Ideree’s podcast-ын 38 дахь дугаарын зочин Хар Хорум Дижитал академийн үүсгэн байгуулагч Д.Энхбаттай хийсэн ярилцлагаас онцлон хүргэж байна. /Цуврал-4/
Өмнөх хэсгийг энд дарж уншаарай.
-Монгол хэлийг яах вэ, яаж зөв орчуулах вэ? Хуучин монгол руугээ буцах хэрэгтэй юу?
-Крилл бичгийг хөгжүүлье гэвэл крилл дангаараа хөгжих үндэс алга. Учир нь орос бичгийн хуулбар юм чинь. Вьетнамууд бүх үгэнд үг үүсгэдэг шиг бид зохиомлоор шинэ үг үүсгэнэ. Чи үнэхээр шинэ үгийг зохиомлоор үүсгэсэн нь дээр үү. Монгол бичгийн эхээсээ олсон нь дээр үү. Тогтсон коффе гэдэг үг үүгээрээ явахад ямар ч асуудалгүй. Жишээлбэл, монгол үгэнд огноо гэж үг ороод ирсэн. Тэгэхээр хэл бол органик хөгждөг. Монгол бичигрүү орсноороо органик хөгжих боломжыг нь нээж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, крилл бичиг хөгжих орон зайг тэлж өгч байна. Крилл бичиг нэг тийшээ англи үгнүүдийг аваад эхэллээ. Нөгөө тийшээ монгол бичиг рүүгээ явах ёстой. Бид монгол бичгийн сан руу өнгийж харахгүй, түүнийгээ органик холбож өгөхгүй байна. Бид зуу зуун жил явж ирсэн орон зайгаа үнэгүй хаяж болохгүй.
-Хуучин монгол бичиг дээр байсан бүх оюуны өв санг сүүлийн зуун жилд хэдийн крилл рүү орчуулаад оруулаад ирчихсэн гэж бодоод байгаа. Тийм биш гэж үү?
-Чи агуулга, контентыг нь яриад байна. Би системийг нь яриад байна. Хуучин монгол бичиг бол монгол хэл байгалиасаа органикаар үүсч ирсэн түүхийг өөртөө агуулж байгаа юм. Эртний Түрэг, Уйгур зэрэг бусад хэлийг аваад крилл үсгээс өмнөх 800 жилийн түүх хуучин монгол бичгэнд бий. Крилл үсэг сүүлийн 80 жил. Тэр 800 жил органикаар хөгжиж ирсэн тэр соёлын тогтолцоог бид авахгүйгээр явах юм уу. Тэр орон зайг байхгүйд тооцох юм уу. Ингэж орон зайгаа тэлж байж крилл үсэг хөгжих үндсээ тэндээс авна. Европчууд яагаад латин бичгээ хаядаггүй юм. Европын бүх толь бичиг латин үгээ хэлдэг. Явж ирсэн түүх, соёл, юунд залгаж буйгаа хэлдэг. Хаанаас үүссэнээ хэлдэг. Энэ зүй тогтлыг ойлгохгүйгээр чи хөгжихгүй. Хэл бол өөрийн амьтай. Амийг нь сэргээх тухай яриад байгаа юм. Ингэж очихгүй бол нэг бол зөвхөн гадна талаасаа англи үгэнд идэгдээд дуусна. Эсвэл зохиомол үгнүүд үүсээд механик цуглуулга болно.
Энэ органик түүхийг бид ойлговол хэрвээ байхгүй бол англи үгийг нь авчихъя, байвал явъя. Би бол хэлбэр яриагүй. Би монгол хэл амьтай байх тухай ярьж байна. Крилл үсэг дангаараа хөгжих амь нь хангалттай биш. Тиймээс миний хувийн байр суурь монгол бичгээс бид дэндүү холдчихсон учраас энэ хэцүү юм шиг санагдаж байгаа юм. Яг үнэндээ нэг их хэцүү асуудал биш.
Орчин үеийн англи үгийг бид орчуулахдаа нэг үгээр оноож орчуулахгүй хоёр гурван үгээр тайлбарлаж орчуулдаг юм. Учир нь нэг үгийг оноож орчуулах судлах зам байхгүй. Өгөгдсөн крилл үгийнхээ хүрээнд хэрэглээд тийм үг байхгүй бол хоёр гурван үгээр нийлүүлээд хэлчихдэг. Хуучин монгол бичгээ ухвал гараад ирж магадгүй шүү дээ. Ядахдаа латин хэл шиг үгнийх нь үндэс нь гараад ирж магадгүй. Англи, Монгол орчуулга хийдэг хүмүүс нэг зүйлийг мэднэ. Оноосон үг олох юм уу, эсвэл одоо байгаа үгийнхээ хүрээнд тайлбарлачих юм уу. Чи нэг хэсэг тайлбарлаад явж болно. Эцэстээ тайлбарт нэг аюул бий. Хүмүүс ойлгохоо байгаад эхэлнэ. Тэгвэл чамд эцэстээ оноосон үг хэрэгтэй. Оноосон үгээ үнэхээр хайя гэж бодвол чи монгол бичгээ сурахаас өөр аргагүй.
Европчуудын үг болгоных нь ард мэдлэгийн систем байдаг.
Бид тайлбар толь хийхэд монгол үг, европ үг их өөр. Европчуудын үг болгоных нь ард мэдлэгийн систем байдаг. Нэг үгийг философиор тайлбарладаг. Түүх нь яаж явсан, философийн ямар урсгалууд байсан юм гээд тайлбар байдаг. Үүний ард бүхэл бүтэн философи нь байж байдаг. Монгол үгийн ард байдаггүй. Бид нар үүсгээгүй. Орчин үеийн философийн шинжлэх ухааны ойлголтоор манай философийн систем байхгүй. Боловсрол гэдгийг Герман багш ингэж ярьж байсан. Би Монголд зургаан удаа ирлээ. Монголчуудад боловсролын тухай яриад маш сайхан тохироод буцаад явахаар ажил нураад байх юм. Эцэст нь би ойлголоо гэж ярьсан. Өөрөөр, боловсрол гэдгийг хүн бүр өөрөөр ойлгодог. Нэг нь боловсрол гэхээр англи хэлтэй хүүхэд. Нэг нь тоо боддог. Нөгөөх нь хүмүүжилтэй хүүхэд гэх мэтээр. Яг боловсрол гэж юу гэдэг тодорхойлолт Монголд хаана ч алга. Тэгээд та нар яадаг юм гэж асуухад бид нарт боловсролыг хоёрхон ойлголтоор тодорхойлдог гэсэн. Философиор нь тодорхойлдог. Монгол хүн болохоор миний бодлоор гэж ярьдаг. Гэтэл өнөөх Герман хүн гайхаж байгаа юм. Таны бодол ямар хамаатай юм бэ. Та мэдлэгийн систем, философийн аль төвшин, уулзвар дээр яриад байгаа юм. Тэгэхээр монгол хүн бүр нэг их яриад байгаа хэрнээ өөрөөр ойлгоод байгаа юм. Яг үүнтэй адил монгол үг бүрийн ард философийн ойлголт хөгжөөгүй. Үүнийгээ бид хийгээгүй.
Бид 60 мянган үгтэй монгол толийг хийж Монгол Улсын Их сургуульд хүлээлгэж өгсөн учир нь боловсрол гээд үгийг авахад үүнийг түүхийн оюутнууд дахиад урагш нь мянган жил судална. Хэл зүйн оюунтнууд өөрөөр үзнэ. Философийн хувьд нь өөрөөр үзнэ. Өөрөөр хэлбэл, нэг үгийн тайлбар толь дээр олон мэргэжлийн оюутнууд 10, 20 жилээр ажиллана. Боловсрол гэдэг үгийг эртний хүннүгийн үед хэрэглэж байсан түүх гэдгээр чи пэйждээ хийж болно. Толь бичиг гэдэг нь өөрөө маш олон хүний хөдөлмөрийг нэгтгэдэг мэдлэгийн систем. Зүгээр нэг орчуулгын толь биш. Тийм учраас монголд өнөөдөр энэ толь бичгийн системийг хийхгүйгээр яг үнэндээ боловсрол гэдгийг бүх үг дээр бид яаж тайлбарлах юм. Бид бүгдээрээ нэг үгээр яриад байгаа мөртлөө юм болгоныг өөрөөр ойлгож байгаа. Энэ бол ойлголцохгүй асуудал. Монголын гурван сая хүнд дундаа нэг толь бичиг байхгүй байна гэсэн үг. Нэг мэдлэгийн систем алга. Боловсрол гэдгийг ингэж ойлгодог юм гэдгийг мэдэхгүй. Үүнийг цээжлүүлээд ойлгохгүй. Багаас нь эхлээд нийгмийн бүх соёлд тасралтгүй холбож өгдөг.
Ахуйн соёл гэж бий. Ертөнцийг үзэх үзэл, бидний соёл бий. Асуулт бол чи бид өнөөдөр үүнийг бүтээгдэхүүн болгох тухай ярьсан. Бид нар энэ соёлыг толь бичиг болгосон юм уу. Хүүхдүүдээ заадаг бүтээгдэхүүн болгосон юм уу. Их сургуульдаа phd гэдэг юмнууд болгосон юм уу. Бид нар бүтээгдэхүүн болгоогүй. Эцэст нь энэ бүгдийг шинжлэх ухаан болгосон юм уу. Монголчуудын ялгаа бол бид энэ бүгдийг шинжлэх ухааны систем болгоогүй.
-Чингис хааны хэлсэн үгнүүд байдаг. Философи гэж ойлгох уу?
-Философи гэж юу юм. Мэдлэгийн систем юм. Чингис хааны гэдэг үгсийг бид систем болгосон юм уу. Орчин үеийн категориор энэ философи биш. Энэ бол ухаантай хүний үг.
-Жишээлбэл, Чингис хааны “биеийг хураая гэвэл, сэтгэлийг хураая” гэдэг үг мэргэн сургааль юм уу, цаанаа гүн утгагүй философи бид түүнийг нь нэг үгэнд авч явах ёстой үндэсний соёл юм уу. Кантын сургааль гэдэг шиг.
-Үүнийг хүлээж авч байгаа хүн өөрийнхээ түвшинд ойлгож байгаа юм. Хэрэв чи хүүхэд байвал үүнийг аав ээжийн сургааль гэж ойлгоно. Уран зохиолч хүн цэцэн үг гэж ойлгоно. Яг философи судалдаг хүн нэг асуулт асууна. Энэ бол том философийн хэсэг байж болох уу? Яг энэ үзлийг амьдралын бусад хэв маяг зүйлст хэрэглэж болох уу, ямар нэгэн цаад өөр үзлийн хэсэг мөн үү, философийн ойлголтуудаар анализ хийвэл үүнд хангалттай материал Чингис хааны үгээс гарах уу гээд асуултууд гарна. Тэгэхээр бид энэ бүгдийг судалсан юм уу. Яг философийн эрдэмтэн хүн дээр очиж үүнийг хэлэхэд наадах чинь философи биш гэж хэлнэ.
Сайн наймаачин огт бараа ярьдаггүй. Чиний хэрэгцээг л сонирхдог.
-Бид нарын өөрсдийгөө үзэх үзэл арай дэндчихээд байгаа юм биш үү. Та энэ дээр ямар бодолтой байна вэ?
-Монголчуудын өөрсдийгөө үзэх үзэл дэндчихээд байгаатай зуун хувь санал нэг байна. Мэдээж дэндчихээд байгаа. Мэддэг байх, хүнлэг байх хоёр өөр. Бид маш олон тохиолдолд хүнлэг байх хэрэгтэй. Яагаад гэвэл хүн болгоны амьдралын зам, мэдлэгийн төвшин, явж ирсэн зовлон өөр. Магадгүй тэр хүний хувьд тэр нь алт байж болно. Чи шинжлэх ухааны төвшинд эрдэмтдийн дунд маргаж байвал хатуу хэлж болно. Тэгэхээр энэ бол дахиад хэлэхэд нөгөө л амьдралын ухаан. Би мэдлэгийг гурав хуваадаг гэж ярих дуртай. Нэгдүгээрт, хүнд мэднэ гэж ойлголт байдаг. Хоёрдугаарт нь ойлгоно. Мэдлэгээ мэдээд ойлгоод өөр нөхцөлд хэрэглэх тухай. Гурав дахь нь амьдрах төвшин. Билл Гейтсийн өөрийнхээ амьдралыг ярьсан нь хүртэл өөр. Тийм учраас мэдлэг олон төвшинд байгаа юм. Өнөөдөр маш сайн дээд сургууль баруунд төгслөө гэдэг understanding болоогүй байна гэсэн үг. Би бол дээд сургуулийг юу гэж ойлгодог гэхээр чамд жолоочийн эрх өгсөн болохоос биш чиний аяллыг эхлээгүй. Чи жолооны курс төгссөн жолооч болохоос Монголын уул талаар явчихсан жолооч биш. Тийм учраас дээд сургууль төгсөх нь зөвхөн замд гарах эрх. Ухаантай мэдлэгтэй байх амьдралыг мэддэг, ертөнцийг мэддэг байх өөр. Ухаантай байх, ухаан суух хоёр өөр л дөө.
-Кока кола компанийн маркетингийн шинэ захирал нь тэд бүх хүнд зориулан жилд нэг реклам гаргадаг гэж ярьж байсан. Түүнийгээ зах зээлийг 35 хэсэгт хуваагаад 35 өөр хэлээр ойлгуулдаг гэсэн. Тэгэхээр Кока кола ухаан суусан компани болж байна.
-Бизнестэй холбож ярихад маш олон янзын хүн байдаг. Нэг бол чамд шууд бараагаа ярина. Энэ бол маш муу наймаачин. Сайн наймаачин огт бараа ярьдаггүй. Чиний хэрэгцээг сонирхдог. Чи яг юу сонирхсон, яасан юм. Эцэстээ яг чиний энэ хэрэгцээнд энэ утас таарна гэдгийг хэлдэг. Энэ хоёр хүн яг адилхан зорилготой. Хоёулаа зарах. Тэгэхээр чи эмч шиг байх уу, эмийн санч шиг байх уу. Эмч бол өвчнийг нь асуудаг. Яг үүнтэй адил чи асуудалд эмч шиг хандах юм уу, эмийн санч шиг хандах юм уу. Яг түүнтэй адил бидний мэдлэг, чадвар бүх юманд яг энэ асуудал үүсээд байгаа юм. Чи сайн бараа хийж байгаа гэдэг нь хангалттай биш. Чи асуудлаа ойлгоогүй бол борлуулж чадахгүй. Яг үүнтэй адил бизнес энэ чиглэлийн хэчнээн ном уншаад явахгүй.
-Маш гүн өөрчлөлтүүдийг хийж байж энэ улсын бие эрүүлжиж явах гээд байна. Гэвч цаг хугацаа явж байна. Хилийн цаана бидэнрүү архирах хүчин бий болж байгааг бид мэдэхгүй. Хүссэн хүсээгүй Монгол Улс өрсөлдөөний дунд байна. Таны үеийнхэн одоо бидний үеийн залуусыг энэ улсыг өөрчилнө гэдэг. Өөрөөр хэлбэл, бид нар энэ улсын залуухан хаанаар томилогдчихлоо. Бид одоо яах вэ?
-Хэдийгээр цаг хугацаа явж байгаа ч бид хэчнээн яарах тусам төчнөөн алдах болно. Хэрэв бид гол зөв юмаа олохгүй бол буруу замаар хэчнээн хурдан давхиад амжилт гарахгүй. Чамд зөв замаар явах нь чухал юм уу, буруу замаар улам хурдан давхих нь чухал уу. Энэ зөв замыг яг энэ тэр гэж хэлж болдоггүй. Тийм юм байдаггүй. Ганцхан зөв үйлдэл гэж бий. Монголын номер нэг асуудал бол засаглал. Засаглал дотроо номер нэг асуудал нь авилга. Авилгын асуудал нь олон хүнийг барьж шоронд хийхдээ биш. Ийм хуурамч замаар хөгжил ирэх юм уу. Тэгэхээр үнэхээр бид сайхан амьдралыг аргалаад үүсгэж чадах юм уу. Үнэхээр тэр шударга ёсыг авилга өгөөд байгуулж болох юм уу. Тэгэхээр үүнийг бид нэг амьсгаагаар шийдэхгүй ч бид хаана яваа гэдгээ ойлговол дараагийн алхмууд гарна. Өнөөдөр монголчуудын сэтгэлгээ дандаа дээрээсээ доошоо байдаг. Өөрөөр хэлбэл, дандаа том удирдагчийг хүсдэг. Мундаг ардчилсан удирдагч гарч ирвэл ардчилал тогтох юм шиг юм яриад байдаг. Гэтэл ардчилал гэдэг нь амьдралын хэв загвар болохоос биш удирдагч биш байхгүй юу. Тэгэхээр Монголын бүх асуудал авилгаас эхтэй. Үүнийгээ дагаад засаглалын асуудал.
Өнөөдөр Монголыг хамгийн хойш татаж байгаа зүйл нь улс төрийн намын хууль. Манай бүх өвчний эх үүсвэр улс төрийн намууд дотор байгаа. Улсын намууд өөрөө дотроо ардчилсан шударга болоогүй цагт Монгол Улс хэзээ ч болохгүй. Учир нь авилгач хүмүүс шударга ёсыг тогтооно, авилгатай тэмцэнэ гэж байхгүй. Тэгэхээр бид намаа өөрчлөх юм уу. Өөрчлөхгүй бол дараа дараагийн бүх асуудал худлаа. Намын дотоод ардчилал буюу гишүүдийн оролцоог яаж хуулиар хамгаалах юм. Өнөөдөр аль ч нам их хурлаа хийхгүй байна. гишүүдээ оролцуулахгүй байгаа. Тэгэхээр намын гишүүдийн тэр эрхийг хэн хамгаалах юм.