BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Алтан өнгөтэй том үсгээр "БАНК" гэсэн бичигтэй өндөр шилэн нүүртэй барилга. Ойролцоох бизнес тэнгэр баганадсан барилгуудын тусгал барилгын шилэн цонхон дээр харагдаж байна. - Business.MN

Судалгаа: Банкны хувьцааг авах хэмжээний институцийн хөрөнгө оруулагч ховор байна

Г.Даваадорж   Г.Даваадорж
2021-09-10
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter
bookzone

Судалгаа: Банкны хувьцааг авах хэмжээний институцийн хөрөнгө оруулагч ховор байна

Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багш, доктор В.Данаасүрэнтэй ярилцлаа.

Банкуудын хувьчлал олны анхааралд байна. Банк руу хандсан судалгаа хийсэн болохоор чинь сонирхож байна л даа. Банкнууд хувьцаат компани болоход бэлэн үү?

Энэ онд баталсан Банкны хуулийн томоохон шинэчлэл нь банкууд хувьцаат компани болох тухай асуудал юм. Системийн нөлөө бүхий таван банк олон нийтэд хувьцаагаа гаргаж нээлттэй хувьцаат компани болох шаардлага тавигдсан. Жижиг банкуудын хувьд нээлттэй  болох уу, эсвэл хаалттай хэлбэрээр хувьцаа гаргах уу гэдэг нь тэдний сонголт.  Системийн таван банкны хувьчлалын үйл ажиллагаа ирэх жил гаруйн хугацаанд явагдаж, банкууд ямар нэгэн байдлаар хувьцаат компани болох нь. Та их зөв асуулаа. 1. Хувьцаат компани болоход хамгийн чухал нь банкууд бэлэн үү? 2. Хөрөнгийн зах зээлд хувьцааг борлуулахад хөрөнгийн зах зээл бэлэн үү гэсэн хоёр том асуулт гарч ирж байна. Банкны хувьд засаглал нь харьцангуй сайн. Жил болгон аудитаар ордог. Эзэмшлийн бүтэц нь боломжийн банкууд ч бий. Хамгийн гол асуудал нь хөрөнгийн зах зээл маань жижигхэн. Манай санхүүгийн зах зээлийн  95 хувь нь банкуудын хөрөнгө байдаг.

Хөрөнгийн зах зээлд эргэлддэг мөнгийг банкны мөнгөтэй харьцуулахад маш бага л даа. Бодит тоогоо харвал хөрөнгийн зах зээлээс банкны хувьцаа худалдаж авах хэмжээний их мөнгө босох боломжгүй шахуу. Банкны хувьцааг худалдаж авах хөрөнгө оруулагч цөөхөн байна гэж үү?

Жижиг зах зээлээс ийм их хэмжээний хөрөнгө оруулах хөрөнгө оруулагч бий юу гэсэн асуулт гарч ирж байгаа л даа. Энэ талаар банкны удирдлагуудаас судалгааны хүрээнд ярилцлагын аргаар “Банкуудад хөрөнгө   оруулагч олдохоор байна уу? Ямар асуудал тулгарч болох вэ?” гэж асуухад “Хөрөнгө оруулагч хамгийн том асуудал” гэж онцолсон. Нэгдүгээрт хөрөнгийн зах зээлд оруулах хэмжээний мөнгөтэй хүмүүс дотоодод тун цөөн. Хоёрдугаарт банканд хэдэн тэрбумын хадгаламжтай хүмүүс бүгдээрээ хөрөнгийн зах зээл рүү  орох уу гэдэг нь эргэлзээтэй. Тэр хүмүүс “Эрсдэл хүлээмээргүй байна. Банкандаа мөнгөө хадгалуулж байя” гэвэл хүчлэх боломжгүй. Бусад улс орнуудад том хувьцаат компани болоход оролцдог хамгийн гол зүйл нь хөрөнгө оруулалтын сан байдаг.  Энгийнээр хэлбэл хөрөнгө оруулагчдын мөнгийг нэгтгэж том сан бүрдүүлээд түүгээрээ  институтийн хөрөнгө оруулагч болж байгаа хэлбэр л дээ. Манайд хөрөнгө оруулалтын сангийн хууль 2013 онд батлагдсан ч яг банкуудад хөрөнгө оруулах хэмжээний томоохон сан одоохондоо алга. Ингээд харахаар банкны хувьцааг авах хэмжээний хөрөнгө оруулагч дотоод талаасаа ховор байна.

Гэхдээ иргэдэд хувийн хөрөнгө оруулалтын сангаар дамжиж банкны хувьцаа эзэмшигч болох боломж бий. Зарим сангууд ийм зорилгоор ажиллаад эхэлчихсэн…?

Иргэд хөрөнгө оруулалтын сангаар дамжиж банкны хувьцааг авч болно. Гэхдээ иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаар ойлголт хомс байна. Зарим нэг хүнээс асуухад  блокчейн, ардкойн гэх мэт богино хугацааны эргэлт, ашиг хонжооны шинжтэй зүйлстэй андуурчихсан явах жишээний. Хувьцаа гэдэг бол насан туршдаа эзэмшээд үр хүүхдэдээ өвлүүлж болох урт хугацааны хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Энэ онцлогийг нь ойлгохгүйгээр банкуудын хувьцааг авчихаад үнэ хүрэхээр нь заръя гэсэн сонирхолтой хүмүүс олон байх магадлалтай. Ийм сонирхолтой хүн олон бол банкны үйл ажиллагаа тогтвортой явахад эерэгээр нөлөөлж чадахгүй. Ингээд харахаар хөрөнгө оруулагч талаасаа гол найдвар бол гадаадын хөрөнгө оруулалт болчихож байгаа юм. Ер нь хамгийн сайн  хөрөнгө оруулагч бол гадаадын институтийн хөрөнгө оруулагч. Ийм хөрөнгө оруулагчийг олж чадвал маш сайн. Дойчи банк гэхэд л дэлхийн хөрөнгийн зах зээл дээр хамгийн том хөрөнгө оруулагч. Иймэрхүү том институтийн хөрөнгө оруулагч олж ирж чадвал ямар нэгэн гадны хувь хүний эзэмшилд орохгүй. Институтийн хөрөнгө оруулагчид мэргэжлийн тоглолт хийдэг учраас компанийн үйл ажиллагаа дотоод руу нэг их орохгүй гэх мэт давуу талтай.

Институтийн хөрөнгө оруулагч банкны салбарт орж ирэх боломж бий юу?

Нэг хөрөнгө оруулагчид ноогдох хэмжээг 20 хувиар хязгаарлачихаар институтийн хөрөнгө оруулагч буюу тухайн банкны засаглалыг сайжруулъя, хяналтын багцыг авъя гэсэн хөрөнгө оруулагчдад орж ирэх сонирхол төрөхгүй. Учир нь Монгол улсын Компанийн хуулиар 34 буюу түүнээс дээш хувьтай байж хяналтын багцыг эзэмшдэг. Хяналтын багц  эзэмшиж буй хувьцаа эзэмшигч ТУЗ-д  өөрийнхөө төлөөлөгчийг томилж ТУЗ-өөр дамжуулж компанийн стратегийн шийдвэр гаргалтад нөлөөлөөд явдаг.

Өөрөөр хэлбэл 34 хувь гэдэг багцыг хэн ч авах боломжгүй учраас гадны институтийн хөрөнгө оруулагчид  нэг их сонирхохгүй болов уу. Богино хугацааны ашиг хонжоо хайсан хөрөнгө оруулагч, хувь иргэдэд банкны хувьцаа авах сонирхол илүү төрөх байх. Богино хугацаанд ашгаа өсгөөд зарна гэсэн сэдлээр харж хувьцаа худалдаж авбал хэвийн явж байсан банкны үйл ажиллагаа доголдож, харилцагчдад банк дампуурах нь гэсэн шок үүсэх ч эрсдэл бий.

Жил гаруйн ийм богино хугацаанд   банкуудаа хувьчилна гэвэл олон хөрөнгө оруулагч олдохгүй байх магадлалтай. Бас хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц, төлбөр тооцооны систем  энэ том гүйлгээг хийхэд бэлэн үү гэдэг асуудал бий. Үүн дээр эрхзүйн зохицуулалтууд сайн хийгдэх ёстой. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан заалт, дүрэм журмууд орохгүй бол хөрөнгө оруулагчид банкны хувьчлал руу орохгүй. Наад захын жишээ нь хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжаалдаг компаниудын 10 хүрэхгүй хувь нь жилийн эцэст ноогдол ашиг өгч байна. Бусад хувьцаат компаниуд ноогдол ашиг олгодоггүй шалтгаан нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг гэдэг зүйл яригдахгүй байгаатай ч холбоотой юм. Өөрсдөө ТУЗ-дөө ороод шийдвэрээ гаргачихдаг учраас жижиг хувьцаа эзэмшигчдийг тоодоггүй. Жижиг хувьцаа эзэмшигчдийг тоодоггүй хуулийн зохицуулалттай нөхцөлд банкны хувьчлалд жижиг хувьцаа эзэмшигчид орох уу гэдэг их эргэлзээтэй.

Та сая банкуудыг ХК болгох талаар банкны эздийн байр суурь, бодол санааг сонссон гэж хэллээ. Банкны эздийн хэлж байгаа гол санааг манай уншигчдад сонирхуулаач?

Арилжааны банкны удирдлагууд хувьцаат компани болох нь зөв шийдвэр гэж байгаа. Гэхдээ санхүүгийн системийн 95 хувийг бүрдүүлж байгаа банкны салбарыг богино хугацаанд бүгдийг нь хувьцаат компани болго гэж тулгах нь эрсдэлтэйг онцолж байна. Богино хугацаанд ямар ч бэлтгэлгүйгээр хувьчилбал нэр төдий хувьчлал болох вий гэсэн болгоомжлол байгаа нь анзаарагдсан.

Судлаачийн хувьд банкны хувьчлал дээр бодлогын зөвлөмж өгөөч гэвэл та юуг онцлох вэ?

Ойрын 5-10 жилийн хугацаанд банкууд бүгд хувьцаат компани болох боломжтой. Хоёр жил гэдэг хэтэрхий богино хугацаа. Банкууд дотооддоо бэлтгэл ажил хийх хэрэгтэй. Засаглалаа сайжруулах ёстой. Хөрөнгийн зах зээл талаасаа хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлэх эрх зүйн орчин, татвар урамшууллын тогтолцоо зэрэг идэвхжүүлэх тогтолцоог нь сайн бүрдүүлэх шаардлага бий. Нөгөө талаасаа хөрөнгийн бирж томоохон арилжаанд бэлэн үү гэдгийг эргэж харах шаардлагатай. Дэд бүтэц, технологийн шийдэл талаасаа ямар сайжруулалт  хэрэгтэй вэ гэх мэтээр асуудлыг цогцоор нь системтэй олж харж, үйл ажиллагааны төлөвлөгөөг нь 1-2 жил биш магадгүй 5 жилээр үе шаттай хийвэл банкууд хувьцаат компани  болох үйл ажиллагаа илүү бодитой, нийгэм, эдийн засагт үр өгөөжтэй болно.

Ийм маягаар банкуудын хувьчлалыг явуулбал хөрөнгийн зах зээл томрох боломжтой. Банкууд хөрөнгийн зах зээлийг өөрсдөө хөгжүүлэх боломж бүрдэнэ. Мөн хувьцаа, бонд, үнэт цаасны шинэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг гаргах замаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд ч банкууд хувь нэмэр оруулах тул   өнөөгийн хөрөнгийн зах зээл энэхүү томролтод бэлэн үү гэдгийг цогцоор нь харах хэрэгтэй. Тэгж чадвал санхүүгийн салбар нь банк давамгайлсан биш, харин хөрөнгийн зах зээлийн тоглолт идэвхэжсэн салбар болно. Банк давамгайлсан зах зээлтэй үед урт хугацааны хөрөнгө оруулалтын зээл авах ямар ч боломжгүйг бүх аж ахуйн нэгж хэлдэг. Банкны тухайд богино хугацааны гэсэн онцлогтой. Нэг жил хүртэл хадгаламж татсан учраас компаниудад нэг жил хүртэл хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээл олгохоос аргагүй. Товчхондоо аж ахуйн нэгжүүд томрохгүй байгаа нь хөрөнгө оруулалтын санхүүжилт байхгүйтэй холбоотой. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хөрөнгийн зах зээл дээрээс л босгоно.

Тагууд: банксудалгаахувьцаа

Санал болгох:

Skyline of modern skyscrapers with glass exteriors featuring logos from several financial institutions, including Citi, HSBC, Barclays, and State Street, under a cloudy sky.
Гадаадын хөрөнгө оруулалт банкны салбарт
Two hands exchanging Vietnamese currency notes, including a 20,000 VND bill. One hand reaches out from the left, while the other from the right. The background is a warm, blurred orange.
Орлого, зээл хоёрын хүч тэнцвэргүй харьцаа
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00