– 2000-3000 м.кв хэмжээтэй, худалдаа үйлчилгээний объект төлөвлөж байгаа бол ирээдүйд хүний урсгал тасрахааргүй байхын тулд нэгдсэн менежмент хэрэгжүүлж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч ажиллах шаардлагатай.
– Шинээр төсөл эхлүүлж жижиг дунд бизнес эхлүүлж байгаа тохиолдолд эхний 2-3 жилд 40 орчим м.кв-аас илүүгүй түрээслэвэл зохино.
– Дэлгүүрийн зохион байгуулалтыг үйлчлүүлэгч төөрөхөөргүй, спираль байдлаар зохион байгуулвал үр дүнтэй.
12 дугаар сарын 21-нд болох Худалдаа үйлчилгээний салбарын төслийн удирдлага вэбинарыг угтсан подкастаар дараах агуулгын хүрээнд ярилцлаа:
- Хотын төвд эсвэл захдуу барьж байгаагаас шалтгаалаад түрээслэгчид, үл хөдлөх худалдан авагчдыг хэрхэн судалж, төлөвлөх вэ?
- Түрээслэгчид, худалдан авагчдыг оновчтой төлөвлөх нь барилгын зураг төсөл гаргахтай яаж холбогдох вэ?
- Орон сууцны нэгдүгээр давхарт худалдаа, үйлчилгээний хэсгийг хэрхэн зөв төлөвлөх вэ?
- Түрээслэгчдийн зөв хөршлөл гэж юуг хэлээд байна?
- Сайн төлөвлөсөн барилга бариад түрээслүүлж байтал хажууд нь нар хаасан эсвэл дэд бүтэц хуваалцсан өндөр барилгууд тойруулаад барьчихдаг жишээ олон. Энэ эрсдлээс яаж хамгаалах вэ?
- ЖДҮ-чид түрээслэх боломжтой, гэхдээ тохьтой үл хөдлөхийг төлөвлөх тухайд?
- Худалдаа, үйлчилгээний объектын үнэ цэнийг урт хугацаанд хадгалдаг гол хүчин зүйлс юу байдаг вэ?
- Оновчтой түрээслэгчидтэй болохын тулд үл хөдлөх борлуулагчидтай яаж хамтарч ажиллах хэрэгтэй вэ?
Зочин: П.Даваажаргал. Монголын менежментийн зөвлөхүүдийн институтийн зөвлөх
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст байрших дараах платформуудаас Business.MN гэж хайх эсвэл доорх холбоосоор орж сонсоорой:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.