BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Саарал дэвсгэр дээр улаан бороохойг дамжуулж буй хоёр гарыг харуулсан зураг. Зүүн гар талдаа цагаан ханцуйвчтай хар хослол, баруун гар талд нь цагаан ханцуйвчтай нил ягаан өнгийн костюм өмсөж, багаар ажиллах, бизнес болон компанийн орчинд үүрэг хариуцлагыг илэрхийлдэг. - Business.MN

Эрх мэдэлтэй хамт үүрэг хариуцлага шилждэг

Badral Misheel   Б.Мишээл
2021-04-07
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Захирал уулзалт, арга хэмжээ зэрэг ажлаар явах тохиолдолд дараагийн түвшний удирдлагуудад ажлаа хариуцуулан гүйцэтгүүлэх тохиолдол байгууллага бүрд гардаг. Тэгвэл хариуцуулан гүйцэтгүүлэх менежментийн арга нь зөвхөн захирлыг өөр ажилтай үед бус өдөр тутмын үйл ажиллагаанд ч өргөн ашиглах боломжтой, олон талын ач холбогдолтой арга билээ. 

Удирдлагын төвлөрөл, ачааллыг бууруулах, хамтын хариуцлагын тогтолцоо, өөриймсөг хандлага, нээлттэй байдлыг бий болгох зэрэг олон эерэг өөрчлөлтийн суурийг хариуцуулан гүйцэтгүүлэх замаар тавих боломжтой. Компаниудад шийдвэр гаргах үйл явц дээд түвшний удирдлагаас ихээхэн хамааралтай байх нь түгээмэл. Хэрэв үе шат бүрд нь ажилтнууддаа шийдвэр гаргах эрхийг нь олговол аливаа асуудлыг цаг алдалгүй шийдэх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн захирал өөрийн үндсэн ажил буюу стратегийн бодлого боловсруулахад зарцуулах цаг нэмэгдэнэ. Цаашлаад залгамж халаагаа бэлдэх гээд олон боломж нээгддэг билээ. 

Үр дүнтэй хариуцуулан гүйцэтгүүлэхэд хариуцлага, эрх мэдлийн зохистой нийцэл чухал.

Хариуцуулан гүйцэтгүүлэх аргыг хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжүүлдэг. Эхлээд захирал заавал өөрөө хийх шаардлагагүй, хариуцуулан гүйцэтгүүлэх боломжтой ажлуудыг тодорхойлж, төлөвлөнө. Дараа нь даалгах хүнээ сонгон томилж, эрх үүргийг нь тодорхойлж өгдөг. Ажлыг даалгаад орхичихож болохгүй тул заан чиглүүлж, дадлагажуулах хэрэгтэй. Эцэст нь эргэх холбоо үүсгэх буюу ажлыг нь дахин хянаж, үнэлгээ хийгээд явна. 

Аливаа ажлыг бусдад даалгана гэдэг нь тодорхой хэмжээнд бие даан шийдвэр гаргах эрх мэдлийг олгоно гэсэн үг. Гэхдээ эрх мэдлийг дагаад үүрэг хариуцлага ирж буйг ажилтандаа сайн ойлгуулах хэрэгтэй. Үр дүнтэй хариуцуулан гүйцэтгүүлэхэд хариуцлага, эрх мэдлийн зохистой нийцэл чухал.

Удирдлагууд ажил үүргээ шилжүүлэхэд гаргадаг түгээмэл алдаанд шилжүүлэх шийдвэрийг гэнэт гаргах, гүйцэтгэгчийг буруу сонгох, ажил үүргийг муу тодорхойлсон байх, хяналтын цэгүүд байхгүй байх, дэмжиж туслахгүй байх зэрэг багтдаг. Иймд хариуцуулан гүйцэтгүүлэх үйл явцыг үнэлэхэд тус болох зарим асуултыг хүргэе:

  • Бэлтгэл ажил, мэдээлэл хангалттай байсан уу?
  • Хангалттай дэмжлэг өгч, дадлагажуулж байсан уу? 
  • Тухайн ажилтнаар өөр ажил үүргийг хариуцуулан гүйцэтгүүлж болох уу? 
  • Тэрбээр цаашид сургалтад хамрагдах шаардлагатай юу? 
  • Хариуцуулан гүйцэтгүүлэх үйл явц нь ажлын гүйцэтгэлийг сайжруулсан уу?
  • Та хариуцуулан гүйцэтгүүлснээр хэчнээн цаг хэмнэж, түүнийгээ юунд зориулсан бэ?

Хариуцуулан гүйцэтгүүлэх үйл явцыг хэрэгжүүлэхэд анхаарах эдгээр болон бусад ойлголт, аргыг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр NCS компанийн ерөнхий захирал Д.Болор танилцууллаа. “Хариуцуулан гүйцэтгүүлэх замаар удирдлагын ачааллыг бууруулах нь” сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг үзэж илүү нарийн мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Монголтакс ТМЗ ХХК-ийн үүсгэн байгуулагч, Татварын Мэргэшсэн Зөвлөх Х.Тунгалагмаа оролцож “Санхүүгийн удирдлагын 23/32 загвар” сэдвээр хичээл орно. Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож хичээлийн тухай мэдээлэл аваарай. 

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars

bookzone.mn
Тагууд: менежментудирдлагахариуцлагаэрх мэдэл

Санал болгох:

A couple relaxes on a sandy beach; the woman is lying on the man’s chest, reading a book, while the man looks at his phone. They are on a blanket with cushions and decorative wooden lanterns nearby.
JPMorgan зөвлөж байна: Энэ зун унших ёстой 16 ном
Two business professionals in suits, one older man and one younger woman, smiling and shaking hands in a modern office setting with blurred background and bright lighting.
Япончуудын бизнесийг амжилттай болгоход тусалдаг Топ 5 философи
Badral Misheel

Б.Мишээл

Business.mn Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00