BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Зөөврийн компьютер дээр ажиллаж, зураг зурж, үсэг зохион байгуулж буй хүмүүстэй "БРЭНД" гэсэн үгийн зураг. Гэрлийн чийдэн, хуанли, чатын бөмбөлөг зэрэг янз бүрийн дүрсийг дээрээс нь түдгэлзүүлсэн нь бизнесийг бий болгоход бүтээлч байдал, хамтын ажиллагааг санал болгодог. - Business.MN

Брэнд хөгжүүлэлтэд PR-г хэрхэн ашиглах вэ?

Business.mn   Business.mn
2021-07-29
  Маркетинг
0
Share on FacebookShare on Twitter

Нийтлэлийг подкаст хэлбэрээр сонсох бол энд дарна уу

О.Гэрэл, EMPR агентлагийн үүсгэн байгуулагч, PR-ийн зөвлөх

Орчин үед бизнесүүд брэнд хөгжүүлэлт, нэр хүнд бий болгоход ихээхэн анхаарах болсон. Массын үйлдвэрлэлийн энэ цаг үед бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ ялгарахад төвөгтэй болсон тул урт хугацааны нэр хүнд, үнэ цэнийг бүтээх нь өрсөлдөөнд шалгарч үлдэх үндэс болсон учраас тэр. Урт хугаацаанд зах зээл дэх манлайлагчийн байр суурь болон өсөлтөө тогтвортой хадгалахад сайн хөгжүүлсэн брэнд чухал үүргийг гүйцэтгэдэг. 

Брэнд нь нэг талаас таны бүтээж буй үнэ цэн, дүр төрх, нөгөө талаас хэрэглэгчдийн сэтгэгдэл, төсөөлөл, мэдрэмжийн огтлолцол дээр үүссэн ойлголт юм. Тиймээс брэндээ таниулж, сурталчлахаас гадна олон нийтэд нөлөөлөх тал дээр анхаарч хөгжүүлэлтээ хийх нь чухал. Брэнд хөгжүүлэх үр дүнтэй аргуудын нэг бол PR (public relations) буюу олон нийтийн харилцаа юм. 

PR хэмээх ойлголтыг маркетингтай хольж ойлгох нь түгээмэл. Маркетинг бол хэрэглэгчдийг татах, хандалтыг нэмэгдүүлэх, борлуулалт дэмжих зорилготой сурталчилгааны үйл ажиллагаа юм. Харин PR нь байгууллага болон олон нийтийн хооронд ойлголцлыг бий болгох зорилготой илүү өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа билээ. Аливаа байгууллагын эргэн тойроод хэрэглэгчдээс гадна тухайн байгууллагад ажиллахаар сонирхож буй хүмүүс, боломжит бизнесийн түнш, боломжит хэрэглэгч гээд олон нийт байх бөгөөд эдгээр бүлэгт чиглэдэг. Үүнд компани, брэндийн тухай олон нийтийн мэдлэг, ойлголт, хандлагыг өөрчлөх, зан төлөвт нь нөлөөлөх төрлийн үйл ажиллагаа багтдаг. Энэ бүхэн нь өдгөө өндрөөр үнэлэгдэж, үнэ цэнтэй капиталд тооцогдох болсон нэр хүндийг бий болгоход чухал нөлөөтэй билээ. Энэ утгаараа маркетинг илүү нэг тал руу чиглэсэн мэдээллийн урсгал бол PR нь хоёр талын мэдээллийн урсгал бүхий харилцаа юм. 

Богино хугацааны сурталчилгааг бодвол PR нь илүү удаан үргэлжлэх нөлөөллийг бий болгох зорилготой тул урт хугацаанд тасралтгүй хэрэгжүүлж байж үр өгөөжөө өгдөг.

 Сайн хөгжүүлсэн брэндийн жишээ бол Airbnb компани. Тус компани цар тахлын үед борлуулалт дэмжсэн маркетингийн зардлаа 500 гаруй сая ам.доллароор танажээ. Жилийн дараа ажиглалт хийхэд вэбсайт, аппликейшн рүү хандсан хүмүүсийн тоо өмнөх жилүүдийн дундажтай ижил түвшинд буюу 95 хувьд хадгалагдсан байж. Маркетинг идэвхжүүлэлтийн зардлаасаа хагас тэрбум доллар таначихаад байхад сөрөг өөрчлөлт гараагүй нь тус компанийн үүсгэсэн нэр хүнд, ямар ч тохиолдолд хэрэглэгчдийнхээ ой тоонд бууж байдаг брэнд болж чадсаны илрэл юм. Иймд урт хугацаанд борлуулалтаа тогтвортой хадгалахын тулд богино хугацааны борлуулалтад чиглэсэн промо сурталчилгаа бус нэр хүндээ өсгөхөд чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд анхаарах илүү үр дүнтэй бөгөөд зардал багатай байдаг. 

Брэндийн нэр хүндийг өсгөх нь зөвхөн том компаниудын хийдэг ажил биш бөгөөд PR сурталчилгаа ашиглан бага зардлаар хийх боломж бий. Олон нийтийн сэтгэл хөдлөл, зан хандлагад нөлөөлөх нэр хүндийн менежментийн үйл ажиллагааг үүнд чухал үүрэгтэй. Тухайлбал, компани эсвэл бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой ямар нэг сөрөг мэдээлэл, хандлага бий болоход үүсэх үр дагаварыг залруулах үүргийг PR хүлээж байдаг. Эсрэгээрээ зөв ойлголт, эерэг хандлагыг бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа ч үүнд хамаарна. Энгийнээр хэлбэл, олон нийт ямар хандлагатай байгааг соргогоор мэдэрч, хяналт тавьж, тохирох хариу үйлдлийг төлөвлөөгөөтэй өгч ажиллана гэсэн үг.

Нэг удаагийн эсвэл богино хугацааны сурталчилгааг бодвол PR нь илүү удаан үргэлжлэх нөлөөллийг бий болгох зорилготой тул төлөвлөгөөний дагуу тасралтгүй хэрэгжүүлж байж үр өгөөжөө өгдөг. Олонд танигдсанаа нэр хүндтэй боллоо гэж андуурдаг алдааг байгууллагууд гаргадаг. Нэр хүндтэй байна гэдэг нь бусдын хайр, хүндлэл, итгэлийг хүлээж, хүлээн зөвшөөрөгдөж, дэмжлэгийг нь олж авахыг хэлнэ. Гэтэл энэ бүхнийг бий болгоогүй байж танигдахын төдийд л олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаагаа зогсоодог. Танигдах бол дөнгөж эхний шат. Дараагийн шатанд нь олон нийтийг ангилж, хэнд нь түрүүлж хүрч ажиллахаа шийдэх замаар дэс дараатай төлөвлөгөө гаргаж, тогтвортой хэрэгжүүлэх хэрэгтэй.

Зах зээлд гараад хэрэглэгчдэд танигдаж, итгэл, талархлыг нь хүлээж чадсан бол маш сайн. Гэхдээ анхны нөлөөлөл тодорхой хугацааны дараа үгүй болох тул хэрэглэгчдийнхээ урмыг сэргээх, идэвхжүүлэх, сэтгэл хөдлөл дээр нь ажиллах контент, сурталчилгааг хийх шаардлагатай. Контентоор зөвхөн мэдээлэл, ойлголтыг түгээх бус “бид байгаа шүү, улам сайжирсаар байна шүү” гэсэн мессежийг хүргэх боломжтой бөгөөд тэгэх ч хэрэгтэй. Аливаа брэндийн үнэ цэн хэрэглэгчээ хэр халамжилж байгаагаас шууд хамааралтай байдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ дамжуулан хэрэглэгчийн хэрэгцээг хангах буюу үүргээ гүйцэтгээд өнгөрөх нэг хэрэг. Хэрэглэгчээ тусгайлан анхаарч, халамжилсан үйлчилгээ үзүүлж, тэдэнд онцгой анхаарал хандуулж буйгаа мэдрүүлэх бол өөр түвшний асуудал. Тиймээс хэрэглэгчийн үйлчилгээ буюу үйл ажиллагаагаараа дамжуулан хэрэглэгчийн сэтгэгдэлд шууд нөлөөлөх энэхүү боломжид онцгой анхаарал хандуулаарай. 

Нэр хүндийн тухай ойлголтод бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар буюу үндсэн үүргээ бүрэн гүйцэтгэж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг бий болгож чадаж байгаа эсэх, компанийн ашиг орлого, амжилт болон удирдлагын нэр хүнд чухал нөлөөтэй. Зарим компани, брэндийн хувьд захирал, үүсгэн байгуулагчийн нэр хүндтэй цуг явдаг жишээ бий. Удирдлага байгууллага эсвэл брэндийнхээ нүүр царай болох нь нэг талаас хамт олондоо манлайлал үзүүлэх, өөрийн түүхээр дамжуулан хүмүүсийн анхаарлыг татах, нөлөөллийг үүсгэж community буюу хотол үүсгэх зэрэг давуу талтай. Нөгөө талаас хувь хүний зан байдалтай компанийн нэр хүндийг холбох нь урт хугацаандаа сөрөг үр дагаварыг үүсгэх эрсдэлтэй. Удирдлага солигдох, өв залгамжлах тохиолдолд хэт нэг хүнээс хамааралтай болсон байх тул ийм загварыг сонгохоор бол стратегитайгаа уялдуулах нь зөв шийдэл болно. 

Эцэст нь хэлэхэд, маркетинг болон PR-г хоршиж явах ёстой бөгөөд энэ хоёрыг хослуулснаар илүү үр дүнд хүрдэг. Тиймээс урт хугацааны нөлөөлөл үүсгэж, нэр хүндтэй болох гэж байна гээд маркетингаа орхигдуулж болохгүйг бүү мартаарай.

bookzone
Тагууд: брэндмаркетингпи ар

Санал болгох:

Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.
Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна
Нийгмийн сүлжээг ашиглаж борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00