Зочин: Компассо ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч Б.Оргилбулган
11 дүгээр сарын 23-нд болох Вэбсайт, хайлтын системийг судалгаа маркетингдаа ашиглах аргууд вэбинарыг угтсан подкастаар дараах агуулгын хүрээнд ярилцлаа:
- Компанийн вэб-сайтын үндсэн зорилгууд юу байдаг вэ?
- Вэб сайтын контентын бодлого нь ямар байвал хэрэглэгчдийг илүү татах вэ?
- Түлхүүр үг гэж юу болох, хэрэглэгчдийн ашигладаг түлхүүр үгсийг яаж олох вэ?
- Хэрэглэгч худалдан авах шийдвэрээ яаж гаргадаг, контентоо түүнд хэрхэн нийцүүлэх вэ?
- Вэб сайт дээр борлуулалт бий болгоход юу анхаарах вэ?
- Вэбээр дамжуулан дата цуглуулах, түүнийгээ маркетингдаа ашиглах ямар арга замууд байдаг вэ?
- Вэб сайтаа өөрсдөө хийчих ямар боломжууд байдаг вэ?
- Гүүглийн хайлтын системд вэб сайтаа хэрхэн бүртгүүлэх вэ?
- Google analytics-ийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Б.Мишээл, Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст байрших дараах платформуудаас Business.MN гэж хайх эсвэл доорх холбоосоор орж сонсоорой:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
[…] үүсгэн байгуулагч Оролцсон подкастыг сонсох бол энд дарна уу Вебинар сургалтыг нь үзэх бол энд дарна […]