BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хэрэглэгчийг татах үнэ цэнтэй контентыг хэрхэн бүтээх вэ?

Хэрэглэгчийг татах үнэ цэнтэй контентыг хэрхэн бүтээх вэ?

Business.mn   Business.mn
2021-11-17
  Маркетинг
0
Share on FacebookShare on Twitter

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар контент маркетинг хүчээ авч буйг та анзаарсан байх. Аливаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг хэрэглэгчид шууд санал болгох бус төрөл бүрийн контент ашиглан тодорхой агуулгад зорилтот санаагаа шигтгэн маркетинг хийх арга барил гэж контент маркетингийг энгийнээр ойлгож болно. Тэгвэл контент маркетингийг үр дүн хүргэхэд хамгийн чухал нь төлөвлөгөө хэмээн Viral Content компанийн гүйцэтгэх захирал Н.Гарамханд онцолж байна. Харин төлөвлөхөөсөө өмнө дараах асуултуудад хариулж, стратегиа тодорхойлохыг санал болгоё. 

  1. Контентын зорилтот үзэгч хэн бэ? 
  2. Уг контент хэрэглэгчийн ямар асуудлыг шийдэх вэ? Мөн ямар мэдээллийг зорилтот бүлэгт хүргэх вэ? 
  3. Контентын ямар хэлбэрийг ашиглах вэ? Аль нь бидэнд тохиромжтой вэ? 
  4. Ямар сувгуудаар контентоо цацах вэ? 
  5. Хэрхэн контентоо бүтээж, түгээх вэ? Аутсорсинг хийх үү, дотооддоо шийдэх үү? Эсвэл бүр контент бүтээгчдийг ашиглах уу? 

Маш сайн төлөвлөж чадсанаар контент бүтээх үйл явц тодорхой дараалалд орж, эмх цэгцтэй болохоос гадна цацагдах хугацаа буюу контентын давтамж тогтмол байхад ч нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, контент маркетингийг үр дүнтэй байхад контентын давтамж тун чухал. Ингэснээр зардал хэмнэж, зорилтот хэрэглэгчдэдээ илүү сайн хүрч чаддаг.  

Тэгвэл контент маркетинг хийхдээ гаргадаг түгээмэл алдаануудтай танилцъя. 

Контент маркетингийн түгээмэл алдаа:
  1. Стратеги төлөвлөлтгүй байх
  2. Агуулгаас илүү чанарыг чухалчлах
  3. Жижиг зүйлсэд анхаарлаа хандуулахгүй байх (Тухайлбал, видеоны хадмал, thumbnail зураг, пост болон зургийн тайлбар, оновчтой хэштаг ашиглахгүй байх зэрэг)
  4. Бүтээсэн контентоо тордохгүй байх (Олон нийтэд цацсаны дараа ч зорилтот бүлэгтээ хүргэхийн тулд бүх боломжийг ашиглах)
  5. Цацаж буй сувагтаа зориулан хөрвүүлэхгүй байх (Тухайн сувгийнхаа онцлогт тохируулж, контентынхоо хэлбэрийг өөрчлөх)
  6. Амьд бус контент бүтээх (Нэг контентод хэт их мэдээлэл багтаах гэж оролдох, бүтээгдэхүүнээ хэт их, илэрхий сурталчилж үзэгчийг залхаах)

Энэ бүхний үр дүнд ямар контентыг сайн гэж  тодорхойлох вэ? Хандалт өндөртэй контент бүр сайн уу? Тэгвэл сайн контент дараах шинжүүдийг агуулдаг. Эдгээрийг тэнцвэртэй хадгалж чадвал сайн контент бүтээх боломжтойг Viral Content компаниас онцолж байна.  

Сайн контентын шинжүүд: 
  1. Хэрэгцээ (Хэрэглэгчид тодорхой хариулт өгч, тухайн бүтээгдэхүүн яагаад тохирох талаар маш сайн ойлгуулахаас гадна шинэ зүйл зааж, үйлдэлд хөтлөх). 
  2. Хэрэглээ = Маркетингийн зорилго (Хэрэглэгчийн хэрэглээ болон маркетингийн зорилго тэнцвэртэй байх. Бидний гаргадаг гол алдаа бол хэт нэг тал руу хэлбийж, нөгөөг орхигдуулдаг).
  3. Чанартай хандалт (Таны өгөхийг хүссэн мессэж үзэгчдэд, зорилтот бүлэгт хүрч байгаа эсэхэд анхаарах. Хэрэв гол мессежээ хүргэж чадвал үнэнч хэрэглэгчдийг бий болгох боломжтой). 

Товчоор, зорилгодоо нийцэж буй контентыг сайн контент гэж хэлж болно. 

Хэрхэн сайн контент бүтээх вэ? 
  1. Судалгаа хийх (Контентдоо зориулж судалгааны материалууд, бичвэрүүд цуглуулж, нэгтгэн бэлтгэх)
  2. Бүтцээ тодорхойлох 
  3. Дүрийн судалгаа (Заавал олны танил хүн сонгох шаардлагагүй)
  4. Зохиол бичих (Контентоосоо хамаарч хэн бичих вэ гэдгээ тодорхойлох)

Контент маркетингийг оновчтой, үр дүнтэй хийх энгийн аргуудын талаар Viral Content компанийн гүйцэтгэх захирал Н.Гарамхандын танилцуулж, сонирхолтой жишээ аван тайлбарласан энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарыг бүтнээр нь үзэх бол энд дарнауу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт MN Agency ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Нямхүү Маркетинг кампайн, эвентийг үр дүнтэй зохион байгуулах тактикууд сэдвээр хичээл орно. Уг вэбинарын подкастыг тун удахгүй манай платформоос хүлээн авч сонсоорой.   

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital
bookzone
Тагууд: контент маркетингмаркетингхэрэглэгч

Санал болгох:

Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.
Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна
Нийгмийн сүлжээг ашиглаж борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00