Зочин: Монголтакс ТМЗ ХХК–ийн үүсгэн байгуулагч, Татварын мэргэшсэн зөвлөх X.Тунгалагмаа
Бүртгэлээ зөв хийгээд, хяналт шалгалт, татварын эрсдлээс сэргийлсэн байхад санхүүгийн ажил дуусна гэх ойлголт түгээмэл. Гэвч тоон мэдээллийг бүртгээд орхих бус бизнесийн төлөвлөлт, шийдвэр гаргалтад ашиглаж хэвших буюу мэдээллийн урсгалыг бий болгох нь чухал. Удирдлагын бусад бүхий л ухааны адилаар санхүүгийн удирдлага ч төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэх, хянах хэсгээс бүрддэг тул үе шат бүр таны бизнест хэрэгжиж байгаа эсэхийг нягтлаад үзээрэй.
10 дугаар сарын 26-нд болох Бизнесийн алсын хараат санхүүгийн удирдлага вэбинарыг угтсан подкастаар дараах агуулгын хүрээнд ярилцлаа:
- Байгууллагын алсын хараатай санхүүгийн удирдлага хэрхэн холбож ойлгох нь зүйтэй вэ?
- ЖДБ-үүдийн санхүүгийн удирдлагадаа орхигдуулдаг чиг үүрэг
- Мэдээллийн урсгал ба харилцаа санхүүгийн удирдлагад яагаад чухал болох
- Нөөцийн удирдлагыг хэрхэн оновчтой хийх вэ?
- Хямралын үед асуудлын шийдлийг хамтралын замаар шийдэх боломжууд
- Санхүүгийн эрүүл дархлааны үндэс юу вэ?
[tnm_video layout=”mnmd-post-media”]https://www.youtube.com/watch?v=h3iobejC2dg&t=1616s[/tnm_video]
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Б.Мишээл, Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст байрших дараах платформуудаас Business.MN гэж хайх эсвэл доорх холбоосоор орж сонсоорой:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.