BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Костюм, зангиа өмссөн эр тайзан дээр инээмсэглэн сууж байгаа бөгөөд арын дэлгэц дээр "Нью-Йорк Таймс", "Эрик Шмидт" зэрэг нь бизнесийн ирээдүйн талаар ярилцахаар бэлтгэгдсэн энтрепренерийн сүнсийг илэрхийлдэг. - Business.MN

Эрик Шмидт: Би цагтаа 10 көүчтэй явсан

Г.Орхон   Г.Орхон
2020-11-13
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Google компанийн Эрик Шмидт /Eric Sсhmidt/ захирал 5 көүчтэй. Тэрбээр “Би цагтаа 10 көүчтэй байсан. Та асуудлаа нэг хүний нүдээр харсан нь дээр үү, 10 хүний нүдээр харсан нь дээр үү” хэмээсэн байдаг. Лидер байгаагийн гол нууц нь хэчнээн сайн захирал байна төдий чинээ көүч зөвлөх хэрэгтэй гэсэн үг. Түүний жишгээс харахад хамгийн сайн захирал хамгийн их өөрчлөгдөж, сурахыг хүсдэг. Үүнийг шинэ бизнесийнхэн, захирлууд олж харах хэрэгтэйг “Хархорум дижитал” академийн үүсгэн байгуулагч Д.Энхбат онцолсон. 

Көүч гэж хэн бэ?

Д.Энхбат: Көүч нь дасгалжуулагч гэсэн үг. Харин дасгалжуулагч, багш хоёр ямар ялгаатайг ихэнх хүн мэддэг. Көүч нь нэг талаас мэдлэгээ зааж сургана. Нөгөө талаас яг тэр хүний өөрийнх нь арга барил, ажиллаж буй систем, тодорхой цэгүүдэд богино хугацаанд үр дүнтэйгээр багш шиг зөвлөгөө өгнө. Хоёрдугаарт тухайн хүнтэйгээ өөрийн хэрэгжүүлж буй шинэ арга барилыг дахин дахин хийлгүүлж, шалгаж, хамтарч ажиллаж тэр хүнийхээ дараа дараагийн өсөлтийнх нь арга хэмжээнд оролцдог. Бизнесийн көүч гэдэг нь бизнесийн багш гэхээс илүү бизнест яг хэрэгтэй тодорхой асуудлаар мэргэшсэн яг тэр хүнтэй адилхан асуудалтай олон хүнтэй ажилласан туршлагажсан хүн. Бизнес эрхлэгчид өөртөө байгаа асуудлаа маш хэцүү хүнд асуудал гэж ойлгоод байдаг. Гэтэл яг тийм асуудалтай зуу зуун бизнес бий. Нөгөөтэйгүүр үүнийг аль хэдийн засаад амжилттай яваа бизнесүүд бий. Тэгэхээр тэр зовлонг өөрөө туулах биш түүнийг туулсан хүмүүсээс сурч тэрийг нэгтгэж боловсруулж байгаа көүч багш нартай ажиллавал эцэстээ ганц л зүйлийг хожиж байгаа юм. Өөрөө сурч болно. Тэгвэл арван жил сурна. Көүчтэй сурвал хоёрхон сарыг зарцуулна. Тийм учраас көүч тухайн хүнд ердөө цагийг нь хэмнэж өгч байгаа юм.

Хүн өөрийгөө бурхан гэж бодож байвал багш хэрэггүй. Бурхнаас арай доогуур тавьж үзвэл багш хэрэгтэй.

Захирлууд сурч сурах хэрэгтэй

Д.Энхбат: Өдгөө бизнест маш олон асуудал тулгарч байна. Сүүлийн жилүүдэд захирлуудтай ажиллаж байхад нийтлэг хамгийн гол алдаа нь захирлууд сурах ёстой гэдгээ ойлгоогүй байна. Өөрөөр хэлбэл өөрт нь көүч хэрэгтэй гэдгийг ойлгохгүй байгаа. Өөрөө арав, хорин жил шавар дундуур туулаад явчихсан. Гэтэл түүнийг зааж, сургадаг соёл монголд шинээр орж ирж байна. Хоёрдугаарт тэр көүчээ хаанаас олох, яахаа мэддэггүй. Гуравдугаарт нь тэр хүн шинэ юм сурахад цаг гаргах хэрэгтэй, гэрийн даалгавар хийх хэрэгтэй, товчхондоо сурч сурах хэрэгтэй. Захирлууд арав, хорин жилийн өмнө сурах гэдгээ мартчихсан байдаг. Дандаа өөрөө хүмүүс удирдаж босс байсаар байгаад сурчихсан. Өөрөө сурагч гэдгээ мартчихсан байдаг. Өөрөө буцаж сурах горимондоо ороход бэлтгэл хэрэгтэй.

Ихэнх хүмүүс бизнесийг ажлын байр гэж хардаг. Бизнес хүн өөрөө мундаг ажил хийдэг хүн байх биш угтаа мундаг ажил хийдэг машиныг зохион бүтээж байгаа юм. Өөрөө учиргүй 24 цаг гүйцэтгэх биш экскаватор зохион бүтээх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр манай захирлууд ажил бизнес хоёроо ялгадаггүй. Эндээс үндэслээд бизнесийг яаж бий болгодог тэр системийг яаж бүрэлдүүлж бий болгодогт суралцах хэрэгтэй. Монголын компаниуд морин тэргийг машин болгох тухай бодохгүй зүгээр л илүү хурдан морьтой болохыг бодоод байдаг.

 

bookzone
Тагууд: зөвлөгөөкөүчменежменттуршлагахувь хүний хөгжил

Санал болгох:

A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
Г.Орхон

Г.Орхон

Business.mn. Сэтгүүлч. Хөнгөн үйлдвэрийн сэдвээр өгүүлэл, нийтлэл, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөрөг нийтлэлээр мэргэшсэн.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00