Үндэсний хөгжлийн газар, БНСУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг /KOTRА/, Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, ОУСК, “Ирбис Венчурс” компани хамтран Монгол-Солонгосын бизнес форумыг 6 сарын 23-ны өдрийн 13:00-16:00 цагт зохион байгуулах гэж байна.
“Invest in Mongolia – Seoul 2021” форумаар хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт өргөжүүлэх, Солонгос хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах шинэчлэлийн төлөвлөгөөг танилцуулахын зэрэгцээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Солонгос хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн туршлагаас танилцуулах юм.
Тус арга хэмжээний үеэр Үндэсний хөгжлийн газрын “Ирбис Венчурс” компанитай хамтран хэрэгжүүлсэн “Төсөл чадавхижуулах хөтөлбөр”-ийн хүрээнд шалгарсан төслүүдийг нэг сарын турш чадавхжуулан, Солонгос улсын хөрөнгө оруулагчдад танилцуулна.
Форумд хоёр улсын Засгийн газрын төлөөлөл, хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төсөл танилцуулах дотоодын аж ахуйн нэгжүүд болон БНСУ-ын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүд оролцох тул бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Бүртгүүлэх холбоос: www.korea.investmongolia.gov.mn