Зочин: Менежментийн зөвлөх, сургагч багш Г.Батханд
Байгууллага бүр ажилтнуудаа ямар нэг хэмжээнд сургаж, улмаар хөгжихөд нь дэмжлэг үзүүлж байдаг. Гагцхүү тодорхой зорилгын хүрээнд, системтэйгээр хөгжүүлж чадаж байгаа эсэхээс л тухайн байгууллагын сургалт, хөгжлийн хөтөлбөр хэр үр дүнтэй байх нь шалтгаалдаг.
6 сарын 29 -нд болох “Байгууллагын сургалт хөгжлийн тогтолцоог үр дүнтэй удирдахуй“ вэбинарыг угтсан подкастаар дараах асуудлын хүрээнд ярилцлаа:
- Сайн сургалт хөгжлийн тогтолцоо ямар байх ёстой вэ?
- Байгууллагуудын сургалт хөгжлийн хөтөлбөрт юу дутмаг байдаг вэ?
- Аливаа сургалт, хөгжлийн хөтөлбөрийн хэрэгцээг судлах ямар аргууд байдаг вэ?
- Хэрэгтэй, хэрэггүй сургалтууд болон бүх ажилтныг нэг сургалтад суулгах зэрэг асуудлыг шийдэх ямар арга байдаг вэ?
- Сургалтын хөтөлбөрүүдийн үр дүнг эргээд яаж хэмжих вэ? Бүтээмж өсч байгаа эсэхийг яаж мэдэх вэ?
- Мэргэжлийн ур чадвар болон хувь хүний хөгжлийг тэнцүү анхаарахын ач холбогдол
- Ажилтнуудаа карьерын өсөлт хөгжилдөө анхаардаг болоход нь яагаад туслах хэрэгтэй вэ?
- Сургалт хөгжлийн хөтөлбөр зарцуулах хөрөнгө байхгүй эсвэл хангалттай байдаггүй гэсэн бэрхшээл зарим байгууллагад тулгардаг. Энэ нөхцөлд ямар гарц боломж байдаг вэ?
Хөтлөгч: Б.Мишээл, Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсоход:
– Apple podcasts аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
https://apple.co/2zTWDq0
– Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
– Youtube-ээс business.mn гэж хайна, эсвэл
https://bit.ly/2WNdwLY
– M plus аппликэйшнээс Business.MN гэж хайна эсвэл
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.