэ?

Г.Даваадорж   Г.Даваадорж
2020-05-22
  Хүний нөөц
0
Share on FacebookShare on Twitter

Ирээдүйн үе хойч өнөөдөр хэвийн гэж үздэг ямар итгэл үнэмшил, зан төлөвийг жигших вэ?

Том Стэндэж, The Economist болон The World in 2020 сэтгүүлийн Орлогч эрхлэгч

Өнөөгийн хүүхдүүд хэрэг алгаа! Залуучуудын ёс суртахуунгүй байдал, утгагүй сонголтыг буруушаасан энэ үг мөнхийнх. Тэд муухай хувцасладаг! Тэд этгээд хөгжим сонсдог! Тэд ахмадаа хүндэлдэлгүй! Гэвч энэ үе хоорондын шүүмжлэл бол эсрэг хөдөлгөөнтэй гудамж юм. Үе болгон өмнөх үеүүдийн бүдүүлэг, хоцрогдмолыг гайхдаг. Тэд хүнийг боолчилдог байсан! Тэд эмэгтэйчүүд санал өгөхийг зөвшөөрдөггүй байсан! Тэд ижил хүйстнийг мөрдөж мөшгөдөг байсан! Тухайн цаг үед хэвийн гэж үздэг байсан зарим итгэл үнэмшил, зан төлөв хэдхэн арван жилийн дараа зохисгүй үйлдэл болдог нь нийгмийн өөрчлөлтийн мөн чанар юм. Тэгвэл 2020 онд амьдрагчдын ямар талыг ирээдүйн үр хойчис буруушаах вэ?

Хамгийн түрүүнд тэдний буруушаах зүйл бол уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажлын бүтэлгүйтэл. Экологийн сүйрлийн талаар ийм их нотолгоо байхад яагаад ийм удаан хугацаанд тийм бага зүйл хийснийг тэд асуух магадлалтай. 2050 оны хөгшчүүл залуудаа авсан алсын нислэгийн тасалбаруудаа нууж, ээлжийн амралтаараа зөвхөн галт тэргээр явсан гэж гүрийж мэдэх юм. Аягүй бол ээлжийн амралтаараа хаа нэг тийшээ явах нь хүртэл сайнаар бодоход бодлогогүй, муугаар бодоход ичгүүргүй үйлдэл болно. Тиймээс эко аялалын хамгийн зөв сонголт нь ерөөсөө гэртээ хэвтэх. 

Ээлжийн амралтаараа хаа нэг тийшээ явах хүртэл ёс суртахаангүй үйлдэлд тооцогдох болно

Барууны ертөнцийн хувьд нийгмийн хандлага хурдан өөрчлөгдөж байгаа өөр нэг чиглэл бол мах идэх. Учир нь ургамлын гаралтай уургаар хийсэн “Боломжгүй бургер” зэрэг үхрийн махнаас ялгагдахааргүй мах орлуулагчдын чанар сайжирч, үнэ нь хямдарч байгаа болохоор махнаас, тэр дундаа экологийн хамгийн сөрөг нөлөөтэй үхрийн махнаас татгалзах кампанит ажлууд улам хүчээ авна. Ёс зүйн дагуу эсвэл амьтныг бодсондоо махнаас татгалздаггүй хүмүүс экологийн шалтгаанаар татгалзах болно. Ялангуяа орлуулагчаар стейк хийж идэх боломжтой бол. Хөгжиж буй орнуудын махны хэрэглээ улам өссөөр байгаа. Гэвч Лондонгийн Ислингтон эсвэл Виржинийн Уильямсбургт үдийн хоолондоо мах идэх нь хэтэрсэн тансаглал болж мэднэ.

Гэвч асуудал зөвхөн экологи биш. Цагаачлалыг өргөн хүрээнд эсэргүүцэж байгаа явдлыг ирээдүйд ёс зүйн доголдол гэж үзнэ. Ядуу орноос баян орон руу шилжихэд ажилчдын бүтээмж дээшилдэг. Цагаачлалыг дэмжсэн алхам бүр цагаач, хүлээн авагчийн аль алинд нь тустай. Чинээлэг орнуудын иргэд ядууст туслахыг хүсч буйгаа ярьдаг ч цагаачид ажлын байр, аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдалд нөлөөлнө гэж болгоомжилдог нь Засгийн газар цагаачдын урсгалыг хязгаарлах алхмууд хийхэд хүргэдэг. Таны ач зээ нарт энэ нь ойлгомжгүй санагдана. Ирээдүйд гэр бүлийн шинэ хэв маяг, амьдралын нөхцлүүд үүсэх учир эдүгээ нийгэмд идэвхитэй газар авч буй хүйсийн ялгаа, бэлгийн чиг хандлагын талаарх орчин үеийн ойлголт сайнаар бодоход түүхий муугаар бодоход ямар ч утгагүй санагдах болно. Технологийн нөлөөгөөр бэлгийн амьдрал, үржлийн үйл явц хоёр улам холдож буй учраас хүүхэд эцэг, эхтэй байх гэх зэрэг хуучны ойлголтууд хүчээ алдаж эхэлнэ. Түүнчлэн ач, зээ нар маань эмэнд тэсвэртэй супер бактериуд бий болоход хүргэдэг антибиотекийн өргөн хэрэглээг шүүмжлэх болно. Өнөөгийн антибиотекуудын үйлчлэл суларч байгаа учраас яг л антибиотекийн өмнөх эрин шиг хөнгөн хагалгаа хүртэл аминд халтай болох магадлалтай. Шинэ эм зах зээлд гаргахад арав хүрэхгүй жил хэрэгтэй байхад шинэ антибиотекууд гаргаж авахад яагаад ингэж хайнга хандсаныг ирээдүйн үр хойч асуух болно.

Ирээдүйн талаар хамгийн итгэлтэй байж болох нэг зүйл бол үр хойч өнөөгийн амьдралын зарим талыг жигших болно. Бид өмнөх үеэсээ илүү гэгээлэг болсон гэж баярлахаасаа урьд энэ тухай санаж явах ёстой.

bookzone.mn
Тагууд: боловсролгэр бүлирээдүйхүүхэд

Санал болгох:

A woman in a burgundy blazer sits at a marble desk with her hands folded. Behind her, a wall features the illuminated logo of "eSchool edtech platform" in yellow. The setting appears to be an office.
Зоригтой шийдвэр бодит өөрчлөлтийг бүтээдэг
A man in a suit and red tie sits at a wooden table in a dimly lit room. He is holding a white cup and facing forward, with a thoughtful expression. The background is softly blurred, highlighting warm lighting and subtle decor.
Бодит байдлаа хүлээн зөвшөөрсөн цагт бүтээж эхэлдэг
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00