BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Албаны хувцастай дөрвөн хүн цэнхэр даавуугаар ширээний ард зогсож, хоёр жижиг тугны тавцан харуулдаг. Хоёр талын хоёр дэлгэц нь латин бус үсгээр текстийг харуулдаг. Тэд байшин доторх наалтны өмнө зургаа авахуулж байна. - Business.MN

Төрийн Банк “Гялсбанк”-аар дамжуулан цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлнэ

Business.mn   Business.mn
2021-11-03
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Банкны цахим үйлчилгээ иргэдийн өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж, иргэд банкны салбарт очихгүйгээр гар утсаар, интернэт банкаараа хувийн санхүүгийн гүйлгээгээ удирдаж байгаа энэ үед Төрийн банкны цахим үйлчилгээг хэрэглэх харилцагчдын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэхийн хэрээр тус банкнаас иргэдэд илүү ойрхон, илүү ухаалаг үйлчилгээг хүргэхээр зорин ажиллаж байна.

Дээрх зорилгын хүрээнд Төрийн банк, Цаг уур, орчны шинжилгээний газартай урт хугацаанд хамтран ажиллахаар тохиролцож, хамтын ажиллагааны гэрээг өнөөдөр үзэглэлээ. Уг хамтын ажиллагааны гэрээнд “Цаг агаарын аюулт болон байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад цаг агаарын урьдчилсан мэдээг Төрийн банкны “Гялсбанк” аппликэйшнээр дамжуулан харилцагчдад цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх” талаар тусгажээ.

Төрийн банкны харилцагчдын багагүй хувийг малчид болон орон нутагт бизнес эрхлэгчид эзэлдэг. Иймд энэхүү цахим сувгаар дамжуулан иргэд, харилцагчиддаа цаг агаарын онц ноцтой үзэгдлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай, үр дүнтэй хүргэснээр тэднийг санхүүгийн болон бусад эрсдэлээс хамгаалах боломжтой болох юм.

Төрийн банк “Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк байх” зорилтын хүрээнд зорилтод хэсэгт чиглэсэн санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсрол олгох, иргэд, аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх чиглэлүүдээр ажиллаж байна. Үүний дагуу Төрийн банк нь “Гялсбанк” үйлчилгээгээ илүү сайжруулан хөгжүүлж байгаа бөгөөд 3 сая хүртэл төгрөгийн зээл авах боломжтой “Гялс зээл”-ийн үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлснийг энэ дашрамд дуулгая.

Өнөөдрийн байдлаар Төрийн банкны “Гялсбанк” аппликейшн нь 900,000 удаа гар утсанд татагдсан, 700,000 орчим хэрэглэгчтэй, иргэдэд чухал, хэрэгтэй аппликейшны нэг болж чаджээ.

bookzone
Тагууд: аппликэйшнбанкшийдэл

Санал болгох:

Skyline of modern skyscrapers with glass exteriors featuring logos from several financial institutions, including Citi, HSBC, Barclays, and State Street, under a cloudy sky.
Гадаадын хөрөнгө оруулалт банкны салбарт
Two hands exchanging Vietnamese currency notes, including a 20,000 VND bill. One hand reaches out from the left, while the other from the right. The background is a warm, blurred orange.
Орлого, зээл хоёрын хүч тэнцвэргүй харьцаа
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00