BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Гавлын хээтэй нүүрний маск зүүсэн, нарны шил зүүсэн хүн "#NOALBITCOIN" гэсэн бичигтэй хар туг барьж, жагсагчдын өмнө зогсож байна. Энтрепренер тэргүүтэй олон хүмүүс янз бүрийн тэмдгүүдийг барьдаг бөгөөд зарим нь "NO AL BITCOIN" гэж бичдэг. Бүгд гадаа байгаа бололтой. - Business.MN

Биткойн: Эль Сальвадорын шийдвэр ба бодит байдлын зөрүү

Business.mn   Business.mn
2021-09-09
  Санхүү
0
Share on FacebookShare on Twitter

Зургийн эх сурвалж: Родриго Сура/EPA, via Shutterstock

Энэ мягмар гарагт Эль Сальвадор улс биткойныг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгосноо зарласнаар ‘дэлхийн анхны’ гэх тодотголыг зүүж амжлаа. Үүнтэй холбогдуулан тус улсын Засгийн газраас Chivo нэртэй дижитал хэтэвчийг АНУ-ын Калифорни муж дахь BitGo компанитай хамтран хөгжүүлсэн байна. Гэсэн ч нээлтээ хийснээсээ хойш хэдхэн цагийн дараа дижитал хэтэвчийн ажиллагаанд доголдол үүсэж, хэсэг хугацаанд оффлайн болсон бөгөөд тус апп-ыг татаж чадахгүй байгаагаас эхлээд өч төчнөөн асуулттай тулгарсан Эль Сальвадорчууд нэгэн өдрийг бухимдалтай өнгөрүүлжээ. Уг апп-ын хэрэглэгчид ямар нэг шимтгэлгүйгээр биткойн худалдан авах, арилжаалах боломжтой гэдгийг Засгийн газрын зүгээс онцолж буй.

Харин тус улсын ерөнхийлөгч Наиб Букеле энэхүү шийдвэрийн үр дүнд гадаад шилжүүлэг хийхэд хурдан, хямд болохын зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн өөдрөг төсөөлөлтэй байгаа юм. Гэвч өнгөрсөн долоо хоногт La Prensa Gráfica сониноос явуулсан санал асуулгын дүнд Эль Сальвадорчуудын 70 хувь нь уг шийдвэрийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, биткойныг бус урьдынхаараа доллар хэрэглэхийг илүүд үзэж буйгаа онцолжээ.

Ханшийн уналт ба эсэргүүцэл:

Улмаар тус улсын нийслэл Сан Сальвадор хотноо хүмүүс эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж эхэлсэн бөгөөд тэдний тоо хэдийнэ мянга хол давжээ. Жагсагчдын нэг, гэрийн эзэгтэй Марина Перез “Долларыг бид гартаа барьж болно. Харин биткойн нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй. Ийм байхад ямар нэг аюулгүй гэдгийг нь яаж батлах юм бэ?” хэмээн олон улсын хэвлэлд ярьжээ. Түүнтэй ижил бодолтой хүмүүсийг жагсагчдын дундаас төвөггүй олж болно. Тэднийг жагсаж байх зуур биткойны үнэ огцом унасан нь криптовалютын зах зээл ямар хувьсамтгай, тогтворгүй болохыг нэг талаар харуулсан билээ. Тодруулбал, энэ даваа гарагт биткойны ханш сүүлийн дөрвөн сарын хугацаанд хамгийн дээд үзүүлэлт болох 52,000 ам.долларт хүрсэн бол ердөө дараа өдөр нь буюу Эль Сальвадор улсын мэдэгдлийн дараа 16 хувиар унаж, 42,000 ам.долларт хүрсэн юм.

Бодит байдлын зөрүү:

Эль Сальвадорчуудын дийлэнх нь уламжлалт банкаар үйлчлүүлдэггүй бөгөөд бэлэн мөнгөний хэрэглээ ноёрхдог, мөн иргэдийн олонх нь дунджаас доогуур орлоготой, интернэт хэрэглээ сул зэрэг үзүүлэлтүүд нь тус улсын Засгийн газрын зүгээс мэдэгдэж буй өөдрөг төсөөллөөс бодит байдал хол зөрүүтэйг харуулна. Өөрөөр хэлбэл, Эль Сальвадорт биткойн албан ёсны төлбөрийн хэрэгсэл болсон ч бүрэн нэвтрэх хүртлээ урт зам туулна гэсэн үг. Энэ хооронд иргэддээ санхүүгийн боловсрол олгох, бизнесийн бүхий л байгууллагууд төлбөрийн системдээ технологийн шинэчлэл хийх шаардлагатай болох юм. Нэг үгээр, дэд бүтэц бий болгохын тулд цаг хугацаа, хөрөнгө оруулалт их зарцуулна. Одоогийн байдлаар тус улсад үйл ажиллагаа явуулдаг McDonald’s, Pizza Hut, Starbucks зэрэг томоохон компани дээрх шийдвэрийн дагуу биткойноор шилжүүлэг хийгээд байгаа аж.

Хууль, эрх зүйн орчин:

Өнгөрсөн зургадугаар сард Эль Сальвадор улс биткойны хуулийг баталсантай холбогдуулан салбарын шинжээчид хэврэг эдийн засагтай улсын хувьд хэтэрхий эрсдэлтэй алхам хэмээн анхааруулж байв. Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн зүгээс ядуурал, авлига, хээл хахуульд нэрвэгдсэн Эль Сальвадор улс биткойныг төлбөрийн хэрэгсэл болгосноор мөнгө угаах болон бусад хууль бус санхүүгийн үйл ажиллагааг цэцэглүүлэх эрсдэлтэй гэдгийг ч анхааруулсан юм.

bookzone
Тагууд: дэлхийдкойнсанхүү

Санал болгох:

An illustration of a robot and a human sitting at a desk with laptops, working together. Digital chat bubbles, profiles, and ratings are displayed on the wall, suggesting collaboration and communication between AI and humans.
2030 онд хөдөлмөрийн зах зээл хэрхэн өөрчлөгдөх вэ?
A hand holding a blue vape pen against a dark background, with smoke swirling around it.
Электрон тамхи хэр аюултай вэ?
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00