Дугаараас онцлох 3 санаа:
– Өнөөдөр Монголд хэрэгжиж буй төрөл бүрийн төслүүдээс харахад хамгийн их дутагдаж буй ур чадвар нь тайлан бичих чадвар болж байна.
– Төслийн ахлагч төслийн судалгаа хийж буй судлаачдын багийг удирдахдаа тухайн мэргэжилтэнд хувь, хувьсгалын асуудлын зааг ялгааг сайн ойлгуулж, гүйцэтгэлийг үнэлэх хэрэгтэй.
– Төсөл дээр ажиллаж буй хүмүүс голдуу шинэ юм сурч, мэдлэг, туршлагаа зузаатгах сэдэлтэй байдаг.
12 дугаар сарын 28-нд болох Төслийн судалгаа ба багийн менежмент вэбинарыг угтсан подкастаар дараах агуулгын хүрээнд ярилцлаа:
- Төслийн санаа амьдралд нэвтрэх боломжтой эсэхийг тодорхойлох гол шалгуур үзүүлэлтүүд
- Төслийн цар хүрээ, хэлбэр, салбарын ангиллаас үл хамаарч заавал хийх ёстой судалгаанууд, мэдэх ёстой тоонууд
- Төслийн баг бүрдүүлэхэд ямар мэдлэг, ур чадвартай хүмүүс заавал хэрэгтэй байдаг вэ?
- Төслийн удирдагч хүнд байх ёстой чанарууд гэвэл? Ажилтнуудаа манлайлах тал дээр юу анхаарах вэ?
- Төслийн багийн гүйцэтгэлийн болон ур чадварын үнэлгээг хэрхэн хийх вэ? Төслийн гүйцэтгэлийг үнэлэхэд тохиромжтой ямар KPI, Scorecard системүүд байдаг вэ?
- Төслийн багийн менежмент дээр гардаг нийтлэг алдаанууд
Зочин: Д.Гансүх. Монголын менежментийн зөвлөхүүдийн институтийн зөвлөх
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст байрших дараах платформуудаас Business.MN гэж хайна, эсвэл доорх холбоосоор орж сонсоорой:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.