BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Улбар шар, цагаан, ногоон, улаан гэсэн өөр өнгийн эвлүүлдэг тоглоомын дөрвөн гар нийлж, эдгээр хэсгүүдийг бүрэн оньсого болгон тохируулна. Энэхүү зураг нь бизнес дэх багаар ажиллах, хамтын ажиллагааг бэлэгддэг. - Business.MN

Байгууллагын соёл: Дэлхийд өрсөлдөх эхний алхам

О.Мөнхзаяа   О.Мөнхзаяа
2021-05-27
  Төр ба бизнес
1
Share on FacebookShare on Twitter

Нийтлэлийг подкаст хэлбэрээр сонсох бол энд дарна уу

Соёлгүй байгууллага гэж хаана ч байхгүй, гагцхүү зорилгоор төлөвшүүлсэн үү, зоргоороо бий болсон уу гэдэг л асуудлын гол нь.  Байгууллагын соёлоо хөгжүүлэхийг зорилгоо гэж харвал олон монгол компанид үйл ажиллагаагаа дэлхийд тэлэх боломж бий.

Жижиг, дунд бизнесүүдэд байгууллагын соёлын чиглэлээр сургалт, зөвлөгөө өгч явахад анхаарал татсан хэдэн асуудал байна. 

  • Нэгдүгээрт, байгууллагын соёлыг зөвхөн ажлын орчин мэтээр хязгаарлан ойлгож, ханддаг
  • Хоёрдугаарт, байгууллагын соёлын суурь болсон алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлээ цаасан дээр тодорхойлсон боловч ажилтнуудынх нь итгэл үнэмшил болоогүй, энэ талаар ямар нэг ойлголтгүй
  • Гуравдугаарт, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйл яагаад хэрэгтэйг бизнесийн эзэд өөрсдөө ухамсарлаагүй

Манайд зах зээлийн эдийн засаг хөгжөөд гуч гаруйхан жил болж байгаа учраас бизнесүүд маань залуу, туршлагагүй байгаа гэж хэн нэгэн өмөөрч болох ч техник технологи хөгжсөн XXI зуунд бусдаас суралцах, цаг хугацааг товчлох боломж бий.

Байгууллагын соёл гэдэг нь тухайн байгууллагын үүсгэн байгуулагч болон манлайлагч нарын эрхэм зорилго, үнэт зүйлээр дамжин хэлбэржсэн, тус байгууллага доторх хүмүүсийн биеэ авч явах болон хоорондоо харилцах харилцааны хэм хэмжээ бөгөөд тухайн байгууллагын амжилтын суурь үндэс юм.

Яагаад таны бизнесийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйл  ажилтанд тань хамаатай юм бэ? Яагаад таны бизнесийн ирээдүй эдгээрээс шалтгаалах вэ? 

Орчин үед ажил хайж буй хүмүүсийн 77 хувь нь нээлттэй ажлын байранд санал гаргахын өмнө эхлээд тухайн байгууллагын соёлыг судалдаг. Нийт ажилтнуудын 57 хувьд цалин урамшууллаас илүү байгууллагын соёл чухал гэсэн судалгаа байна. Хүн амьдралынхаа 50 хувийг буюу дунджаар 90,000 цагийг ажил дээрээ зарцуулдаг учраас утга учиртай зүйлд зарцуулъя гэж хүсэх нь аргагүй. Тийм учраас та хэрэв шилдэг хүмүүсийг хайж байгаа бол байгууллагын соёл тань хүмүүсийг татахаар байна уу? Таны алсын хараа хангалттай том байна уу? Таны эрхэм зорилго дэлхий нийтийн чиг хандлагад нийцэж байна уу гэх зэргээр үнэлж үзэх зайлшгүй шаардлагатай. Ажилтнаас гадна таны гол хэрэглэгчид хэн байхыг танай байгууллагын соёл тогтоодог. 

Яагаад өнөөдөр адилхан ачаа тээвэр, шуудангийн үйлчилгээ үзүүлдэг нэг орон нутгийн компани, нэг олон улсын компани байхад хэрэглэгч олон улсын компанийг нь сонгоод байна вэ? Үнэн хэрэгтээ таны санал болгож буй үйлчилгээ адилхан найдвартай, илүү хямд байж болох юм. Ялгаа нь ердөө байгууллагын соёлд л байна.

Байгууллагын соёл нь хүмүүст тухайн компанид ажиллах, эсвэл үйлчилгээг нь авах маш том утга учир, үнэ цэнийг өгч байдаг.

Жишээ нь, бидний сайн мэдэх DHL компани гэхэд л алсын хараагаа “Бид дэлхийн логистикийн үйлчилгээг энгийн болгож, хэлбэр загварыг нь тодорхойлж, хувьсал хийж ирсэн. Олон улсын агаарын тээврийн экспресс үйлчилгээг нээснээс эхлээд дэлхийн логистикийн тэргүүлэгч компани болж чадсан. Бид бол сэтгэгчид, бүтээгчид, боломжтой бүхнийг сорьдог анхдагчид. Бид одоо Саран дээр хүргэлт хийнэ” гэж тодорхойлсон байна.

Түүнчлэн DHL жил бүр харилцагч түншүүдтэйгээ хамтран нэг сая мод тарьж ой модыг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулж байна. Мөн хүргэлтийн үйлчилгээгээ  унадаг дугуй, цахилгаан машин зэрэг хэрэгслээр дамжуулан хүргэж, 2050 он гэхэд үйл ажиллагаанаас гардаг хүлэмжийн хийг байхгүй болгоно гэсэн эрхэм зорилготой ажиллаж байна. Эдгээр нь тухайн компанид ажиллах, эсвэл үйлчилгээг нь авах маш том утга учир, үнэ цэнийг өгч байгаа юм. 

DHL-д хүрэх хаа ч байсан юм гэж бодож байвал таны зөв. Харин, яагаад миний компани DHL-тэй өрсөлдөж болохгүй гэж бодвол бас л таны зөв. Тархины цар хүрээ л бидний хаа хүрэхийг тодорхойлдог. Таны алсын хараа хаана хүрнэ, таны ажилтнууд таныг тэнд хүргэх хүчтэй. 

Тийм учраас байгууллагын соёлдоо анхаарал хандуулж, одоогийн соёлоо үнэлж, сайжруулах стратеги төлөвлөгөөгөө гаргаарай. Танд мэргэжилтний туслалцаа хэрэгтэй бол бидэнд хандаж болно. Миний хувьд 1958 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын дэлхийд тэргүүлэгч аялал жуулчлалын корпорацын тогоонд найман жилийн турш чанагдаж, шинээр ажилд орж буй менежерүүдийг компанийн соёлд сургадаг. Байгууллагын соёл бизнесийн амжилтыг тодорхойлдог болохыг нүдээр харж, гэрч нь болж байгаагийн хувьд Монголын жижиг, дунд бизнесүүддээ сайн туршлагыг  хуваалцаж, хүссэн байгууллагуудад зөвлөгөө өгч туслахыг хүсдэг. Байгууллагын соёлын талаар нэг нийтлэлээр бүрэн гүйцэд гаргана гэдэг боломжгүй зүйл, хамгийн гол буюу байгууллагын соёлын тулгуур болсон алсын хараа, эрхэм зорилгын талаар энэ нийтлэлээрээ хөндлөө. 

bookzone.mn
Тагууд: байгууллагын соёлменежмент

Санал болгох:

A couple relaxes on a sandy beach; the woman is lying on the man’s chest, reading a book, while the man looks at his phone. They are on a blanket with cushions and decorative wooden lanterns nearby.
JPMorgan зөвлөж байна: Энэ зун унших ёстой 16 ном
Two business professionals in suits, one older man and one younger woman, smiling and shaking hands in a modern office setting with blurred background and bright lighting.
Япончуудын бизнесийг амжилттай болгоход тусалдаг Топ 5 философи
О.Мөнхзаяа

О.Мөнхзаяа

АНУ-ын Гранд Серкл Корпорацийн Бизнесийн үйл ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Munkh-orgil M
Хэрэглэгч
Munkh-orgil M
1 сар өмнө

ghghgh

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00