“Улаанбаатар” /UB/ группийн Борлуулалт хариуцсан гүйцэтгэх захирал Б.Барсболдтой үл хөдлөхийн салбарт цар тахал хэрхэн нөлөөлж буй талаар ярилцлаа. Бизнест хөл тавиад 15 жил болж буй тус компани нь барилга, үйлдвэрлэл, үйлчилгээ тэргүүтэй 8 салбарт 240 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
-Энэ цаг үед улс орны эдийн засаг хийгээд бизнесийн орчин цар тахлын хяналтаас шууд хамааралтайгаар тодорхой бус байдалтай байна. Төсөв, төлөвлөгөөгөө гаргалгүй өдийг хүрээд буй аж ахуйн нэгж олон байна. UB группийн хувьд нөхцөл байдал ямар байна вэ? Та бүхэн 2021 оны чиг баримжаа, зураглалаа гаргаж амжаа юу?
-Бид 2020 оны төлөвлөгөөт ажлаасаа гажилгүй 2021 онтой золголоо. Энэ ондоо оффис болон орон сууцны тус бүр гурван төсөл хэрэгжүүлэхээр ханцуй шамлан ороод байна. Группийн хувьд зах зээлд хэрэгжүүлж буй төслүүдээ чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэдэг төдийгүй эрүүл амьдрал, тав тухыг эрхэмлэдэг тул борлуулахад нүүр бардам байдаг. Тухайлбал, одоо хэрэгжүүлж буй Сөүл гарден цогцолбор хотхоны нийт талбайн зөвхөн 30 хувь нь барилгажиж, 70 хувийг нь нийтийн эзэмшилд зориулаад байна.
-Үл хөдлөхийн салбарт эрэлт уг нь байсаар байна. Хамгийн сүүлийн статистикаас харахад 220 мянган өрх бүхий зах зээл бий. Энэ утгаараа бэлэн мөнгөний эргэлт өндөр байдаг салбар. Сүүлийн 5 жилийн Улсын бүртгэлийн газрын тоо баримтаас харахад үл хөдлөхийн салбарт сардаа 350-500 орчим тэрбум төгрөгийн худалдаа байнга явагдаж байна. Энэ том салбарт өнгөрсөн оны төгсгөлд 20 хувийн борлуулалтын уналттай байлаа. Таны хувьд энэ салбарт тэр дундаа борлуулалт дээр ажилладаг хүний хувьд одоогийн болоод цаашдын нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?
-Яг зөв үнэхээр гоё асуулт байна. Бид статистик тоо баримтыг харахад эрэлт байдаг боловч борлуулалт бага байгаад олон хүчин зүйл нөлөөлж байна. Банкны хүү өндөр, чанаргүй барилга, төрийн дэмжлэг бага, иргэд өөрсдийн хувийн эдэлбэр газартаа амьдрах сонирхолтой байдаг болон иргэдийн орлого бага гэх мэт.
Бодлогын хүү буурч байгаатай холбоотой ипотекийн зээлийн хүүг 6-с илүү буулгах боломж бий гэж харж байна Хэрвээ зээлийн нөхцөлийг уян хатнаар шийдэж өгвөл. Таны хэлсэнчлэн 220 мянган айлыг чанартай орон сууцаар хангах туршлагатай барилгын компаниуд хангалттай байна. 2020 оны сүүлээр уналттай байсан гэдэг бол дээрх хүчин зүйлтэй шууд хамааралтай. Нэг үгээр, иргэд чанаргүй орон сууцаас татгалзаж байна л гэж харагдаж байна.
Маркетинг зар сурталчилгаа нь хэрэглэгчдийн худалдан авалтын шийдвэрт шууд нөлөөлөх нь бага байна.
-Маркетинг, борлуулалтын ямар стратеги барьж ажиллаж байна вэ?
-Бидний хувьд эрүүл мэнд маш чухал шүү дээ Тэгэхээр энэ цар тахлын үед аль болох цахимаар илүү ажлаа явуулахыг хичээж байна. Технологийн хөгжил өндөр төвшинд ирсэн энэ үед байгууллагуудыг хуучинсаг арга барилаасаа салах ёстойг харуулж байна.
-Борлуулалтын ямар сувгуудыг түлхүү ашиглаж байна вэ? Таны харж буйгаар хэрэглэгчийн зан төлөв хэр өөрчлөгдөж байна вэ?
-Хэрэглэгчийн зан төлөвийн хувьд маркетинг зар сурталчилгаа тодорхой хэмжээнд нөлөөлдөг ч худалдан авалтын шийдвэрт шууд нөлөөлөх нь бага. Харин дам яриа хэрэглэгчдэд нэн тэргүүнд нөлөөлж байна. Нэг үгээр хэлэхэд тухайн бүтээгдэхүүнийг хэрэглээд чанарыг нь мэдэрсэн хүн эерэг сурталчилгаа болж чаддаг. Тэгэхээр Улаанбаатар группийн хувьд зар сурталчилгаа гэхээсээ илүү бүтээгдэхүүний чанар дээр түлхүү анхаарч ажилладаг.
-Хөл хорионы үед бизнесийнхэн зүгээр суухыг хүссэнгүй. Бараа, бүтээгдэхүүн, төслийн хөгжүүлэлт, бүтээн байгуулалтууд, шинэчлэлийг тодорхой хэмжээнд хийсээр байна. Та бүхэн энэ цаг үеийг хэрхэн ашиглаж байна вэ?
-Хөл хорио тогтоож буй энэ үед бидэнд эерэг зүйл маш их гарч байна Зарим бизнес эрхлэгчдэд амралт болж байна. Харин бидний хувьд хэрэгжүүлэх гэж буй төслүүдийнхээ концепцийг илүү хэрэглэгч худалдан авагч дээр суурилан сайжруулалт хийлээ. Тэгэхээр нэг талаасаа илүү боломж гэж харах нь зүйтэй.
-Группийн хувьд зах зээлд нийлүүлэн бэлэн болоод буй хэд хэдэн төсөл байгаа байх. Энэ онд шинээр ашиглалтад орох ямар төслүүд байна вэ?
-Энэ жил Avenue Residence, Seoul Garden хэмээх орон сууцны 2 төсөл ашиглалтад оруулна. Хоёулаа бизнес зэрэглэлд хамаарагддаг. Хотын төвд өнгө нэмсэн шинэхэн барилга удахгүй сүндэрлэнэ.