BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нэг гараараа бусдаас бэлэн мөнгө авч байгаа 6 гар овоолсон мөнгө барьж буй дүрслэл нь компаниудын дунд бизнесийн гүйлгээг илэрхийлж байна. - Business.MN

ЖДБ-ийн санхүү бүртгэлийн тогтолцоог үнэлэх “сонжоо”

Ч.Мөнхбадрах   Ч.Мөнхбадрах
2021-01-14
  Санхүү
Share on FacebookShare on Twitter

Та жижиг дунд бизнес эрхлэгч бөгөөд sanhuuch.mn-ийн бэлтгэдэг нийтлэлийг тогтмол уншдаг бол, санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой үндсэн дөрвөн чиг үүргийн онцлог, ялгаа, ач холбогдлыг тайлбарласан 2020 оны гуравдугаар сарын нийтлэлийн агуулгыг эргэн санаарай. Бүртгэл – Тайлагнал – Хяналт – Төлөвлөлт гэсэн үндсэн бүтэц тус бүрийг уг нийтлэлд тайлбарласан байгаа. Харин дотоод хяналтыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлж болох талаар өмнөх 10 дугаар сарын нийтлэлд онцолсон ба энэ удаад санхүү бүртгэлийн тогтолцоо бүрэн ажиллаж байгаа эсэхийг үнэлэх “сонжоо” – г танд танилцуулах гэж байна.

Та дараах хүснэгтийн А багана дахь асуултуудыг сайтар уншиж 1-5 хүртэл харгалзах оноогоор бизнесийн санхүү бүртгэлийн тогтолцоогоо үнэлээрэй. А багана дахь зарим асуултыг Б баганад дэлгэрүүлэн тайлбарласан байна. 

№АҮгүй …………..ТиймБ
12345
1Бизнесийн эзний хувийн хэрэглээ ба албан хэрэглээ бүрэн тусгаарлагдсан.  Компанийн мөнгөн хөрөнгө зөвхөн өөрийн касс, харилцах дансанд байршдаг.     Компанийн данснаас захирлын хувийн хэрэглээ төлдөггүй, захирал хувийн данснаасаа цалин тавих, түрээс төлөх зэрэг гүйлгээ хийдэггүй гэх мэт. 
2Борлуулалт, татан авалт, зардлын гүйлгээ, өглөг авлага барагдах гэх мэт мөнгө хөрөнгө хөдөлсөн, өөрчлөгдсөн тухай бүрт буюу өдөртөө санхүү бүртгэл хийгдэж журнал хөтөлдөг.      Мөнгө, бараа материал, түүнчлэн өглөг авлага, үндсэн хөрөнгө нэмэгдэх, хасагдах тухай бүр бүртгэл хөтөлдөг эсэх. Өдөр бүр касс, харилцахын үлдэгдэл санхүүгийн бүртгэл дэх дансны үлдэгдэлтэй тулж таарч байдаг уу. Эзэнтэй холбоотой хийгдсэн гүйлгээ, өглөг авлага үнэн зөв бүртгэгддэг эсэх. 
3Журналд хөтөлсөн бүх гүйлгээ анхан шатны баримтыг үндэслэж бүртгэгддэг. Нөхөж бүртгэсэн, засварласан гүйлгээ байхгүй.      7 хоног, сараар хуримтлуулж гүйлгээ бүртгэдэг, эсвэл өнгөрсөн хугацаанд хийсэн гүйлгээг засварладаг гэх мэт. 
4Анхан шатны баримтын бүрдэл 100% хангагдсан байдаг.      Мөнгө, бараа материал шаардах хүсэлт, цохолт буюу зөвшөөрөл, орлого зарлагын падаан гэх мэт бүгд бүрддэг, гарын үсэг тамга бүрэн дарагдаж баталгааждаг гэх мэт. 
5Гүйлгээ нь бүртгэгдэх тухай бүртээ дансны давхар бичилт /Дт, Кт/ хийгдэж баталгааждаг, үнэн зөв байдаг.     Санхүү бүртгэлийн 2 талт зарчим хангагддаг эсэх. 
6Журнал хөтөлсөн бүх гүйлгээ нь бизнесийн үндсэн үйл ажиллагаатай уялдаатай. Тухайн гүйлгээ нь хэзээ, хаана, хэн, юуг, хэнд, яаж гэсэн асуултад бүрэн хариулж чадна.       Жишээ нь тухай гүйлгээнээс авч болох мэдээлэл: 2020 оны 10 сарын 20-нд А салбарын борлуулагч Б нь В барааг Г харилцагчид зээлээр борлуулсан.  
7Касс, харилцахаас төлбөр хийх эрх болон тухайн гүйлгээг санхүүгийн бүртгэлд бүртгэх эрх нууцлалтай, хяналттай байдаг.       
8Санхүүгийн баримт бичиг бүрэн, боловсруулалтыг сар тутам хийж үдэж, дугаарлаж хадгалдаг.      
9Санхүүгийн баримтуудыг архивлаж хадгалдаг, баримтыг архиваас гаргасан хөдөлгөөний бүртгэл хөтөлдөг      
10Нягтлан бодох бүртгэлийг зохицуулсан журам заавартай. Нягтлан бодох бүртгэлийн тогтолцоо бүрэн биеэ даасан.       Бүртгэлийн үйл ажиллагааг зохицуулсан, хэрхэн бүртгэхийг зааварласан, төлбөр тооцоог хэзээ хэрхэн гүйцэтгэхийг журамласан, хүний нөөцийн дутагдалд ордоггүй гэх мэт.
11Дараа тайлангийн тооцоог зохицуулсан журам заавартай. Дараа тайлангийн тооцоо цэгцтэй явдаг. Цаг тухайдаа хаагддаг.     Ажилтан бараа татахаар бэлэн мөнгө авч явсан бол дараа тайлангийн тооцоо авлага үүсгэж, тухай бүр хаадаг гэх мэт. 

 

Одоо та онооны нийлбэрээ гаргаж дараах хүснэгтээс харгалзах үнэлгээ, зөвлөмжтэй танилцана уу:

ОнооҮнэлгээ зөвлөмж
11-22Та бизнесээ тогтвортой өсөлтийн замд гаргах, үр өгөөжийг нь хүртэхийг хүсдэг бол яг одооноос эхлэн дээрх 11 асуултын хариуг эхнээс нь эхлэн аль болох 3+ болгох арга хэмжээг яаралтай аваарай. Учир нь таны бизнесийн санхүү бүртгэлийн тогтолцооны үнэлгээ Маш Муу. Бизнесийн гүйцэтгэлээ хэмжих боломжгүй, ашигтай эсэхээ мэдэхгүй яваа бизнес дараагийн шатанд гарч чадахгүй.
23-33Таны бизнесийн санхүү бүртгэлийн тогтолцооны дүн Муу+. Бизнес бол та, таны ажилчид, харилцагч нараас бүрдсэн, бие даасан эрх ашигтай байх ёстой. Иймд одооноос эхлэн “найзан дундаа” байж болохгүй. Та өөрөө үлгэрлэн, бизнесийн бүртгэлд тусах ёстой хөрөнгийг бүрэн тусгаарлах, санхүүгийн тайланд тусгуулах, хөрөнгө мөнгө хөдөлсөн л бол бүртгэгдэж байх, хоорондын тооцоо, өглөг авлага, дараа тооцоог тухай бүр үүсгэх, хааж хэвших гэх зэргээр санхүүгийн сахилга батыг мөрдөж эхлээрэй. 
34-44Таны бизнесийн санхүү бүртгэлийн тогтолцооны үнэлгээ Дунд. Гэхдээ та юу хийхээ сайн мэднэ. Дээрх 11 асуултад 3 ба түүнээс доош оноотой хэсгүүд дээр даруйхан 4+ оноо авах. Амжилт хүсье.
45-55Үлгэр жишээ компаний хамт олон та бүхэнд баяр хүргэе.  

 

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: бүртгэлжижиг дунд бизнессанхүү

Санал болгох:

Эдийн засгийн эрх чөлөөгөөр бид хаана явна вэ? (№35) Бизнесийн эргэн тойронд
Эдийн засгийн эрх чөлөөгөөр бид хаана явна вэ? (№35) Бизнесийн эргэн тойронд
img-8
Мөнгөн урсгалын хомсдолоос хэрхэн сэргийлэх вэ?
Ч.Мөнхбадрах

Ч.Мөнхбадрах

Натурал Монгол брэнд, Sanhuuch.mn-ий үүсгэн байгуулагч, бизнесийн зөвлөх

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00