Зочин: sanhuuch.mn-ийн үүсгэн байгуулагч, санхүүгийн зөвлөх Ч.Мөнхбадрах
Өнөөдөр татвараас зайлсхийхийн тулд бүртгэлгүй өнгөрч буй зардлууд ирээдүйд компанийн үнэлгээг өсгөх, хөрөнгө оруулалт татах боломжуудыг хааж байдаг. Санхүүгийн зөв бүртгэл нь урт хугацаанд бизнесийн өсөлтийг хангаж, банкнаас өөр эх үүсвэрээс санхүүжилт татах боломжийг бүрдүүлж өгдөг. Хэрэв та цаашид бизнесээ өргөжүүлэн тэлэх, хүмүүстэй хамтран ажиллах бодолтой л байгаа бол одооноос санхүүгийн зөв бүртгэл хөтөлж эхлэх хэрэгтэй.
10 сарын 5-нд болох Санхүүгийн зөв бүртгэлээр дүрмийн сангаа нэмэгдүүлэх нь вэбинарыг угтсан подкастаар дараах сэдвийн хүрээнд ярилцлаа:
- Дүрмийн сангаа нэмэгдүүлэхийн ач холбогдол
- Дүрмийн сангаа нэмэгдүүлэх аргууд болон ашиглаж болох биет болон биет бус хөрөнгийн жишээ
- Санхүүгийн зөв бүртгэл гэж юу вэ? Алийг нь буруу бүртгэл гэж хэлэх вэ?
- Зардлын капиталжуулалтаар дүрмийн сангаа нэмэгдүүлэх ямар боломжууд байдаг вэ?
- Ийм арга ашиглахад тухайн байгууллагын үйл ажиллагаа явуулж буй салбар хэр нөлөөлдөг вэ?
- Монкон бонд яг ямар механизмаар боссон тухай
[tnm_video layout=”mnmd-post-media”]https://www.youtube.com/watch?v=wDxN3OGwv-I[/tnm_video]
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Б.Мишээл, Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст байрших дараах платформуудаас Business.MN гэж хайх эсвэл доорх холбоосоор орж сонсоорой:
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Уучлаарай манай татвар зөв явбал таны яриад байгаа зүйл ,хүндрэл аж ахуйн нэгжид
Учирахгүй биздээ татварын тогтолцоогоо өөрчилж эрүүлжүүлэх цаг болоогүй юм үү