BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Гурван брэндийн лого. Зүүнээс баруун тийш: "Бургер Кинг" гэсэн шар өнгийн боовтой, хөх, улаан бичвэр бүхий Burger King лого; Ногоон, улбар шар, улаан өнгийн схем бүхий 7-Eleven лого; мөн улбар шар өнгийн кофены аяга бүхий Dunkin' Donuts лого, ягаан өнгөөр бичсэн "Dunkin' Donuts" нь амжилттай бизнесийг илэрхийлдэг. - Business.MN

Дэлхийн шилдэг франчайзуудаас авах PR-н 5 сургамж

Badral Misheel   Б.Мишээл
2021-05-21
  Маркетинг
0
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн томоохон франчайз бизнесүүд дэлхийн өнцөг булан бүрд байрлах олон зуун салбараасаа гадна амжилттай бөгөөд бүтэлгүй PR-раараа алдартай билээ. Амжилттай яваа франчайзууд ч зах зээл дэх байр сууриа хадгалахын тулд жилд хэд хэдэн кампанит ажил явуулдаг. Гэвч заримдаа төлөвлөгөөгөө биелүүлэх гэж яарахдаа алдаа гаргах нь бий. Аз болоход тэдний алдаа болон амжилтын аль аль нь бидэнд үнэтэй сургамж болж байдаг билээ. Ингээд дэлхийн шилдэг франчайзуудын PR-аас авах таван сургамжийг хүргэж байна.

1. Трендээс бүү хоцор: Dunkin’ Donuts 

Хамгийн алдартай компаниуд ч ач холбогдлоо алдахгүйн тулд тасралтгүй хичээл зүтгэл гаргах шаардлагатай нүүр туулдаг. Dunkin’ Donuts компанийн хувьд Entrepreneur сэтгүүлийн 2021 оны шилдэг 500 франчайз бизнесийн хоёрдугаарт жагссан бөгөөд энэ төрлийн бизнесийн жагсаалтуудын дээгүүр орсоор ирсэн билээ. Үүний нууц бол тэд үргэлж сүүлийн үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхдаг явдал юм. 

Өнгөрсөн онд TikTok дэлхий нийтийг шууруулж, сая сая хүнийг бүжгийн авъяасаа гайхуулж, контент хийдэг болоход нөлөөлсөн. Тус платформын хамгийн их дагагчтай контент бүтээгчдийн нэг болох Чарли Дэмилио видеонууддаа ихэвчлэн өөрийн үйлчлүүлэх дуртай Dunkin’ Donuts-ыг оруулдаг байсан тул тэд түүнд хамтран ажиллах санал тавьжээ. 2020 оны есдүгээр сард Dunkin’ Donuts Чарлигийн уух дуртай хүйтэн усаар хандалсан кофег (cold brew) албан ёсны цэсэндээ оруулсан сурталчилгааг явуулав. Тус сурталчилгаа тэр даруй газар авснаар Dunkin’ Donuts-ын борлуулалт болон аппликейшний таталт огцом нэмэгдэж, албан ёсоор “The Charli” хэмээн нэрлэсэн тус ундааг авахаар дараалсан хүмүүсийн урт цуваа хаа сайгүй үүсжээ. 

Энэ жил Dunkin’ Donuts Чарлитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж мерчендайз хийхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Dunkin’ Donuts-ын өнгө аясыг шингээсэн үсний боолт, комбинизон, үдээс болон бусад бүтээгдэхүүнийг гаргахаар төлөвлөжээ. TikTok-ын одтой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлснээр тэд сүүлийн үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, байр сууриа хадгалж чадсан юм. 

2. Хэт хөгжилтэй байх гэж бүү хичээ: Burger King 

Маркетингийн кампанит ажил хийхдээ франчайз компаниуд аль болох бүтээлчээр хандаж, анхаарал татахуйц байлгахыг хичээдэг. Харамсалтай нь анхаарал татахыг хэт их хичээх нь үргэлж амжилт дагуулдаггүй. Энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Burger King Их Британийн ахлах тогоочдын 20 хувь нь л эмэгтэй гэдэг баримтад олны анхаарлыг татаж, энэ салбараар суралцах хүсэлтэй эмэгтэйчүүдэд тэтгэлэг олгохыг зорьжээ. Харамсалтай нь хүмүүсийн анхаарлыг татахын тулд “Хүүхнүүд гал тогоонд л байх ёстой” хэмээх хуучны, доромжлол мэт хошигнолыг гарчиг болгон ашигласан нь асуудал дагуулав. 

Цагаа өнгөрөөсөн хошигнолын дараа тус компани тайлбар бүхий цаасан сурталчилгаа явуулсан ч зөвхөн дээрх гарчиг бүхий жиргээ Burger King UK-н хаягаар нийтлэгдсэн даруйдаа дэлхий даяар хүмүүсийн эгдүүцлийг төрүүлсэн юм. Хэдэн сая хүн нийгмийн сүлжээнд Burger King-ийн жиргээг авч хэлэлцэн, тус компанийг шүүмжилж эхлэв. Хүмүүсийн дургүйцэж, доромжилсон сэтгэгдлүүд цувж эхэлснээр тэд жиргээгээ устгасан юм.

Уг жиргээнийхээ төлөө тэд уучлал хүсэж, цаашид илүү сайн ажиллахаа амлажээ. Үгээр тоглох гэсэн бүтэлгүй оролдлогынхоо төлөөсөнд Английн Burger King нэр хүндээ унагаж, олон сая хүнд таагүй сэтгэгдэл төрүүлсэн юм. Хэрэв тэд бусдаас онцгой, хөгжилтэй болох гэж хичээхийн оронд арай өөр аргаар үзсэн бол илүү амжилттай сурталчилгаа болох байв.

3. Хот сууриндаа дэмжлэг үзүүл: 7-Eleven

АНУ даяар олон зуун салбартай 7-Eleven сүлжээ дэлгүүр нь ойр орчмын оршин суугчдаа халамжилдгаараа алдартай. Тэд саяхан Даллас дахь агентлагтай хамтран хананы зураг зурдаг уран бүтээлчдээр салбаруудынхаа дотор болон гадна талыг зуруулахаар болсноо зарласан юм. 7-Eleven сүлжээний салбар дэлгүүр байрлах хот, дүүргийн уран бүтээлчид энэ ажлыг хийх бөгөөд тухайн орон нутгийнхаа өнгө аясыг хадгалсан байх аж. 

Франчайз бизнесүүдийн хувьд зөвхөн ашиг олох зорилготой бус гэдгээ хэрэглэгчиддээ харуулж, тэдэнд бодит дэмжлэг үзүүлэх нь чухал. Ойр хавийнхаа дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг хүмүүсийг худалдагч нь танихад тэд дуртай байдаг бөгөөд өгч чаддаг компаниудыг дуртайяа дэмждэг. Олсон ашгаа өөрсдийн байршиж буй дүүрэг, орон нутагтаа эргүүлж өгснөөр ойр ойрчмын хэрэглэгчдийнхээ хүндлэл, итгэлийг хүлээдэг. Мөн хот даяар ярианы сэдэв болохуйц зүйл хийснээр бизнесийн ашиг орлого ч нэмэгдэх нь гарцаагүй. 

4. Байгальд ээлтэй бай: Panera 

Өнгөрөгч онд тохиосон байгалийн гамшигт үзэгдлүүд биднийг хүрээлэн буй орчинд илүү анхаарах хэрэгтэйг ойлгуулсан бөгөөд дэлхийн франчайз бизнесүүд илүү байгальд ээлтэй сонголтыг хийж эхлэв. Тухайлбал, энэ жилийн Эх дэлхийн өдрөөр Panera компани хаврыг угтан хэрэглэгчиддээ тэдний өнгө аясыг шингээсэн тусгай загварын дугуй бэлэглэжээ. Тус дугуй нь Panera-гийн алдартай талхыг санагдуулам сагстай бөгөөд халуун, хүйтэн барьдаг тус сагсанд хоолоо авч явах боломжтой аж. Тусгай загварын дугуйнуудыг бэлэглэснээр тэд үйлчлүүлэгчдээ машинаа орхиж, бохирдолгүй тээврийн хэрэгсэл ашиглахыг уриалжээ. 

Үйлчлүүлэгчиддээ барьсан энэхүү бэлэг нь тэдний хоолны цэсэндээ оруулсан эерэг өөрчлөлтийг олны анхаарлын төвд авчирсан байна. Тус франчайз Дэлхийн нөөцийн хүрээлэнгээс нүүрстөрөгч болон хүрээлэн буй орчинд үлдээх ул мөр хамгийн бага хэмээн зарласан хүнсний бүтээгдэхүүнүүдийг багтаасан “Cool Food” хоолнуудыг цэсэндээ нэмжээ. Үйлчлүүлэх дуртай газар нь эерэг өөрчлөлтийг хийж эхлэхэд хэрэглэгчид болон өрсөлдөгчид нь ч хөдлөх хэрэгтэй гэдгээ ойлгодог байна. 

5. Өөр өнцгөөс ханд: Planet Fitness 

bookzone.mn

Ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг олон өрсөлдөгчтэй байдаг тул франчайз бизнесүүдийн хувьд зах зээлд ялгарч гарна гэдэг хэцүү даалгавар. Харин Planet Fitness компани 2016 онд “Бусад нь шүүмжилдэг, харин бид үгүй. Planet Fitness-д эрх чөлөөгөө эдэл” хэмээх уриатайгаар бялдаржуулах төвүүддээ хүн бүрд нээлттэй “шүүмжлэлгүй бүс” бий болгох кампанит ажлыг явуулснаар дэлхий дахиныг шууруулсан юм. Бялдаржуулах төв бол угтаа хүмүүсийн бие бялдараа хөгжүүлж, амжилтад хүргэх зорилготой, тодорхой хэмжээний “дарамт” үзүүлдэг газар. Гэтэл Planet Fitness-ийн хамт олон асуудалд өөр өнцгөөс хандах арга барилыг сонгосон нь бусдаас ялгарч, хамгийн амжилттай бизнесүүдийн нэг болж өсөхөд нь нөлөөлжээ. Гишүүнчлэлийн эрх нь харьцангуй хямд гэсэн давуу тал дээрээ тэд хүмүүст бялдаржуулах төвд явдаг “хэт төгс” хүмүүсээс ирэх дарамтгүйгээр явах боломжийг олгож, фитнессд явах хүслийг өдөөж чадсан юм.  

Бялдаржуулах төвийг халуун дулаан уур амьсгалтай, таныг ямар ч байсан ойлгож, хүлээж авах газар болгох тухай бодол анхандаа асар их эрсдэл дагуулж магадгүй мэт санагдаж байсан ч эцэст үр шимээ өгсөн юм. Planet Fitness-ийн энэхүү алхмыг үлгэр жишээ болгож шинэлэг арга барилыг туршихаас бүү эмээгээрэй. 

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийн хувьд бизнест нь шууд нөлөөлөх шийдвэрийг гаргах шаардлагатай үргэлж нүүр тулж байдаг. Гэхдээ авахаас илүү өгөх гэсэн хүсэл, бүтээлч сэтгэлгээнээс таны бусдаас ялгарч, амжилтад хүрэх эхлэл тавигдана гэдэгт эргэлзэх хэрэггүй. 

 

 

Тагууд: зөвлөгөөмаркетингпи арфранчайз

Санал болгох:

Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.
Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна
Нийгмийн сүлжээг ашиглаж борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ
Badral Misheel

Б.Мишээл

Business.mn Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00