Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын чуулган дээр:
Арван их наядын хөтөлбөрийн хүрээнд Зээлийн батлан даалтын сангийн дүрмийн санг 50 тэрбумаар нэмсэн. Өөрөөр хэлбэл, 1.2 их наяд төгрөгийн баталгаа гаргах хүчин чадалтай болсон. Гэхдээ харамсалтай нь энэ хэмжээндээ хүртэл батлан даах боломж байсан ч тэгээгүй. Нийт зээлээр олгосон 1.2 их наяд төгрөгийн зөвхөн хоёрхон хувьд ЗБДС баталгаа гаргасан. 24 000 ААН-ийн нэг хувьд буюу 200 орчим ААН-д л үйлчилсэн байна.
Тиймээс энэ сангийн үйлчилгээний хүртээмжийг нэмж, ААН-ээс гадна ипотекийн зээл авч байгаа иргэдийн урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувьд нь баталгаа гаргуулах боломжийг өгч байна. Өөрөөр хэлбэл, 70 сая төгрөгний орон сууц авч байгаа хүний төлж буй 21 сая төгрөгний 12.6 сая төгрөгөнд ЗБДС банкны өмнө баталгаа гаргана.