Английн хөрөнгө оруулагч, 2000 оны доткомын хямрал, 2008 оны ипотекийн хямралыг урьдчилан хэлсэн Жэреми Грэнтэм эдүгээ хөрөнгийн зах зээл дээр өмнөх хямралуудаас ч илүү үр дагавар дагуулах “аварга хөөс” үүсээд байгаа тухай мэдэгдсэнийг CNBC мэдээлжээ.
“Хувьцааны зах АНУ-д энэ хөөсийг үүсгэсэн. Миний үзэж буйгаар одоогийн нөхцөл байдал 1929 он болон 2000 оны хямралын өмнөхөөс ч илүү ноцтой” гэж CNBC сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн байна. Хамгийн гол шинж тэмдгүүдээр “мем” хувьцаанууд, SPAC нэгдлүүд, криптовалютын зах зээлийг нэрлэжээ.