BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хар малгай, саарал юүдэнтэй хүн янз бүрийн үг хэвлэсэн хананы өмнө сууна. - Business.MN

Ц.Бат-Оргил: Монгол үлгэрүүдээр анимэйшн бүтээл хийж маш том санаануудыг илэрхийлэх боломжтой

Г.Даваадорж   Г.Даваадорж
2021-12-13
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Соёлын яамнаас санаачлан зохион байгуулсан Соёлын бүтээлч сартай холбогдуулан Gertoon” анимейшн студийн үүсгэн байгуулагч Ц.Бат-Оргилтой ярилцлаа. Тэрээр монгол ардын үлгэрийн ертөнцөөр аялж буй Мөнх, Тунх хоёр, Басар нохой, Цасхан муурын адал явдлын цувралыг бүтээсэн юм.

Монгол дүртэй анимейшн бүтээлүүд гадны зах зээлд гарах боломж ямар байдаг вэ?

Анимейшн бүтээлүүд нь бүтээлч ажиллах боломжийг хязгааргүй олгодог онцлогтой. Ямар ч үеийн ямар ч ахуйг дүрсэлж болно. Монголын ардын аман зохиолууд нь оюуны маш баялаг сан бөгөөд дэлхийд нөлөөлөх контент бүтээхэд тохиромжтой. Өөрөөр хэлбэл, маш том санааг илэрхийлж болно.

Гэхдээ хамгийн чухал нь олон улсын үзэгчид ойлгох түвшинд хийгдсэн байх ёстой. Тэгж чадвал үндэсний соёлоо дэлхийд таниулах хүчирхэг сувагтай болно.

Анимэйшн дотроо олон төрөлтэй. Гол нь тухайн бүтээлийн хийцлэл чухал. Сайн бүтээл гарахад олон талын мэдлэг, ур чадвартай, мэргэжилтэй хүмүүс шаардагдана. Энэ дундаас продюссерууд том үүрэгтэй оролцдог. Монголд одоогоор продюсинг хийдэг мэргэжлийн хүмүүс ховор байна. Олон улсад бол зөвхөн арт чиглэлээр продюсинг хийдэг хүмүүс байдаг. Мөн англи хэлний сайн мэдлэгтэй, олон улсад ажиллах чадах мэргэжлийн маркетер хүмүүс шаардлагатай.

Дараа нь контентоо түгээх сувгууд хэрэгтэй. Нэг үгээр, тухайн бүтээлийг зах зээлд амжилттай гаргахад том багаар, кластерын системээр кампанит ажил маягаар ажилладаг. Хэрэв бүтээл амжилттай болвол үзэгчид дараагийн цувралыг хүлээдэг.

Гадаадын зах зээлтэй холбоотой нэг асуудал байдаг нь төлбөр тооцоо. Монголчууд гаднаас валют шилжүүлж авахад маш төвөгтэй. Энэ нь креатив салбарт ажилладаг хүмүүст төвөгтэй байдаг. Жишээ нь, Youtube дээр таны бүтээл зарагдлаа гэхэд шууд мөнгөө авах боломжгүй, заавал АНУ-д байх хамаатан, танилуудынхаа дансыг ашиглаж авдаг.

Өнөөдөр анимэйшн чиглэлд ажилладаг мэргэжлийн уран бүтээлчид хэр их байдаг вэ?

2D дүрслэлийн хувьд тийм олон мэргэшил шаардагдахгүй. Гэхдээ шинээр гарч ирж байгаа, шинэчлэгдэж байгаа программуудыг цаг тухайд нь эзэмшсэн мэргэжилтэн дутагдалтай. Мэргэшсэн хүмүүс зөвхөн студи дээр тодорхой хугацаанд ажиллаж байж л бий болдог онцлогтой. Тиймээс аниметэрүүдийг бэлддэг инкубатор маягийн бүтэц байх ёстой гэж боддог.

Дижитал артистуудын тухайд гэвэл төрөл бүрээрээ хэрэгтэй байна. Одоогоор төрөлжих түвшинд хангалттай олон байж чадахгүй байна. Мөн хөгжмийн болоод дууны мэргэжилтнүүд, хөдөлгөөн болон тусгай эффект бүтээгдчид ч дутмаг байдаг.

Бидний мэдэх “South Park” хэмээх анимэйшн бүтээлийн цаана ойролцоогоор 70 хүнтэй баг ажилладаг. Монголын нөхцөлд дунджаар 20 орчим хүн байхад сайн бүтээл гарч чадна. Манай төслүүдийн хувьд “Мөнх тунх” цуврал дээр 12 хүн, харин “Оннц Дүмд” дээр ердөө 4 хүн ажилладаг.

Анимэйшн студи орлогоо хэрхэн бүрдүүлдэг вэ?

Орлого бүрдүүлэх олон төрлийн суваг бий. Шууд реклам, байгууллагын сурталчилгааны контентод дүрээ тоглуулах арга бий. Мөн цувралынхаа улирал тутамд спорсон байгууллагатай байх боломжтой.

Мерчиндайзинг үүсгэх буюу тоглоом, ундаа, зайрмаг зэрэг хүнсний бүтээгдэхүүнд дүрээ ашиглуулж сар бүр бүтээгдэхүүний борлуулалтаас тодорхой хэмжээний роялти төлбөр авдаг арга их түгээмэл.

Сүүлийн үед анимэйшнээр NFT бүтээл хийх нь ихэсч байна. Үзэгчдэд танил болсон дүрүүдийн NFT-ийг хүмүүс худалдаж авдаг болсон. Жишээ нь, “Оннц Дүмд” төсөл дээр 1000 токен гаргаад тэр дороо дууссан. Удахгүй бид NFT-гийн шинэ төсөл хэрэгжүүлнэ.

Түүнчлэн стриминг платформууд, IPTV-нүүд, Боловсрол болон NTV гэсэн телевизийн сувгуудаар манай контент цацагддаг.

Цаашдаа өөр улсын компаниудад нөү-хаугаа борлуулах, том компанийн төслүүдтэй төслөө холбох зорилго бий.

 “Мөнх тунх” нийт анги гаргах вэ?

Нийт 100 анги хийх зорилготой. Мөн бүрэн хэмжээний анимэйшн бүтээл хийх төлөвлөгөө байгаа. Бидний хувьд нэг төслөө тасралтгүй, тултал нь хөгжүүлээд, түүнийгээ тойруулан орлогын сувгаа тэлж, санхүүгийн талдаа санаа зовохгүйгээр ажиллах нь үр дүнтэй гэж үздэг.

Анимэйшн бүтээх үйл явц ямар байдаг вэ?

bookzone

“Мөнх тунх” цувралаар жишээ авахад эхлээд дүр буюу үндсэн концепцио боловсруулдаг. Дараа нь зорилгоо тодорхойлно. Зорилгоо тодорхойлсны дараа түүндээ хүрэх үйл явдлын зохиолыг бичдэг.

Соёлын яамнаас зохион байгуулсан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Монгол анимэйшн төсөл шалгаруулах уралдааны шүүгчээр та ажилласан. Төслүүдийн талаар ямар бодолтой байна?

Энэ уралдаан нь бэлэн анимейшний бүтээлийг биш, анимэйшн болоход бэлэн концепцийг шалгаруулах уралдаан байсан. Нийт 25 төсөл ирсэн дотор маш чамбай хийсэн төсөл багагүй байсан. Жишээ нь, “Санжаагийн адал явдал”-ыг дурдаж болно. 

Энэ уралдааныг зохион байгуулснаар анимэйшн гэдэг бидний төсөөлж байснаас өргөн цар хүрээтэй зүйл гэдгийг харуулсан. Шүүгчид бид ч бас оролцогчдоосоо сурсан зүйл багагүй байсан. Соёлын яамнаас тусгай бодлогоор уран бүтээлчдийг дэмжиж, бидний ажлыг өмнөхөөсөө ул суурьтай дэмжиж байгаад талархаж буйгаа хэлэх хэрэгтэй байх.

 

Тагууд: контентмаркетинг

Санал болгох:

Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.
Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна
Нийгмийн сүлжээг ашиглаж борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00