Бизнесийн хамтрагчид нэгдсэн шийдэлд хүрж чадахгүй тохиолдолд хэрхэн зөвшилцдөг талаар зургаан бизнес эрхлэгч өөрсдийн туршлагаа хуваалцлаа.
Санал нэгдэхэд анхаарлаа хандуул
Эми Лагос, Hyggie&West-ын хамтран үүсгэн байгуулагч
Анх бизнесээ эхлүүлэхдээ бид өөрсдийн давуу сул тал болон сонирхлуудаа нэгд нэгэнгүй ярилцаж байлаа. Ийнхүү хэрэв ирээдүйд нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй бол би санхүү дээр 51 хувийн эрх мэдэлтэй, хамтрагч маань дизайн дээр 51 хувийн эрх мэдэлтэй байхаар тохиролцсон. Мөн бид нэг нэгнийхээ ялгаатай үзэл бодолтой гэдгийг сайтар мэддэг байсан учир 11 жилийн турш өөрсдийн “эрх мэдэл”-ээ ашиглах шаардлага гараагүй өдийг хүрэв. Хэрэв бид санал нэгдэж чадахгүй тохиолдолд тухайн асуудлыг шууд алгасдаг.
Багаа бүрдүүл
Паул Алтеро, Bubbakoo’s Burritos-ын хамтран үүсгэн байгуулагч
Хэрэв бидний дунд санал нэгдэж чадахгүй асуудал гарвал түүнийг шийдэх үйл ажиллагаа, санхүү зэрэг чиглэлээр туршлагатай, чадварлаг баг байдаг. Ингэснээр тэд бидний маргааныг шийдвэрлэж, бид ч цаг алдалгүй өөр ажилд анхаарал, цагаа зориулж чаддаг.
Хувийн харилцаандаа найд
Жеймс Шмит Schmidt’s Naturals
Нөхөртэйгээ хамтран бизнесээ эхлүүлж байсан учир бидний харилцаа илүү ярвигтай мэт. Гэвч бид үүнийгээ давуу тал болгосон. Эцэг эх байснаар өдөр тутмын аар саар асуудлуудыг шийдэж байдаг учир бид харилцан шийдвэр гаргасаар дассан байв. Энэ нь ердөө л чи хэзээ нөгөө хүндээ итгэж, хэзээд нь өөртөө найдахаа мэдэрч зохистой тэнцвэрийг олох тухай л юм. Бидний номер нэг дүрэм бол аливааг хэт хувийн хүлээж авахгүй байх.
Тоонд итгэ
Грег Девидсон, Lalo-ын хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
Бизнесийн маань хамтрагч бид хоёр гаргасан шийдвэртээ бат зогсдог учир анх хамтрахдаа л бид тодорхой жагсаалт гаргаж байлаа. Ингэж өөрсдийн үүрэг хариуцлагаа жагсааснаар бид хоёр нэгдсэн шийдвэр гаргаж чадахгүй үед хэн тухайн нөхцөл байдалд илүү эрхтэйг харуулдаг. Улирал бүр уг жагсаалтаа дахин дахин сөхөж харах нь үр дүнтэйгээс гадна боломж л гарвал бид статистик юу хэлж байгааг сайтар сонсохыг хичээдэг.
Сэтгэл хөдлөлөө хая
Брайн Борданик, Starface-ын хамтран үүсгэн байгуулагч
Бид яг л инь ян мэт бие биенээ нөхдөг, эсрэг тэсрэг хүмүүс. Энэ нь гайхалтай мэт сонсогдож байгаа ч үнэн хэрэгтээ асуудлыг хоёр өөр өнцгөөс хардаг бөгөөд амаргүй. Тиймээс бид хоёр маш сайн хамтарч ажиллаж байж нэгдсэн дүгнэлтэд хүрдэг. “Чиний буруу, миний зөв” гэх аргументуудыг ашиглахаас зайлсхийдэг. Тиймээс сэтгэл хөдлөлөө түр хойш тавьж бие биенээ анхааралтай гэгч нь сонсож ярилцах нь бидний хувьд үргэлж үр дүнтэй байдаг.
Чанга дуугар
Эми Рийд, Woofie’s-ын хамтран үүсгэн байгуулагч
Лесли бид хоёр хамтдаа бизнес эхлүүлээд 15 жилийг ардаа үджээ. Хүмүүс бизнесийн хамтрагчид байх нь нөгөө хүнтэйгээ гэрлэж байгаагаас өөрцгүй гэлцдэг нь үнэн. Чи буулт хийх, тохиролцох зэрэг хосуудын харилцаанд гардаг бүхнийг л хийх шаардлагатай болдог. Тиймээс санал зөрөлдөх болгондоо бид суугаад ярилцдаг. Мэдээж маргалдах үе ч бий. Үнэндээ маргалдахад ямар ч буруу зүйл байхгүй. Маргалдаж байхдаа л бид тэр асуудлыг хэн илүү анхаарч байгааг мэдэж авдаг бөгөөд ихэвчлэн хамгийн чанга дуутай ярьж байгаа нь байдаг.