BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
2021 оны 9-р сарын 24-нд болох "Төслийн эдийн засгийг эрчимжүүлэх нь" виртуал бага хурлын сурталчилгааны зураг. Энэ нь 14 төрөл бүрийн бизнесийн илтгэгчдийн толгойн зургийг агуулж байгаа бөгөөд тус бүр нь өөрсдийнхөө нэр, гарчигтай. Арын дэвсгэр нь цэнхэр өнгөтэй, дээд талд байгууллагын логотой. - Business.MN

Дэлхийн хөгжлийн хандлагаас бүү хоцроорой

Business.mn   Business.mn
2021-09-16
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

-Олон улсын хэмжээний илтгэгчид нэг дор цуглана-

“PMI Mongolia Chapter” олон улсын байгууллагаас жил бүр зохион байгуулдаг олон улсын төслийн удирдлагын бага хурлыг энэ жил “ТӨСЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЬЕ” сэдвээр энэ сарын 24-ний өдөр онлайнаар зохион байгуулах гэж байна. “Ногоон сэргэлт ба Эрсдэлийн менежмент”, “Ажайл буюу хурдацтай дасан зохицох арга зүй”, “Тогтвортой хөгжил” хэмээх гурван үндсэн салбар хуралдаан бүхий энэ жилийн бага хурал урьд жилүүдийнхээс маш онцлог болж өнгөрөхийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.

Олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн, чансаатай илтгэгчид энэ жил төслийн удирдлага болон дэлхий дахинд анхаарал татаж буй хөгжлийн асуудлыг хэлэлцэхээр зэхэж буй нь “Төслийн эдийн засгийг хөгжүүлье” олон улсын хуралдааны гол онцлогуудын нэг. Тухайлбал, олон улсын PMI институтийн Ази, Номхон далайн бүсийн захирал, Глобал Констракшнын тэргүүн Бен Брин энэхүү арга хэмжээнд ач холбогдол өгч, онцлох илтгэгчээр оролцох юм. Сингапурын Marina Bay Sands, Suntec Convention Center зэрэг бидний мэдэх алдартай бүтээн байгуулалтуудыг удирдан ажилласан туршлагатай Бен Бриний төслийн удирдлагын арга зүй Монголын лидерүүдэд сонирхолтой байна гэдэгт эргэлзэхгүй байна. Тэрчлэн өдгөө хүн бүрийн анхаарлыг татаж буй Оюутолгой төслийн менежментийг удирдаж буй үндэстэн дамнасан “Rio Tinto” группийн Зэсийн группийн захирал ноён Б.Болд мөн энэхүү хуралд онцлох илтгэгчээр оролцохоор байгаа юм. Зөвхөн Оюутолгой төдийгүй мега төслүүдийг хэрэгжүүлэх үе шатууд, тэдгээрт тулгарч болзошгүй эрсдэл, түүнийг шийдвэрлэх арга зам зэрэг сонирхолтой сэдвийн хүрээнд тэрбээр илтгэл тавихаар зэхжээ.

Ковид-19 цар тахлын улмаас дэлхийн улс орнуудын эдийн засгийн өсөлт саарч, энэ жилийн хоёрдугаар хагасаас л глобал түвшинд сэргэлт ажиглагдаж байна. Тэгвэл эдийн засгийн хүндрэлээс гарах чиглэлээр хийж буй хөрөнгө оруулалтуудаа ногоон буюу байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хийхийг хөгжингүй улс орнууд бодлогын түвшинд анхаарч буй. Олон улсын хэмжээний хөрөнгө оруулалтын хандлагыг тодорхойлж буй энэхүү сэдвийн тухай “Төслийн эдийн засгийг хөгжүүлье” олон улсын бага хурал “Ногоон сэргэлт ба Эрсдэлийн менежмент” салбар хуралдаанаараа хөндөнө. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хөгжиж буй орнуудад санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий, БНСУ-д төвтэй Уур амьсгалын ногоон сангийн Гадаад харилцаа хариуцсан захирал хатагтай С.Оюун энэхүү салбар хуралдаанд илтгэгчээр оролцоно. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран мөн илтгэл тавих юм. Ази, Номхон далайн 10 гаруй улс оронд олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр сүүлийн 23 жилийн хугацаанд ажилласан тэрбээр орон нутгийн хөгжил, байгаль орчин, эрчим хүч, усны салбарт хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр мэргэшжээ. Мөн ногоон банкны концепцыг Монголд анхлан нэвтрүүлж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр 2030 он хүртэл нийт 2 тэрбум төгрөгийн санхүүжилт татаж, хөрөнгө оруулахаа зарласан Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Монголд анхны бүрэн автомат, байгаль орчинд ээлтэй эко цементийн үйлдвэрийг байгуулсан “Монполимет групп”-ийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан нар ногоон эдийн засгийн тухай сэдвээр илтгэл тавина.

Асар хурдацтай өрнөж буй технологийн хувьсгал, дижитал шилжилт, мөн цар тахлын улмаас үүссэн шинэ эгэл хэмээх тодорхойгүй орчин, нөхцөл байдал өдгөө Монголын төдийгүй дэлхийн бизнесүүдийн чансааг шалгаж байна. Ийнхүү хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн орчинд багаа, байгууллагаа хэрхэн амжилттай удирдах, шинэ орчинд богино хугацаанд хэрхэн дасан зохицох тухай сэдвийг “Ажайл буюу хурдацтай дасан зохицох арга зүй” хоёрдугаар салбар хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ. PMI-ийн Disciplined Agile® аргачлалыг хамтран зохиосон ахлах эрдэмтэн, дэд ерөнхийлөгч Скотт Амблер энэхүү салбар хуралдааны хамгийн онцлох илтгэгчдийн нэг. Түүнээс гадна “PMI Taiwan Chapter”-ийн ерөнхийлөгч Уильям Чен, “PMI Hong Kong Chapter”-ийн дэд ерөнхийлөгч Алекс Син нар илтгэл тавих аж. Харин Монголын талаас энэхүү ажайл арга зүйг ажил хэрэгтээ амжилттай нэвтрүүлэн бизнесээ удирдаж буй “Мобиком групп”-ийн ерөнхий захирал Тацуяа Хамада, www.shoppy.mn платформоороо танигдсан “Intelmind” компанийн гүйцэтгэх захирал Ц.Мэндбаяр нар арга барилаа хуваалцахаар төлөвлөжээ.

Харин гуравдугаар салбар хуралдаанаар илтгэгчид “Тогтвортой хөгжил”-ийн асуудлыг хөндөх аж. “MCS Property” компанийн гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир, “Premium Group”-ийн ТУЗ-ийн гишүүн, Санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч Г.Бат-Эрдэнэ, Голомт банкны гүйцэтгэх захирал, Тогтвортой санхүүгийн холбооны ТУЗ-ийн дарга Норихико Като, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн менежер Ц.Энх-Амгалан нар энэ салбар хуралдаанаар тогтвортой хөгжлийн сэдвээр илтгэл тавина. Ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээгээ хангах боломжийг хязгаарлахгүйгээр өнөө үеийн хэрэгцээг хангах тухай ойлголтыг тогтвортой хөгжил хэмээн дэлхий дахинаа томьёолдог. Нийгэм, эдийн засаг, байгаль орчин хэмээх гурван тулгуурт суурилсан энэхүү зорилгод дээр дурдсан бизнесүүд хэрхэн нэгдэж, ажлын арга барил, стратеги, төслийн удирдлагын арга зүйгээ хэрхэн өөрчилж буй тухай энэхүү салбар хуралдаанаар хэлэлцэх юм.

Эцэст нь, дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн эдгээр илтгэгчийн үгийг нэг дор сонсох, тэднээс хүссэн асуултаа асуух боломжийг “Төслийн эдийн засгийг хөгжүүлье” олон улсын бага хурал та, бидэнд олгож байна. Уламжлалт буюу танхимын хуралдаануудаас ялгаатай нь цахимаар зохион байгуулагдах учраас та бүх илтгэлийг 7 хоногийн хугацаанд хүссэн үедээ, хүссэн газраасаа үзэх, сонсох боломж бүрдэж байгаа юм. Хамгийн тод сэтгэгчид, бүтээгчид цуглах энэхүү арга хэмжээнд оролцох нь таны хувьд энэ жил өөртөө хийх хамгийн чухал, үнэ цэнтэй хөрөнгө оруулалтуудын нэг болох биз ээ.

Та энэхүү алтан боломжийг алдалгүй яг одоо энд дарж тасалбараа захиалаарай.

 

bookzone
Тагууд: дэлхийдхөгжил

Санал болгох:

An illustration of a robot and a human sitting at a desk with laptops, working together. Digital chat bubbles, profiles, and ratings are displayed on the wall, suggesting collaboration and communication between AI and humans.
2030 онд хөдөлмөрийн зах зээл хэрхэн өөрчлөгдөх вэ?
A hand holding a blue vape pen against a dark background, with smoke swirling around it.
Электрон тамхи хэр аюултай вэ?
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00