Зочин: Менежментийн зөвлөх Г.Батханд
Ажилтны авъяас, чадамжийг илрүүлж хөгжүүлэх үйл явц нь ажилтан ба удирдлагын хамтын ажиллагаа байх ёстой. Нэг талаас ажилтан өөрийгөө илэрхийлж, авъяас чадвараа харуулж байх хэрэгтэй. Нөгөө талаас алсын хараа, алба хэлтсийн зорилго нь тодорхойгүй, удирдлагын манлайлал сул байгууллагад ажилтан чадамжаа бүрэн нээж, ашиглаж чаддаггүй.
9 сарын 28-нд болох “Ажилтны карьер хөгжил, сэдэлжүүлэлтийн аргууд” вэбинарыг угтсан подкастаар дараах сэдвийн хүрээнд ярилцлаа:
- Карьер хөгжил ба хувийн хөгжлийн ялгаа мөн ач холбогдол
- Талент менежментийг хэн хийдэг вэ? Энэ зөвхөн хүний нөөцийн албаны үүрэг үү?
- Ажилтны чадамжийг нээн илрүүлэхэд юу чухал вэ?
- Ажилтан бүрийг бүрэн чадамжаар нь ажиллахад нь хэрхэн туслах вэ?
- Өөрийгөө сэдэлжүүлэхэд суралцахын ач холбогдол
- Байгууллага бүрд амбицтай, хөгжиж дэвших хүсэлтэй нэг хэсэг бүлэг болон урсгалаараа явж байдаг ажилтнууд бий. Хүн бүр тийм хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй юу? Тийм бол яагаад?
[tnm_video layout=”mnmd-post-media”]https://www.youtube.com/watch?v=y8S5_0rON2c[/tnm_video]
Хөтлөгч: Б.Мишээл, Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст байрших дараах платформуудаас Business.MN гэж хайх эсвэл доорх холбоосоор орж сонсоорой:
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.