Зочин: “Хөдөөгийн шинэчлэл хөгжлийн түншлэл” ТББ-ийн УЗ-ийн дарга Ч.Батцэцэг
2018 онд Улаанбаатарын утаанаас зугтаж хөдөө гарч амьдаръя хэмээн санал нэгдсэн 400 залуу энэ нь санасан шиг амар зүйл биш болохыг ойлгожээ. Өргөн уудам нутагтай мөртлөө хүссэн газраа авах боломжгүй, хүссэн ажил бизнесээ эрхэлж, үр хүүхэддээ чанартай боловсрол олгох боломж хомс гэх мэтчилэн түмэн асуудал тэдний өмнө тулгарчээ. Амьдрахыг хүссэн орчноо бид өөрсдөө л бүтээдэг хэмээн зүтгэсэн тэд өдгөө эдгээр асуудлыг шийдэхийн төлөө идэвх санаачлага гарган ажиллаж байна.
“Хөдөө амьдаръя” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил, хөдөө буй асуудал ба боломжуудын тухай энэхүү подкастаар дараах сэдвийг хөндлөө:
- Хөдөө амьдаръя төсөл үүссэн түүх, явц?
- Төслийн хүрээнд ямар сонирхолтой үзэгдэл, зүй тогтлыг олж нээж, ажигласан бэ?
- Хөдөө ямар бизнес эрхлэх боломжууд гэж бодож байна?
- Хутаг-Өндөр суманд хэрэгжүүлж буй махны кластерын төсөл, үүнийг дагаад бий болох боломжууд
- Хөдөө амьдрахыг хүсэж буй орчноо бүрдүүлэхэд иргэд болон засаг захиргааны оролцоо, манлайлал
- Шилжин очиж буй хүмүүсийн мэдлэг, чадварыг уугуул иргэдийн уламжлал, туршлагатай хослуулах нь ямар давуу талыг бий болгодог вэ?
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редакторBusiness.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг хөтөлдөг.
Б.Мишээл, Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсоход:
– Apple podcasts аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
https://apple.co/2zTWDq0
– Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
– Youtube-ээс business.mn гэж хайна, эсвэл
https://bit.ly/2WNdwLY
– M plus аппликэйшнээс Business.MN гэж хайна эсвэл
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.