BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Төрөл бүрийн хэрэглэгчдийн дүрсийг татахын тулд соронз ашиглан ухаалаг гар утасны зураг, энтрепренер эсвэл компани бизнесийн амжилтанд хүрэхийн тулд онлайн харилцааг хэрхэн ашиглаж болохыг харуулсан зураг. - Business.MN

Өрсөлдөөнд үлдэх арга буюу хэрэглэгч төвтэй тогтолцоо

Badral Misheel   Б.Мишээл
2021-02-24
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Хөл хорионы улмаас үйл ажиллагаа нь хязгаарлалтад орсон бизнесүүд онлайн горимд шилжиж, алсаас үр дүнтэй ажиллах бүхий л аргуудыг хэрэгжүүлж буй. Нэгэнт хүчтэй өрнөж эхэлсэн дижитал шилжилтийн эл давалгаа цар тахлын дараа ч байгууллагуудын үйл ажиллагаанд мөрөө үлдээх шинжтэй байна. 

Маркетинг, борлуулалт хэрэглэгч төвтэй болж, хэрэглэгчийн үйлчилгээ, сэтгэл ханамжид суурилсан өрсөлдөөн эрчимжиж буй энэ үед аль болох олон дижитал сувгуудыг ашиглаж, үйл ажиллагаагаа автоматжуулах шаардлага бизнесүүдэд тулгарч буй. Өдгөө бараа, бүтээгдэхүүнээрээ ялгарахад улам хэцүү болсон тул байгууллагууд хэрэглэгчтэй харилцах үйлчилгээгээрээ ялгарах хэрэгтэй болоод байна. Харин хэрэглэгчдийн дуу хоолойг цаг алдалгүй хүлээн авч, шуурхай үйлчлэх, цаашлаад борлуулалт хийхийн тулд мессенжер, чатбот, утас зэрэг сувгуудыг зөв ашиглах хэрэгтэй. 

Харилцаа 

Хэрэглэгчтэй харилцах сувгийг хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн сонгох хэрэгтэй. Энэ нь маш энгийн, ойлгомжтой сонсогдож байгаа ч компаниуд хэрэглэгчийн өнцгөөс үйлчилгээгээ харж, үнэлээгүй байдаг. Иймд орчин үед өрсөлдөөний гол үзүүлэлт болсон хэрэглэгчийн үйлчилгээ танай байгууллагын хувьд ямар түвшинд байгааг дараах асуултуудад хариулснаар үнэлэх боломжтой. 

  • Танай байгууллагатай хэрэглэгч холбогдоход хялбар байна уу? Үүнийг давтамжтай хэмждэг үү?
  • CRM өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна уу? 
  • Борлуулалт үйлчилгээний ажилтан хэрэглэгчийн мэдээлэлд real time хандаж чадаж байна уу? 
  • Хэрэглэгчээ танихдаа хэдэн төрлийн мэдээлэл ашиглаж байна вэ? Зөвхөн нэр нь байна уу? Худалдан аватын түүх нь байгаа юу? 
  • Танай байгууллагын борлуулалт, үйлчилгээний сувгийн зохион байгуулалт хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэж байна уу?

Байгууллага бүр хэд хэдэн сувгаар хэрэглэгчидтэйгээ харилцдаг бөгөөд эдгээр сувгийн гүйцэтгэлийг технологийн шийдэлгүйгээр хэмжих боломжгүй. Суваг бүрийн гүйцэтгэл буюу холбогдоход хэр хялбар, хурдан байгааг, хэрэглэгчийн асуудлыг хэр хугацаанд шийдэж байгааг зардал багатай шийдлүүд ашиглан үнэлэх боломжтой. Ингэснээр зөвхөн суваг бус давхар ажилтны гүйцэтгэлийг үнэлэх боломж бүрддэг. Энэ нь цаашлаад шагнал урамшуулал, ажилтны идэвх санаачлагад эергээр нөлөөлдөг. 

Борлуулалтын сувгийн чиг хандлага 

Уламжлалт чиг хандлагаар компаниуд өөрсдийн бодлого, журамд нийцүүлэн 9/5 цагийн горимоор ажилладаг байсан бол орчин үед хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн ажиллах цагаа 24/7 болгож буй. Үйлчилгээ өмнө нь салбар, цэгүүдэд төвлөрч байсан бол одоо дижитал, алсын зайны сувгуудад төвлөрөх болсон. 

Түүнчлэн, масс бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгч ирэхийг хүлээсэн хандлагыг өдгөө хүн бүрийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, хэрэглэгчид өөрөө хүрч ажиллах хандлага сольж буй. Иймд компаниуд борлуулалтын сувгуудадтай холбоотой эдгээр өөрчлөлтийг соргогоор хүлээн авч, хэрэглэгч төвтэй тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. 

Сэтгэл ханамж 

Хэрэглэгчид хүрч ажиллана гэсээр зарим компани шинэ хүмүүсийг татах үйл ажиллагаандаа хэт анхаарч өөрсдийг нь сонирхож буй, асуудал гарсан хэрэглэгчдэд үйлчлэх гол даалгавараа орхигдуулдаг. Шинэ хэрэглэгч татах нь ямар ч компанийн хувьд чухал боловч хуучин үйлчлүүлэгчдээ тэднээс дутахгүй анхаарч, халамжлах хэрэгтэй. Учир нь дээр хэлсэнчлэн сэтгэл ханамж бол бизнесүүдийн бусдаасаа ялгарах гол шинж болсон. Түүнчлэн, 80/20-ийн зарчмын дагуу аливаа байгууллагын борлуулалтын 80 хувийг хэрэглэгчдийн 20 хувь нь бий болгодог гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс тэрхүү 20 хувь сэтгэл ханамжтай байснаар борлуулалтаа тогтмол хадгалах үндэс бүрэлдэнэ. 

Хэрэглэгчийн үйлчилгээ, борлуулалтад дижитал сувгуудыг үр дүнтэй ашиглах арга, дундын дуудлагын төв зэрэг өндөр өгөөжтэй технологийн шийдлүүдийг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр SABA ХХК-ийн захирал Б.Сарантуяа танилцууллаа. “Мэдээллийн технологийн шийдэлтэй борлуулалтын тактикууд” сэдэвтэй энэхүү вэбинарыг бүрэн эхээр эндээс үзнэ үү.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Гүйцэтгэлийн төгөлдөршил ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Өлзийбуян оролцож “Захирлаас хамаарал багатай бизнесийг бий болгох нь” сэдвээр хичээл орно. Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож мэдээлэл аваарай. 

 

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars 

bookzone
Тагууд: менежментөрсөлдөөнхэрэглэгч

Санал болгох:

A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
Badral Misheel

Б.Мишээл

Business.mn Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00