10 дугаар сарын 13-нд болох “Бизнесээ хэрхэн оношилж, эмчлэх вэ” сэдэвт вэбинар сургалтыг угтаж хийсэн энэхүү подкастаар:
- Бизнесийн оношилгоо гэж юу вэ, түүнийг хийхийн тулд эхлээд хэрхэх ёстой?
- Байгууллагууд оношилгоо хийснээр ямар үр дүнд хүрэх вэ?
- Бизнесийн тест, оношилгоо хийхгүйн улмаас гарах үр дагаврууд?
- Монголын бизнесийн байгууллагуудад илэрч буй нийтлэг өвчлөл юу байна вэ?
- Бизнесээ хөгжүүлэх, одоогийн нөхцөл байдлаа оношилж шинжлэхэд зөвлөх үйлчилгээ ямар ач тустай вэ?
- Зөвлөх үйлчилгээг авахад бизнесийнхэн юуг анхаарах ёстой вэ?
- Бизнесийн зөвлөх үйлчилгээг авснаар тухайн байгууллагад эерэг өөрчлөлт, үр дүнг авч ирсэн туршлага?
- Жижиг, дунд бизнес эрхлэгчид бизнесээ хэрхэн оношилж, шинжлэх вэ?
Эдгээр болон бусад асуултад хариулахыг зорилоо.
Эрхлэн гаргагч: Business.mn сэтгүүл, сайт болон Karakorum Digital Академи
Хөтлөгч: Г.Орхон Business.mn сэтгүүлийн сэтгүүлч
Зочин: Т.Пүрэвхатан “Обзерв Консалтинг” ЗҮБ-ийн Менежментийн зөвлөх
Найруулагч: П.Энхтүвшин
Подкаст сонсоход:
– iPhone-ий App store: podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
-Андройдын Play store: Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
-Youtube Channel: business.mn podcast гэж хайна, эсвэл
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээн авч байна