BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Туршилт, тогтвортой байдлын тухай англи, испани хэл дээрх бичвэр бүхий бүтээгдэхүүний сав баглаа боодлын ойрын зураг. Тус тэмдэгтүүд нь туулайн тэмдэг бүхий "Амьтанд туршиж үзээгүй" болон Дэлхийг дүрсэлсэн "Тогтвортой байдлын амлалт"-ыг тусгаж, компанийн ёс зүйн бизнесийн үйл ажиллагаанд үнэнч байдгийг харуулж байна. - Business.MN

НАДАД ХАМААТАЙ: Хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэл

Business.mn   Business.mn
2021-09-06
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

НАДАД ХАМААТАЙ

Хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэл

Гоё ганган сав, баглаатай гоо сайхны бүтээгдэхүүний шошгон дээрээс “амьтныг тамлан зовоогоогүй, амьтан дээр туршаагүй” (cruelty free/not tested on animals) гэдэг тэмдэглэгээг анх олж хараад би их гайхаж билээ. Учир нь хүнд хэрэглүүлэх бүтээгдэхүүнийг амьтан дээр туршиж, аюулгүй байдлыг баталгаажуулах нь шинжлэх ухаанч хандлага гэж ойлгодог байв. Зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүний туршилтад жил бүр хагас сая амьтныг ганцхан сар ашиглаад алж орхидог нь хүнлэг бус санагдав. Тухайн үед бурууг бусдад хамааруулж бодсон ч төд удалгүй “үйлийн үр”-ийн талаар миний төсөөлөл өөрчлөгдсөн юм.

Би гэдэг хүн шуб өмсөхөө больж, жил бүр хэдэн сая амьтныг хорьж, тамлаж хороодог арьсны фермийн үслэг эдлэлээс татгалзав. Ази, Африкийн сармагчинг амьдрах газаргүй болгож байгаа дал модны тариалалтыг дэмжихгүйн тулд дал модны тостой зүйл хэрэглэхээс зайлсхийв. Байгальд хэдэн зуун жилээр үл задрах, дахин боловсруулах боломжгүй болон бохир хог хаяхаас цээрлэдэг болов. Ингээд гараг ертөнцийн асуудал бүхэн “надад хамаатай” боллоо. Дэлгүүрт ороод барьж авсан бараа бүрийн сав баглаа, орц найрлага, гарал үүслийг нягталснаар онцын шаардлагагүй олон зүйлийг хэрэглээнээсээ хасав.

Гэвч насаараа идсэн малынхаа махнаас татгалзаж чадсангүй. Малын хөлд шахагдаж устах аюулд өртсөн зэрлэг амьтдыг өрөвдөвч ногоон хоолтон болж барсангүй. Махсаг миний идшийг базааж малаа даахгүй эцэж туйлдсан бэлчээрийн доройтолд “би буруутай” мэт санагдана. Эх нутгийн ихэнх хувь нь цөлжиж, хэдэн зуугаар тоологдох гол, нуур дахин хэзээ ч сэргэхгүйгээр ширгэсэнд харамсана.

Ийн шаналж явахад минь дэлхий нийтийг уриалж эхэлсэн Тогтвортой хөгжлийн зорилтууд надад буруугаа залруулах боломж олголоо. Тэдгээрийн нэг нь “хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэл”-ийн тухай үнэхээр догь ойлголт юм. Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгохдоо байгалийн нөөцийг ариг гамтай ашиглаж, үйлдвэрлэх, хэрэглэх явцаас үүдэн гарах ул мөр, сөрөг нөлөө, хог хаягдал, орчны бохирдлыг аль болох бага байлгаж, хойч үедээ хэрэгцээт байгалийн нөөцийг нь хангалттай үлдээхийг хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэлийн зарчим гэдэг байх нь.

Хүний зохисгүй хэрэглээнээс амьтай бүхнийг авран хамгаалах Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх амлалт өгсөн дэлхийн 193 орны нэг нь Монгол Улс. Энэхүү санаачилгад “Бид улсынхаа бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ болон хэрэглээний хэвшмэл байдлыг уг үндсээр нь өөрчлөхөө амлаж байна. Засгийн газар, олон улсын байгууллага, бизнес эрхлэгч, төрийн бус байгууллага болон “хувь хүн” нэг бүр цамаан хэрэглээ, үрэлгэн үйлдвэрлэлийг таслан зогсоож, шинжлэх ухаан, технологи, инновацийн боломжийг илүү хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэлд чиглүүлж, өөрсдийн боломж, нөөц, санхүү, техник туслалцаагаа тогтвортой хөгжлийн төлөө зориулах болно” гэжээ.

Хэдийгээр би өөрийн биеэр гарын үсэг зурж, тангараг өргөөгүй ч энэ амлалт “надад хамаатай, хамгийн их хамаатай” (Мандухай сэцэн хатны үгээс иш татав) боллоо. Гэвч дэлхийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж чадаагүйн улмаас манай улс 2020 онд 63.98 (F) оноотойгоор 107 дугаар байранд жагсав.

Цөлжиж хувхайрсан газар нутаг, цөлмөж барсан байгалийн баялаг, шарилж ханхалсан хоосон бэлчээр, өндийх тэнхэлгүй тураалтай мал, өвөлжөө булаалдсан эцэг хүү, эм амтагдсан идэш ууш, ханаж цадашгүй харалган түмний тухай халаглан бичихээ энэ удаа азная. Эрхий дарам газрыг бурханд ч өгөмгүй тансаг байгальдаа зэрлэг амьтад дураараа сүлжилдэж, өвс ногоо халиурсан элбэг хангалуун бэлчээртээ таван эрдэнийн мал сүрэг тааваараа сайхан налайж, өгөөж буян нь малчны хотноо бялхаж, өөхний нүнжигт нь хотын бид бялуурам тийм л ирээдүйн талаар төсөөлье.

Шонхрын наймааг зогсоож, сар шувууг үржүүлж чадахгүй учир үлийн цагаан оготнотой тэмцэхэд миний хүч дутна. Уул уурхайг болиулж, ой модыг ургуулж барахгүй тул цөлжилттэй тэмцэхэд миний бяр дутна. Харин халаасан дахь хэдэн бор төгрөгөөрөө, хаана ч явсан зарчимдаа үнэнч худалдан авалтаараа хариуцлагагүй үйлдвэрлэл, хайхрамжгүй хэрэглээтэй би тэмцэж чадна. Надад ирээдүйг өөрчлөхөд хангалттай эрх мэдэл, эд хөрөнгө бий. Учир нь “хэрэглэгч” би (Монголын) Хаан билээ.

Бэлчээрээ гамнадаг, байгалиа хамгаалдаг, зэрлэг амьтадтай зэрэгцэн оршдог, буянт малынхаа ашиг шимийг амьсгалаас бусдыг нь хүртдэг, өв уламжлал, өөрчлөлт шинэчлэлийг хослуулдаг, жаргалтай малтай жавхаалаг малчнаас би идшээ захиалж идье. Малыг зовоолгүй махалдаг, махыг хиртээлгүй тээвэрлэдэг, эмийн үлдэгдэлгүй, эрүүл мэндэд хоргүй хүнсийг орчны бохирдолгүй, олон түмэнд халгүйгээр үйлдвэрлэдэг хариуцлагатай бизнест би үнэнчээр орлого оруулъя.

“Энэ ямар үнэтэй вэ гэхийн оронд энэ бүтээгдэхүүн ямар үнэ цэнээр бүтсэн бэ?” гэж би асууя. Хариулт нь “надад хамаатай”.

Би юу мөрөөддөг гээч? Ногоон алтан талдаа цагаан сувдан гэрээ бариад амар сайхандаа жаргах сан.

Ч.Батцэцэг

***

#ХариуцлагатайНүүдэлчин

#ХариуцлагатайҮйлдвэрлэл

#ХариуцлагатайХэрэглээ

bookzone

#НогоонАлт

Тагууд: үйлдвэрхариуцлагахэрэглээ

Санал болгох:

A bar graph displays green columns with one orange column on the left, each representing өнгөрсөн сарын өсөлт ба бууралт. A red zigzag line runs across the top, descending from left to right, indicating a downward trend against a white background.
Танилц: Өнгөрсөн сарын өсөлт ба бууралт 
Богино үстэй, нүдний шилтэй хүн гоёл чимэглэлийн зүү бүхий хар хувцас өмссөн орчин үеийн студид сууж байна. "Диалог №3", "Бизнесийн Подкаст", "Хариуцлагатай зан чанар" гэсэн бичвэрүүд харагдаж байгаа нь хариуцлагатай зан чанарыг хөгжүүлэхийг харуулж байна. - Business.MN
Хариуцлагатай зан чанараа хэрхэн хөгжүүлэх вэ? (№272)
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00