УИХ-ын намрын чуулган 10 дугаар сарын 1-нд буюу баасан гаригт нээлтээ хийнэ. 2021 оны намрын ээлжит чуулганаар нийт 72 хуулийн төслийг хэлэлцэхээр тогтоолын төсөлд нэр зааж оруулсны дотор бизнес эрхлэгчдэд хамаатай олон хууль бий.
- Арбитрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
- Байгаль орчны багц хуулийн төсөл;
- Газрын багц хуулийн төсөл
- Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
- Газрын тосны тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Гаалийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
- Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлелт оруулах тухай хуулийн төсөл;
- Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл;
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
- Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;
- Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл;
- Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
- Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
- Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
- Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрт (АЕТР)-т нэгдэх орох хуулийн төсөл;
- Өрсөлдөөний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
- Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
- Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл;
- Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
- Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Хийн хоолойн тухай хуулийн төсөл;
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
- Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөл;
- Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл;
- Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл;
- Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
- Эрдэс баялгийн салбарын ил тод байдпын тухай хуулийн төсөл;
- Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
Хэлэлцүүлгийн шатанд байгаа, эдийн засгийн чиглэлээрх хуулийн төслүүд, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.