Зочин: Новел Софт ХХК-ийн захирал Б.Цээсүрэн
Дата бол таны бизнесийн бүхий л үзүүлэлтээ үнэлж, цаашид ямар шийдэл, инновацийг нэвтрүүлбэл үр дүнтэй болохыг агуулж байдаг уурхай билээ. Байгууллагууд салбар, чиглэлээсээ үл хамааран датаг зөв цуглуулж, боловсруулж чадвал үйл ажиллагааныхаа идэвхжүүлэлт, бизнесийнхээ өсөлтөд ашиглах боломжтой.
2 сарын 2-нд зохион байгуулагдах “Дата шинжилгээнд үндэслэн бизнесээ хөгжүүлэх арга” вэбинарыг угтаж хийсэн энхүү подкастаар дараах асуудлыг хөндлөө:
- Байгууллагууд яагаад туршлагад суурилсан арга барилаас датад суурилсан арга барилд шилжих хэрэгтэй вэ?
- Тэгэхээр цуглуулсан датагаараа хэрхэн үнэ цэн бий болгох вэ?
- Дата дэд бүтцээ байгуулах ажлыг юунаас эхлэх хэрэгтэй вэ?
- Компанидаа дижитал шилжилт хийж, өгөгдлийг үр дүнтэй ашиглах технологийн, ямар шийдлүүд байна вэ?
- Дижитал шилжилт хийх, өгөгдөл ашиглах соёл зэрэг нь зөвхөн технологи, программ хангамжийн биш хандлагын асуудал байдаг. Тэгэхээр өгөгдөл ашигладаг соёлыг төлөвшүүлэхэд нөлөөллийн ямар ажлуудыг хийх шаардлагатай вэ?
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редакторBusiness.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг хөтөлдөг.
Б.Мишээл. Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсоход:
– iPhone-ий App store: podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
https://apple.co/2zTWDq0
– Андройдын Play store: Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
– Youtube Channel: business.mn podcast гэж хайна, эсвэл
https://bit.ly/2WNdwLY
– M plus аппликэйшнээс Business.MN гэж хайна эсвэл
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.