Шинжлэх ухаан-нийгмийг холбосон олон улсын платформ Монголд анх удаа онлайн хэлбэрээр зохион байгуулагдана. Цахим боловсролын тухай сэдвээр олон улсын болон Монголын боловсролын салбарын мэргэжилтнүүд туршлагаа хуваалцан хэлэлцүүлэг өрнүүлнэ. Арга хэмжээ англи-монгол орчуулгатай явагдана.
Огноо: 2021.05.07. 15:00 цагаас
Төлбөргүй.
Зохион байгуулагчид: ХБНГУ-ын Элчин сайдын яам, Герман-Монголын Ашигт малтмал, технологийн их сургууль, Германы хамтын ажиллагааны байгууллага, МУИС, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад
Бүртгэл: 05 сарын 05 хүртэл. https://forms.gle/h5iya69XEFjPVv2T8
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд МҮХАҮТ нь ОХУ-ын Соложи Эксперт групптэй хамтран Монгол-Оросын машин үйлдвэрлэлийн салбарын анхдугаар цахим уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Цахим уулзалтанд ОХУ-ын машин үйлдвэрлэлийн салбарын ААН-үүд оролцох бөгөөд арга хэмжээний нээлтийн ажиллагааны дараа компаниуд хоорондоо ганцаарчилсан уулзалтууд хийнэ. Уулзалтанд оролцож хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцож шинэ түнштэй болох боломжтой.
Огноо: 4 сарын 28-нд 14 цагаас.
Зохион байгуулагч: МҮХАҮТ
Бүртгэл: http://membership.mn:8080/front/login 77277070-6, 99148510
Хурдтай хувьсан өөрчлөгдөх өнөөгийн нийгэмд хөгжиж дэвшихийн тулд бизнесүүд үргэлж өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлагатай тулгарч буй. Аливаа шинэ санаачлагыг хэрэгжүүлэхэд стратегийн удирдлага, төслийн удирдлага, мэдлэгийн удирдлага зэрэг онол хандлагуудыг хослуулан ашиглаж байж өөрчлөлтийг амжилттай өрнүүлдэг. Энэхүү сургалтад оролцсоноор та өөрчлөлт, шинэчлэлийг хэрхэн хийх, хаанаас эхлэх, юуг анхаарах зэрэг өөрчлөлтийн менежментийн аргуудад суралцах болно.
Огноо: 4 сарын 27-нд 19 цагаас
Зохион байгуулагч: Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүл
Төлбөр: 20.000 төг
Бүртгэл: https://academy.karakorum.digital/pages/webinars
Хэрэв та стартап эсвэл стартап санааныхаа талаар шилдэг бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авахыг хүсч буй бол энэхүү өвөрмөц “Startup Office Hours” онлайн арга хэмжээнд оролцож болно. Гарааны бизнесийн зөвлөхүүд, хөрөнгө оруулагчид, гүйцэтгэх захирлуудтай уулзаж, бизнесийн стратеги, гол шийдвэр, дараагийн алхамууд болон бусад зүйлийн талаар зөвлөгөө авах боломжтой. Асуулт асуумааргүй байгаа ч гэсэн нэгдэж, туршлагатай бизнес эрхлэгчид бизнесийн янз бүрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг зөвлөж байгааг суралцахад нээлттэй.
Огноо: 4 сарын 27-нд 19 цагаас
Зохион байгуулагч: Founder Institute Mongolia
Төлбөргүй.
Бүртгэл: https://fi.co/e/244679
Огноо: 4 сарын 24-нд 20 цагаас
Зохион байгуулагч: Grow.mn сайт, Edu Grow
Төлбөргүй.
Бүртгэл: https://bit.ly/3wgdrAc
Монгол улсын 2021-2024 оны инновацийн тэргүүлэх чиглэлийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарт мэдлэг шингэсэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг нэвтрүүлж, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор “ИННОВАЦИ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” арга хэмжээг Монголын инновацийн 7 хоногийн хүрээнд зохион байгуулах гэж байна.
Огноо: 05 сарын 05-нд 10 цагаас
Зохион байгуулагч: Стартап Маркетинг Спэйс ХХК, БШУЯ
Бүртгэл: https://forms.gle/hLQA186U5KVyeqmi6
Бизнесийн үйл ажиллагаанаас үүдэн хүний эрх зөрчигдөх явдал ихээр гарах болсныг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч НҮБ-аас хариуцлагатай бизнесийг дэмжин хэрэгжүүлэх тухай дэлхийн хамгийн нөлөө бүхий суурь зарчим болох “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчимыг” 2011 онд батлан гаргасан юм.
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь дээрх зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Европын Холбооны санхүүгийн дэмжлэгээр “Бизнес ба Хүний Эрх: Хамгаалах, Хүндлэх, Сэргээх механизмаар дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” Азийн бүсийн хөтөлбөрийг 2020 оноос хэрэгжүүлж байгаад Монгол улс 2021 оноос хамрагдаж эхлээд байна.
Энэхүү хөтөлбөрийн Монгол улс дахь нээлтийн арга хэмжээ 2021 оны 04-р сарын 29-ны 14.00-17.00 цагийн хооронд олон нийтэд нээлттэй цахимаар зохион байгуулагдах гэж байна.
Арга хэмжээний үеэр “Хүний эрхийг дээдэлсэн хариуцлагатай бизнес эрхлэх нь аж ахуй нэгж болон улс орны эдийн засагт ямар ач холбогдолтой вэ?” сэдвийн хүрээнд Бизнес ба Хүний эрхийн олон улс болон үндэсний мэргэжилтнүүд, гадаад дотоодын бизнесийн төлөөллүүд оролцсон панел хэлэлцүүлэг өрнөх болно.
Огноо: 05 сарын 05-нд 10 цагаас
Зохион байгуулагч: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Бүртгэл: https://bit.ly/3g7PzsO