BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Богино хар үстэй, нүдний шилтэй хүн хар костюм, цагаан цамц өмссөн үедээ ярьдаг. Цэнхэр текст цаана нь хэсэгчлэн харагдаж байна. - Business.MN

Д.Асралт: “EXECUTIVE SUMMIT 2021” хэлэлцүүлэг бол шинэ эгэл, ирээдүйд нэгдэх, бусдаас ялгарах боломж

Business.mn   Business.mn
2021-12-06
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter
бизнес цэнэг өглөөний уулзалт

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академийн захирал Д.Асралттай “EXECUTIVE SUMMIT 2021” хэлэлцүүлгийн хүрээнд ярилцлаа. Энэхүү хэлэлцүүлэг нь маргааш болох бөгөөд бүтэн өдрийн турш үргэлжлэх юм.

-“EXECUTIVE SUMMIT 2021” хэлэлцүүлгийн зорилго, ач холбогдлоос ярилцлагаа эхлүүлье. Цар тахлын дараах шинэ эгэлд шилжихийн тулд бизнес эрхлэгчид юуг эхэлж хийх ёстой вэ?

-Сүүлийн үед дэлхий дахинд нэг хандлага явж байгаа нь тогтвортой хөгжил. Маш өндөр ашиг хийх бизнес гэхээсээ илүүтэй бага ч байсан тогтвортой, хүртээмжтэй, хэрэгцээтэй байх нь илүү чухал болж хувирлаа. Цар тахлын улмаас бизнесүүд илүү хамтрах, харилцан нөөц бололцоогоо ашиглах, хуваалцах, хамтрах боллоо. Үүнээс л эхлэх хэрэгтэй.

-“EXECUTIVE SUMMIT 2021” хэлэлцүүлгийн гол онцлог юу вэ, ямар сэдвээр энэ удаа өрнөх вэ?

-Гол онцлох сэдэв бол бидний хүч буюу аливаа хүндрэл, хямралыг хэрхэн хамтын хүчээр давах тухай Нью-Йоркийн их сургуулийн профессор Жэй Ван Бавелийн хамгийн сүүлийн үеийн судалгаа, арга барилаас суралцах, тодорхой асуулт энэ үеэр асуух боломжтой. Цар тахлын нөлөө нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэвшлийг, бизнесийн үзэл баримтлал, чиг хандлага, явж ирсэн жишгийг хүртэл өөрчилж, дижитал шилжилтийг улам бүр хурдасгах болсон. Энэ нь биднийг итгэл үнэмшил, үзэл бодол, хандлагаа эргэн харахад хүргэж байна.

-Бидний хүч-Үндэсний ялгарал хэмээн арга хэмжээний уриагаа тодорхойлсон байсан. Үүгээр ямар мессеж өгөхийг зорьсон бэ?

-Аливаа бүлэг, хамт олон, байгууллага, үндэстэнд өөрийн гэсэн бусдаасаа ялгарах ялгарал байдаг. Бизнесийн салбарынхан үүнийг юу гэж харж байна, Ковид-19 цар тахлын дараа болон ирээдүйд тулгарах өөр хямралыг хэрхэн даван туулахад хамтран ажиллах, гүйцэтгэлээ сайжруулах, эв нэгдлээ бататгахад бидний хүч чухам хаана оршиж байгаа дээр нэгдсэн ойлголттой болох юм. Өнгөрсөн ижилсэл, ялгарал гэхээсээ илүүтэй одоо шинэ эгэл, ирээдүйд нэгдэх, бусдаас ялгарах ялгарал дээрээ нэгдэхийг уриалж байна. Цар тахал бол бидний хамтрах, улмаар хөгжих боломж.

-Оролцогчдын хувьд ямар шалгуур, шаардлага тавьж байгаа вэ. Хэрхэн хамрагдах боломжтой вэ. Бүртгэл хэр байна?

-Нийт МҮХАҮТ-ийн гишүүн болон бусад компаниудын 200 гүйцэтгэх дээд удирдлагууд оролцохоор бүртгүүлж байна. Бүртгэл одоогоор 80 хувьтай байна.

-Ковид бизнест, бизнесийн орчинд ямар өөрчлөлт, шинэ хэмнэл авчирсан бэ, бид үүнд хэрхэн өөрсдийгөө бэлдэх вэ?

-Дасан зохицох, хүч энерги, нөөц бололцоогоо хамгийн боломжит түвшинд, тогтвортой хүртээмжтэй хөгжихөд зарцуулах хэрэгцээ, шаардлага үүссэн. Мөн дижитал шилжилтийг энд орхигдуулж болохгүй. Хөрөнгө оруулалтын салбарт маш томоохон өөрчлөлт орж байна. Үйлдвэрлэлийн салбарт ч өөрчлөлт орох ёстойг цар тахал харуулсан. Хэрэглэгчдийн хоорондын харилцаа, зан төлөв, тэдний юуг хэрхэн хэрэглэдэг нь хүртэл цар тахлын нөлөөгөөр маш их өөрчлөгдсөн. Орчин үеийн эдийн засагт бидний хэрэглээний дийлэнх хэсгийг нийгмийн харилцаа бүрдүүлж байна.

-Өнөөдөр компани, аж ахуйн нэгжүүдэд хүний нөөц, тогтвортой ажиллах хүч тулгарч байна вэ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ. Хүний нөөцийн захирлуудын хэлэлцүүлгээр үүнийг хэлэлцэх үү?

-Хүний нөөцийн асуудал нэн тулгамдсан гэдгийг ТОП-10 компанийн удирдлагуудын уулзалтын үеэр хамгийн их яригдсан байсан. Хүний нөөцийн захирлуудын дэд чуулгаар ирээдүйд ямар ур чадварууд хэрэгцээтэй байгаа болон ур чадварыг хэрхэн үнэлэх талаар илтгэл, хэлэлцүүлэгүүд өрнөх болно.

-МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академи хоёр дахь жилдээ энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа. Бизнес академи болон танай явуулж буй өөр сургалт, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөөч?

-Харвард МенежМентор хөтөлбөрөөс гадна арай богино хугацааны ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх тусгай “Лийп” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ бүх сургалт, хөтөлбөрүүд нь Танхимаас зорьж буй 1000 чадварлаг CEO 1000 амжилттай компанийг бий болгох зорилгын хүрээнд хэрэгжиж байгаа юм. Цаашид холбогдолтой судалгаанууд ч хийгдэнэ. 

Бүртгүүлэх линк: https://forms.gle/VCRJB7aWp4DtR9ws7

Тагууд: арга хэмжээменежментчуулган

Санал болгох:

A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00