Зочин: П.Гандолгор, Ганабелл Институтыг үүсгэн байгуулагч, хүний нөөцийн зөвлөх
Сонгон шалгаруулалтад хангалттай ач холбогдол өгдөггүйн улмаас компаниуд зөв хүнээ олж чаддаггүйн дээр эргээд том хэмжээний зардал үүсч буйг тэр бүр анзаардаггүй. Яг ямар хандлага, ур чадвартай хүн байгууллагад нь хэрэгтэйг, тэр хүн компанийн зорилго, стратегийг биелүүлэхэд ямар оролцоотой байхыг урьдчилж тогтоогүйн улмаас буруу сонголт хийдэг аж.
9 сарын 7 -нд болох “Хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг амжилттай хийх аргууд” вэбинарыг угтсан подкастаар дараах асуудлын хүрээнд ярилцлаа:
- Хүний нөөцийн сонгон шалгаруултад бид яагаад онцгой ач холбогдол өгөх шаардлагатай вэ?
- Оновчтой сонгон шалгаруулалт хийхээс өмнө компани өөрөө ямар нөхцлүүдийг хангасан байвал илүү үр дүнтэй вэ?
- Сонгон шалгаруулалтын үйл явцад байгууллагууд юуг ихэвчлэн орхигдуулдаг вэ?
- Ажлын зар болон ажил үүргийн бодит тодорхойлолт зөрдгийн улмаас үйл ойлголцол үүсэх тохиолдол багагүй тохиолддог. Энд ямар алдаа гарсан байна гэсэн үг вэ?
- Ажлын ярилцлагын үеэр тухайн хүний хандлага, чадварыг бодитоор үнэлэхэд хэрэглэх ямар аргууд байдаг вэ?
- Орчин үеийн чадамжийн эрин гэж нэрлээд байгаа. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн зүйлийг сайн чаддаг хүн зах зээлд байр сууриа олдог. Сонгон шалгаруулалтын үр дүнд чадамжийг хэрхэн үнэлэх вэ?
- Зах зээл болон компаниудын хэрэгцээ, шаардлагад нийцэх ажилтан авахын тулд компани, сургууль хоёр яаж ажиллавал дээр гэж боддог вэ?
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Б.Мишээл, Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст байрших дараах платформуудаас Business.MN гэж хайх эсвэл доорх холбоосоор орж сонсоорой:
(Бид системээ шинэчилж байгаа тул Apple болон Google сувгуудад бүх дугаар ороогүй байгаад хүлцэл өчиж байна.)
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.