Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах Засгийн газрын бодлогын хүрээнд 2023 оныг дуустал хэрэгжиж буй “Экспортыг дэмжих төсөл”–ийн Түншлэлийн хөтөлбөрийн гуравдугаар цонх нээгдлээ.
Түншлэлийн хөтөлбөрт сүүлийн хоёр жилийн борлуулалтын орлогын дундаж нь 150 сая төгрөгөөс дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл болон мэдээлэл технологийн салбарын аж ахуйн нэгжүүд хамрагдаж, экспортын маркетинг, бүтээгдэхүүний чанарын удирдлага, үйлдвэрлэл, технологийн удирдлагын чиглэлээр 10-300 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах боломжтой.
Хөтөлбөрийн хүрээнд экспортлогч ААН-д 10-150 сая төгрөг, кластерт 10-300 сая төгрөг хүртэлх буцалтгүй тусламж олгох юм. Санхүүжилт авах хүсэлтэй ААН, кластеруудад тавигдах шаардлага болон бүрдүүлэх материалтай холбоосоор орж танилцана уу.
Түншлэлийн хөтөлбөрийн гурав дахь удаагийн сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлтэй аж ахуй нэгжүүд 2021 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 23:59 цаг хүртэл материалаа application@edp.mn цахим хаягаар илгээх боломжтой.
Түншлэлийн хөтөлбөр нь 2023 хугацаанд нийт 9 удаа аж ахуйн нэгжүүдээс өргөдөл хүлээн авах бөгөөд 2021 болон 2022 онд тус бүр дөрвөн удаа, 2023 онд нэг удаа өргөдөл хүлээн авах цонх нээгдэх аж.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ААН-үүдийн анхаарвал зохих зүйлсийн тухай “Экспортыг дэмжих төсөл”-ийн багаас авсан тодруулгыг эндээс хүлээн авна уу.
Мэдээлэл авах холбоос: edp.mn