Өнөөдөр нийт ЖДҮ эрхлэгч ААН 63.1 мянга байгаагаас үүний 88 хувь нь бичил буюу 10-аас доош ажилтантай ААН, 8-9 хувь нь жижиг буюу 10-50 ажилтантай, 2-3 хувь нь дунд буюу 50-200 хүртэлх ажилтантай байна. Энэ салбарт нийт 800 гаруй мянган хүн ажиллаж байна.
Энэ жил аж ахуйн нэгжүүдээс 1579 төсөлд нийт 239 тэрбум төгрөгийн санхүүжилт авах хүсэлт иржээ. Төсөл сонгон шалгаруулалт өнгөрсөн хугацаанд 4 үе шаттай явагдаж, 1579 төслөөс хоёрдугаар шатанд 400 орчим аж ахуйн нэгж тэнцжээ.
Харин гуравдугаар шатанд газар дээр нь очиж нарийвчилсан үнэлгээ хийж, оноо бал тавихад 250 гаруй аж ахуйн нэгж тэнцсэн байна. 2020 оны 11 дүгээр сарын 27-28 нд ЖДҮ-ийн төсөл сонгон шалгаруулалт явагдаж байгаатай холбогдуулан ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхантай ярилцлаа.
- ЖДҮ-г дэмжих зээлийг хэрхэн олгох вэ?
- Ямар төслүүдэд илүү зээл олгох вэ?
- Бизнес эрхлэгчид төслөө бичихдээ юунд анхаарах вэ?
- Цаашдаа ЖДҮ-г хэрхэн санхүүжүүлэх вэ?
- Ковидтой холбоотой хүндэрсэн зээлийн эргэн төлөлтийг хэрхэх вэ?
Эрхлэн гаргагч: Business.mn сэтгүүл, сайт болон Karakorum Digital Академи
Хөтлөгч: Д.Бэхбаяр. Business.mn сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч
Контент хөгжүүлэгч : П.Энхтүвшин
Подкаст сонсоход:
– iPhone-ий App store: podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
http://podcast.business.mn/
– Андройдын Play store: Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
https://apple.co/2zTWDq0
– Youtube Channel: business.mn podcast гэж хайна, эсвэл
https://bit.ly/2WNdwLY
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж байна