BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нүдний шил зүүсэн, тод улбар шар өнгийн зангиа зүүсэн эр дэвтэр барьчихсан ширээний ард сууж байна. Тэрээр том цонхтой, хотын өнгө үзэмжийг харсан оффисын байранд байна. - Business.MN

Рио Тинто группийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд

Б.Болд: Оюу Толгой – уул уурхайн манлайлагч орон болох хөшүүрэг

Business.mn   Business.mn
2021-10-07
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

“Төслийн эдийн засгийн хөгжүүлье” олон улсын бага хурал өнгөрсөн есдүгээр сарын 24-нд онлайнаар болон Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдсан. “PMI Mongolia Chapter” байгууллагаас зохион байгуулсан энэ арга хэмжээнд Япон, Солонгос, БНХАУ, Хонконг, Тайвань болон Монголоос нийт 700 гаруй хүн оролцжээ.

Олон улсын бага хурлын үндсэн илтгэгчээр Рио Тинто группийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд Лондон хотоос оролцсон бөгөөд түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Түүний хувьд 2013 оноос Рио Тинто группт ажиллах болж, Зэс, очир эрдэнэсийн группийн олон улсын үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгч, төмрийн хүдрийн борлуулалт, далайн тээвэр хариуцсан захирал, Эрчим хүч, Эрдэс баялгийн группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай.

Оюу Толгойг ойлгохуй

Оюу Толгойг нээн илрүүлсний 20 жилийн ой 2022 онд тохионо. Энэ хугацаанд энэхүү мега төсөл нь Монголын түүхэнд хамгийн том, улс орны эдийн засгийн өсөлтийн нэгэн том хөдөлгүүр төсөл болоод байна. Энэ нөлөөг ойлгохын тулд хэдэн тоог дурдах хэрэгтэй.

Дэлхийн уул уурхайн эдийн засгийн хэмжээ 800 орчим тэрбум ам.доллар байдгаас ихэнх нь зэсийн салбарын хөрөнгө оруулалт юм. Энэ нь сэргээгдэх эрчим хүч, авто машин болон цахим, электрон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эрс нэмэгдэж, нүүрсхүчлийн хийг багасгах нийт хүн төрөлхтний том зорилго хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой. 145 жилийн түүхтэй, дэлхийн 35 оронд үйл ажиллагаа явуулдаг Рио Тинто групп энэ салбарын хамгийн том тоглогчдын нэг бөгөөд Оюу Толгой бол тус группийн амин чухал төсөл.

Эдүгээ Оюу Толгойд 14 000 үндсэн болон гэрээний ажилтан ажилладаг. Эдгээр ажилчдын хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн тулд долоо хоногт 30 нислэг үйлдэж, өдөртөө Улаанбаатар болон уурхайн хооронд 850 зорчигч тээвэрлэдэг. Эдгээр нислэг нь Монголын агаарын тээврийн компаниудын хувьд орлогын нэгэн том эх үүсвэр болдог. Мөн сонирхуулахад өдөрт 21 000 порц хоол бэлдэж, уурхайд 9200 ор ашиглаж байгаа.

Цар тахал гарснаас хойш сар бүр Улаанбаатарт 1300 буудлын өрөөг тусгаарлах зориулалтаар ашиглаж, өдөртөө 500 PCR шинжилгээ хийж байна. Түүнчлэн өдөрт 15 000 амны хаалт, 74 000 бээлий хэрэглэдэг гэсэн тоо бий.

Оюу Толгой нь Монголын төр, ард түмэн, хөрөнгө оруулагчид, 14 000 ажилтан, 600 гаруй үндэсний ханган нийлүүлэгчдийн хамтын үйл хэрэг юм.

2013 онд ил уурхай ашиглалтад орсон цагаас жилийн 365 хоногт тасралтгүй ажилласаар ирсэн. Энэ ажилд 290 орчим тоннын даацтай 30 ширхэг хүнд техник дайчилж буйгаас 50 эмэгтэй оператор эдгээр аварга машиныг жолооддог. Уурхайд ашиглаж буй бүх техникийн ашиглалт, засварыг монгол мэргэжилтнүүд хариуцаж байна.

Оюу Толгой төсөл нь Монголын 600 гаруй ханган нийлүүлэгч компанитай хамтран ажилладаг билээ. 2010 оноос хойш нийтдээ 3.7 тэрбум ам.долларын худалдан авалтыг эдгээр ханган нийлүүлэгчдээс авсан нь төслийн хүрээнд хийсэн нийт худалдан авалтын 74 хувийг эзэлж байна. Сүүлийн 10 жилд Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын гуравны нэгийг, улсын төсвийн орлогын 10 хувийг бүрдүүлдэг болжээ. Мөн гүний уурхайн бүтээн байгуулалтын оргил үед 7000 хүн ажиллаж байсны 95 хувь нь монголчууд байв.

Эрдэм мэдлэгийн гүн уурхай

Оюу Толгойн төслийн хамгийн чухал хэсэг нь гүний уурхай. Зарим тооцоогоор нөөцийн 80 хувь нь гүний уурхайд байгаа гэж үздэг. Оюу Толгойн ордод 1.3 км-т орших хүдрийн биетийг олборлож, тонн тутмаас 20 кг зэс гаргана. Үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаар ажиллаад эхэлвэл жилдээ 500 мянган тонн зэстэй тэнцэх үйлдвэрлэл хийж, 2028 он гэхэд Оюу Толгой нь дэлхийн бусад бүх уурхайгаас хамгийн их зэс олборлодог болно гэсэн тооцоотой.

Гүний уурхайн бүтээн байгуулалт нь технологийн хувьд хамгийн хүнд, адармаатай ажил бөгөөд аюулгүй байдлын стандартыг дээд түвшинд мөрдөх шаардлагатай. Дээр дурдсан олборлолтыг хийдэг болохын тулд нийт 200 орчим км буюу Улаанбаатараас Дархан орохтой тэнцэх зайны хонгил гаргах ёстой. Үүнээс одоогийн байдлаар 90 орчим км-ийн нэвтрэлт хийжээ. Уурхайчдын аюулгүй, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангахын тулд сүүлийн хоёр жилийн хугацаанд л гэхэд 14 метрийн урттай 850 000 ширхэг болтыг хонгилын хананд ашиглаж, сараалжин төмөр, бетоноор бэхэлсэн байна.

Ажилчид, техник, тоног төхөөрөмж, бараа материалуудад зориулсан дэд бүтцийг ил уурхайгаас ч илүү хэмжээ, түвшинд газрын гүнд байгуулах шаардлагатай бөгөөд эдгээрийг 1300 метрийн урттай босоо амуудаар дээш, доош зөөвөрлөдөг. Эхлээд 60 хүний багтаамж, 10 тоннын даацтай босоо ам ашиглаж байсан бол 2019 оны 11 дүгээр сард хоёрдугаар босоо ам ашиглалтад орсноор хүчин чадал 5 дахин нэмэгдсэн.

Гүний уурхайн бүтээн байгуулалт, ашиглалтын технологийг эзэмшсэн монгол залуу мэргэжилтнүүдийн бүхэл бүтэн үе төрөн гарч, Оюу Толгой нь эрдэм мэдлэгийн том уурхай болж байна.

Оюу Толгойн гүний уурхайд блокчлон нураах аргаар хүдэр олборлодог нь дэлхийн маш цөөхөн уурхайд ашигладаг технологи юм. Үүнд анхдагч бутлуур хэмээх аварга байгууламжийг ашигладаг. Анхдагч бутлуурыг газрын гүнд оруулахын тулд эхлээд Улсын Их Дэлгүүр багтахаар том орон зай үүсгэн малталт хийнэ. Дараа нь бутлуурыг хэсэгчлэн задалж буулгаад эргүүлж угсарна.

Гүний уурхайн агааржуулалтын систем буюу тавдугаар босоо ам нь газрын гүн дэх хамгийн чухал дэд бүтэц нь. Нийт 78 сая куб/м цэвэр агаарыг уурхайд оруулж, мөн ижил хэмжээний бохир агаарыг сорон гаргадаг нь өдөрт 20 сая хүн хэрэглэх агаарын хэмжээ юм.

Энэ мэт нарийн төвөгтэй ажлуудыг голдуу монголчууд гүйцэтгэж байгаа бөгөөд гүний уурхайн бүтээн байгуулалт, ашиглалтын технологийг эзэмшсэн монгол залуу мэргэжилтнүүдийн бүхэл бүтэн үе төрөн гарч байна. Энэ мэтээр Оюу Толгой нь эрдэм мэдлэгийн уурхай болж байна.

Түүнчлэн Рио Тинто группийн том төслүүд дээр монгол хүмүүс том баг ахлан ажиллаж байгааг дурдах хэрэгтэй. Тухайлбал, Мадагаскарын титаны орд дээр 2000 хүнтэй уурхайд монгол хүн хүний нөөцийн захирлаар ажиллаж байна. Австралид аварга том төмрийн хүдрийн орд дээр дэлхийн хамгийн том төмөр замын автоматжуулсан системийн 150 сая ам.долларын өртөгтэй төслийг монгол залуу удирдаж байна.

Хамтын зүтгэлээр

Оюу Толгойн төсөл нь уурхайн алслагдмал байдал, бүтээн байгуулалт, үйл ажиллагааны өргөн цар хүрээ болон нарийн төвөгтэй байдал, газрын гүнд ажиллах шаардлага, харьцангуй залуу ажиллах хүчин зэргээс шалтгаалж сорилттой тулгарч байна.

Төслийн хөрөнгө оруулалт анхны тооцооллоос давсан нь хамтын хүчээр шийдэх нэгэн асуудал боллоо. Оюу Толгой нь Монголын төр, ард түмэн, хөрөнгө оруулагчид, 14 000 ажилтан, 600 гаруй үндэсний ханган нийлүүлэгчдийн хамтын үйл хэрэг учраас Рио Тинто групп болон Засгийн газар хэлэлцээр эхлүүлж, хамтарсан шийдэлд хүрэхээр ажиллаж байгаа билээ.

bookzone.mn

Энэ бол Монголын эдийн засагт асар чухал үүрэг гүйцэтгэх төсөл. Төслийн бүтээн байгуулалт бариандаа ороход ойрхон байгаа болохоор бидэнд ухрах зам байхгүй. Оюу Толгойн төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улс гүний уурхай, мега төсөлд мэргэшсэн уул уурхайн манлайлагч орон болох учиртай.

Тагууд: менежментоюу толгойуул уурхай

Санал болгох:

Illustration of a person holding a large magnet attracting user profile icons, another person excitedly holding up icons, and a third person sitting with a laptop, representing customer attraction and engagement.
Хүний нөөцийн менежерийн гол ур чадвар
A couple relaxes on a sandy beach; the woman is lying on the man’s chest, reading a book, while the man looks at his phone. They are on a blanket with cushions and decorative wooden lanterns nearby.
JPMorgan зөвлөж байна: Энэ зун унших ёстой 16 ном
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00