BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Бизнест хуваалцаж буй санааг илэрхийлж буй бусдын онгорхой толгойд чийдэнг хийж буй энтрепренерийн хүүхэлдэйн кино. - Business.MN

Көүчингийн аргаар бүтээмжийг нэмэгдүүлэх нь

Badral Misheel   Б.Мишээл
2020-11-18
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Байгууллагынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхэд өдгөө удирдлагууд гол анхаарлаа хандуулж, энэ чиглэлд төрөл бүрийн сургалт, хөтөлбөрт хамрагдах болсон. Тэгвэл бүтээмжийг нэмэгдүүлэхэд ямар хүчин зүйлс нөлөөлдөг, ямар аргаар нэмэгдүүлэх боломжтой вэ? 

Бүтээмжийг нэмэгдүүлэх тухай ярихын тулд бүтээмжийн тухай зөв ойлголттой байх нь чухал. Удирдлагууд ихэвчлэн ажилтны гүйцэтгэлийг хэмжиж буйгаа бүтээмжийг үнэлж байна гэж эндүүрдэг. Гүйцэтгэл бол тодорхой төлөвлөгөө, ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх үйл явц юм. Харин бүтээмж нь гүйцэтгэлийн үр дүн бөгөөд нөөцийг гарц болгон хувиргах, илүү гарц үйлдвэрлэх хүний бодит ур чадвар билээ. Бүтээмжийг үр өгөөжтэй байх, ашиг авчирсан байх, харилцагч, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өсгөсөн байх зэрэг бодит үнэ цэнийг бий болгосон байдлаар нь үнэлэх боломжтой. 

Байгууллагын бүтээмжид нөлөөлдөг олон хүчин зүйл байдгаас муу менежмент, удирдлагын сул манлайлал, дотоод сөрөг соёл, таагүй уур амьсгал, процессын алдагдал буюу стандарт тогтоогүй байдал болон ажилтны хувийн бүтээмж сул байдал нь сөргөөр нөлөөлдөг байна. Ажилтны бүтээмж нэмэгдсэнээр байгууллагын бүтээмж сайжрах нь зүй ёсны хэрэг. Харин ажилтны бүтээмжийг нэмэгдүүлэх хамгийн зөв арга бол ажилтандаа төлөвлөгөөтэйгээр көүчинг буюу дасгалжуулалт хийх юм. 

Хүн алдаж байгаагаа бус сайжирч буйгаа харж хөгжиж дэвшдэг. 

Көүчинг хийснээр ажилтнуудын зуршил, хандлага өөрчлөгдөх, ур чадвар, мэдлэг нэмэгдэх зэрэг давуу талтай. Улмаар ажилтны стресс багассанаар бүтээмж нэмэгддэг. Тэгвэл көүчингийг хэн хийх ёстой вэ? Байгууллага заавал тусгай сургалт, хөтөлбөрт хамруулах замаар бус ахлах түвшний менежер, ажилтны шууд удирдлага зэрэг удирдах түвшний ажилтнууд көүчинг хийх боломжтой. 

Көүчинг хийхдээ хэрэгцээг тодорхойлох буюу тухайн ажилтны онцлогийг тодорхойлж арга барил, көүчингийн төрлөө сонгох нь зөв. Өөрийн арга барилыг тулгах нь көүчинг биш гэдгийг санах хэрэгтэй. Дэмжсэн, зааварчилсан, хөгжүүлэх, засаж залруулах болон бататгах зэрэг таван төрлийн ажлын байрны көүчинг бий. Дэмжсэн көүчинг нь тухайн ажилтны санал бодлыг асууж, сэтгэл ханамжийг нь нэн тэргүүнд тавьж боломж олгодог бол зааварчилсан көүчинг нь юу хийхийг нь шууд зааварлаж, ажлын үр дүн, үр ашигт илүү анхаарсан зэрэг төрөл бүр өөрийн онцлогтой байдаг. Эдгээрээс тухайн ажилтанд тохиромжтой көүчингийг хийх нь бүтээмжийг нэмэгдүүлж, бодит үр дүнд хүргэх болно. 

Та бусдын доороос галаар өрдөх биш тэдний дотор гал асааж байж хамгийн сайн хичээл зүтгэлийг харах болно. 

-Боб Нелсон

Удирдах ажилтан бүр өөрийгөө көүч болгон хөгжүүлж, ажилтнуудаа дасгалжуулснаар ажилтныхаа ажил, амьдралдаа ухаарах процессыг богиносгож, бүтээмжтэй амьдарч үнэ цэнийг бүтээх хугацааг нь уртасгадаг байна. Эдгээр болон бүтээмжинд нөлөөлөх бусад хүчин зүйл, бүтээмжийг нэмэгдүүлэх аргуудын тухай энэ удаагийн “Бизнес цэнэг” вэбинараар онцоллоо.

Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс долоо хоног бүрийн Мягмар гарагийн 19 цагаас зохион байгуулдаг “Бизнес цэнэг” сургалт энэ удаа “Бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх, хэрхэн үнэлэх вэ?” сэдвийн хүрээнд явагдаж, ментороор менежментийн зөвлөх, сургагч багш Г.Батханд оролцлоо.

Ирэх долоо хоногийн вэбинарт Монголын хүний нөөцийн институтын Ерөнхий захирал Д.Бартанбаатар оролцож “Хүний нөөцийн бодлого, стратеги боловсруулах арга зүй” сэдвийн хүрээнд ярина. 

Дараагийн вэбинарт бүртгүүлэх линк: https://business.mn/wroom/

bookzone
Тагууд: көүчинг

Санал болгох:

Усан будгийн хэв маягийн дүрслэл нь хурлын танхим дахь бизнес уулзалтыг дүрсэлсэн. Костюм өмссөн эмэгтэй урд талд зогсож, түүний ард байгаа график дээр харуулсан өгөгдлийг харуулж байна. Хэд хэдэн хүмүүс ширээ тойрон сууж, анхааралтай харж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь компаниа удирдан чиглүүлж буй энтрепренерийн сүнсийг үлгэрлэн харуулж байна. - Business.MN
Хувь хүн, байгууллагад Көүчинг яагаад хэрэгтэй вэ?
Паретогийн зарчмыг илэрхийлсэн цагаан шохойгоор бичсэн "80% / 20%" гэсэн самбар нь аливаа энтрепренер эсвэл бизнес эрхлэгчдэд маш чухал сануулга болдог. - Business.MN
Паретогийн зарчмаар бизнесээ сайжруулах 5 арга
Badral Misheel

Б.Мишээл

Business.mn Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00