BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Зөөврийн компьютер, дэвтэр, аяга кофены хажууд дэлгэцнээс гарч буй өнгөлөг технологи, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дүрс нь энтрепренер бизнесийн инновацийн сүнсийг илэрхийлдэг. - Business.MN

Маркетинг, борлуулалтаа сайжруулахад вэбсайтыг яагаад орхиж болохгүй вэ? 

Х.Цолмон   Х.Цолмон
2021-02-20
  Маркетинг
0
Share on FacebookShare on Twitter

Вэбсайт бол маркетинг, борлуулалтын гол сувгуудын нэг. Гэтэл захын байгууллагын вэбсайт руу орж үзэхэд мэдээллээ шинэчлээгүй удсан, эсвэл хайсан зорилтот мэдээллээ олж авч чадахгүй байх тохиолдол түгээмэл ажиглагддаг. Та ч бас тийм тохиолтой таарч байсан болов уу. Гэвч энэ бол том алдаа гэдгийг BZP Design&Development компанийн гүйцэтгэх захирал Ж.Дашням хэлж байна. 

Та байгууллагынхаа нүүр царай болсон вэбсайтаа хэрхэн “арчилдаг” вэ? 

Хэрэв та бизнесээ илүү өргөжүүлж, сайжруулмаар байгаа бол вэбсайтаа тэр хэрээр илүү сайн ашиглах хэрэгтэй. Мөн бизнесийн тань хамгийн чанартай хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах нэн тохиромжтой суваг бол вэбсайт гэдгийг мартаж болохгүй. Мэдээж хэрэг таны бизнес хэрэглэгчийн хандаж болох бүх төрлийн сувагт байрших ёстой. Гэхдээ дийлэнх бизнес эрхлэгчид сошиал медиа маркетингдаа илүү анхаарал хандуулж, дижитал маркетингийг орхигдуулж байгаа учраас вэбсайтыг дутуу үнэлэх тал бий. 

Сошиал сувгуудыг бизнесийн үйл ажиллагаандаа ашиглаж буйг сошиал медиа маркетинг гэх бол дижитал маркетинг үүнээс хавьгүй өргөн хүрээг хамардгаараа онцлог. Тиймээс дижитал маркетинг болон сошиал медиа маркетинг нь өөр хоорондоо ялгаатай ойлголтууд юм. 

Ихэнх байгууллага вэбсайт төдий л үр дүнгүй гэж үздэг учраас сошиал медиадаа илүү анхаарал хандуулдаг. Гэвч вэбсайтдаа зориулсан идэвхтэй ажлууд хийхгүй байгаа учраас л үр дүн үзүүлэхгүй байна гэдгээ төдийлэн анзаардаггүй. Амьгүй, хөгжилгүй, зогсонги дүр төрхтэй вэбсайтад хандах хүмүүсийн тоо бага байх нь ойлгомжтой. Тиймээс энэ хандлагыг эвдэх зорилгоор BZP Design&Development компани үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Байгууллагын вэбсайт хөгжүүлдэг тус компани бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах шинэлэг шийдэл боловсруулдгаараа уламжлалт вэб хөгжүүлэлтийн агентлагуудаас ялгаатай. 

Мордохын хазгай буюу зорилгоо үл тодорхойлох

Бизнес эрхлэгчдийн дунд компаниа нэгэнт байгуулаад авсан учраас юутай ч вэбсайттай байх ёстой гэсэн хандлага түгээмэл байдаг. Харин “Вэбсайтаа яг ямар зорилгоор хөгжүүлэх гэж байгаа вэ?” гэх асуултад бүдрэх нь олонтаа. Товчхондоо, зорилгоо тодорхойлоогүй байна гэсэн үг. 

Хэрэглэгчдийн дийлэнх нь Facebook-ээс мэдээлэл авдаг гэдэг ч ихэнх тохиолдолд newsfeed-ээ гүйлгэх зуур тааралдсан мэдээнд “Like” товчийг дараад л өнгөрчих нь бий. Гэтэл вэбсайт эсрэгээрээ хэрэглэгчийг тогтоон барьж, нэг дороос бүрэн дүүрэн мэдээлэл авах боломж олгодог суваг гэдгээрээ онцлог. Харин Facebook бол тэрхүү мэдээллийг дамжуулж, холбох суваг. Тэгэхээр хүмүүс компанийнхаа Facebook хуудсыг вэбсайт шиг авч үздэг нь хамгийн том алдаа гэдгийг Ж.Дашням онцолсон юм. 

Вэбсайтаа үр дүнтэй хөгжүүлэхийн тулд: 
  1. Манай вэбсайт хэнд зориулагдсан бэ? 
  2. Вэбсайтад маань зочилсон хүмүүс ямар үнэ цэнийг олж авч, ямар асуудлаа шийдвэрлүүлэх вэ? (Компани болон бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл, ойлголттой болох, улмаар худалдан авах шийдвэр гаргах гэх мэт)
  3. Зорилтот хэрэглэгчид тань ямар загвар, дизайн сонирхдог вэ? (Ихэнх тохиолдолд байгууллагууд захиралдаа таалагдах загвараар вэбсайтаа хөгжүүлэх гэдэг. Гэтэл аливаа вэбсайт хэрэглэгчид таалагдаж, тэдний хүссэнийг өгч чаддаг байх ёстой. Тиймээс ч хэрэглэгчид ямар загвар, дизайныг илүүд үзэж байгааг судлах хэрэгтэй) 
  4. Хэрэглэгчийг бүрэн дүүрэн мэдээллээр хангаж чадах мэдээ, мэдээлэл буюу контент тань бэлэн үү? (Захиалгын дагуу вэбсайт хөгжүүлэх ажлаа эхлэх гэтэл мэдээлэлгүй байх нь элбэг. Тэгмэгц брошур, хуучин зургууд гэх мэтийг өгдөг ч энэ бүхэн хангалттай мэдээлэл болж, хүссэн үр дүнд хүргэж чадах эсэх асуудалтай) 
Дээрх асуултад хариулж, ДАРААХ АЛХМУУДАД анхаараарай.
  • Вэбсайт дахь мэдээлэл маш ойлгомжтой, тодорхой байх. Нэг үгээр, хэрэглэгчийг “ядрааж” болохгүй. 
  • Агуулга болон загвар дизайн хоорондоо салшгүй холбоотой. Дизайн сайтай ч үр дүнгүй, хэрэглэгчийг үйлдэлд дууддаггүй сайтууд байдаг тул агуулга, дизайнаа уялдуулахад анхаараарай.  
  • Хэрэглэгч вэбсайт руу ороод дээш, доош гүйлгэж үзэхдээ вэбсайтын нүүрэн хэсэг буюу хамгийн дээд тал, хөлийн хэсэг буюу хамгийн доод талд байршсан мэдээлэлд илүү анхаарал хандуулдаг. Тиймээс ач холбогдолтой гэж үзсэн агуулгаа эдгээр хэсэгт байршуулах нь зөв. 
  • Вэбсайтад хандаж буй хэрэглэгчдээ маш сайн бүртгэх нь чухал. Хэрэв ингэж бүртгэн, дата цуглуулахгүй бол вэбсайтынхаа үр дүнг хэмжиж чадахгүйд хүрнэ гэсэн үг. 
  • Контентоо тогтмол, үе шаттай шинэчлэх. Ингэхдээ контент хоорондын уялдаа холбоог сайтар хангаарай.   
  • Вэбсайтаа дутуу хөгжүүлэх, эсвэл алдаатай байлгаж болохгүй (Хэрэглэгч ямар нэг холбоос руу дарж ороход ажиллахгүй байх гэх мэт). 
бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: бизнес эрхлэгчдэдвэбсайтмаркетинг

Санал болгох:

BNI Karakorum in Mongolia салбар шинэ удирдлагын багтай боллоо
BNI Karakorum in Mongolia салбар шинэ удирдлагын багтай боллоо
Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.
Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна
Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00