Herbalife Nutrition брэндийн коктейлиуд эрүүл амьдрахад шаардлагатай шим тэжээлийг тэнцвэртэйгээр өгдөг тэнцвэржүүлсэн шим тэжээлийн бүтээгдэхүүн гэдгээрээ дэлхийд танигдсан. Энэ ч утгаараа Herbalife Nutrition бол тураах бүтээгдэхүүн биш, харин эрүүл зөв амьдралын ухаан гэдгийг хүмүүс ойлгож эхэлжээ.
***
Ковид-19 цар тахлын үеэр дэлхий даяар хамгийн өндөр өсөлт үзүүлсэн салбаруудын тоонд шууд худалдааны салбар нэрлэгдэж байна. Энэ салбар жилээс жилд өргөжин тэлж ирсэн бөгөөд цар тахал зөвхөн илүү хурдтай өсөхөд нь нөлөөлжээ. Шууд худалдааны бизнес загвар гэсэн албан ёсны нэршлээс нь шалтгаалж, хүмүүс ойлгоход төвөгтэй мэтээр хүлээн авдаг ч энгийнээр тайлбарлавал ямар нэг дундын зуучлагчгүйгээр аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс хүмүүс өөрсдөө худалдан авч, эцсийн хэрэглэгчид борлуулах буюу жижиглэнгийн борлуулалтаас орлого олдог тогтолцоо гэж ойлгож болно.
Өдгөө шууд худалдааны зах зээл 100 тэрбум ам.долларын эргэлттэй, 100 сая гаруй идэвхтэй оролцогчтой болж өргөжөөд байна.
Уламжлалт шууд бус худалдааны зах зээлтэй харьцуулахад гарааны хөрөнгө бага шаарддаг нь энэ зах зээлийн гол онцлог. Шууд борлуулалт нь гараас гарт дамжихдаа чанарын баталгаатай, борлуулалтын зөвлөхөөс гарааны хөрөнгө бага шаардахын зэрэгцээ бараа бүтээгдэхүүн нэг бүрийн онцлог, давуу талын тухай бүрэн мэдээлэл өгдөг учир эцсийн хэрэглэгч авсан бүтээгдэхүүнээ сэтгэл хангалуун хэрэглэж, үнэ цэн мэдэрдэг. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, тээвэр логистик, бизнес загвар, хууль, эрх зүйн орчин, технологийн хөгжүүлэлт зэрэгт хөрөнгө оруулах, санаа зовних шаардлагагүй гэсэн үг. Яг энэ шалтгаанаар буюу эхлэлийн зардал өндөр байдгаас шинэ бизнесийн 80 орчим хувь нь эхний таван жилдээ дампуурдаг гэсэн судалгаа бий. Харин шууд худалдаанын компанид гишүүнээр элсвэл бүтээгдэхүүн, маркетинг, борлуулалтын арга барил зэрэг нь бүгд бэлэн ирдэг учраас эрсдэлгүй бизнес эрхлэх боломжийг олгодог.
Herbalife Nutrition бол тураах бүтээгдэхүүн биш, харин эрүүл зөв амьдралын ухаан.
Цагаа хэмнэх, ганцаарчилсан худалдааг илүүд үздэг болсон өнөө цагт хувь хүнд чиглэсэн, байгаа газарт нь очиж үйлчилгээ үзүүлдэг шууд борлуулалтын зарчим энэ цаг үед хамгийн тохиромжтой бизнес болж байна. Шууд худалдааны зах зээл нь Wellness салбарт өргөн хэрэглэгддэг нэр бүхий томоохон брэндүүдээрээ алдартай. Тэр дундаа, шууд худалдааны олон компаниас Wellness -ийн гигант компани болох Herbalife Nutrition -ийг энэ удаа бид онцолж байна. 41 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй тус компани тэнцвэртэй шим тэжээл, эрүүл амьдралын хэв маягийг сая сая хүнд түгээж ирснээрээ олон улсад танигдсан билээ. Herbalife Nutrition компанийн хувьд хувь хүмүүстэй байгуулсан гишүүнчлэлийн гэрээнийхээ дагуу худалдан авсан бүтээгдэхүүн бүрийн тоогоор оноо бодож, эргээд урамшуулал хэлбэрээр авах боломжийг олгодог. Мөн шууд борлуулалтын салбартаа хамгийн үр дүнтэй загваруудын нэг бөгөөд эргэлтийн хөрөнгийнхөө 73 орчим хувийг бие даасан гишүүддээ төлөлт, урамшуулал хэлбэрээр буцаан олгодог аж.
Эргэлтийн хөрөнгийнхөө 73 орчим хувийг бие даасан гишүүддээ төлөлт, урамшуулал хэлбэрээр буцаан олгодог.
Брэндийн хувьд олонд танигдсан, бүтээгдэхүүнүүд нь хэдийнэ олон арван жилийн турш хэрэглэгчдийн гарт хүрсэн байдаг тул эхлүүлэх зардал бага, борлуулалт хийхэд илүү хялбар байдаг давуу талтай. Хүмүүс шууд борлуулалтын бизнес загварыг сонгож ажилласнаар өөрөө өөртөө эзэн болж, цаг ашиглалт, ажлын төлөвлөгөө, борлуулалт зэргээ бүгдийг өөрт эвтэйхэн байдлаар тохируулан хийх боломжтой. Мэдээж борлуулалтын чухал элемент болох харилцаа холбоогоо бүхий л түвшинд сайжруулснаар нийгэмдээ оролцоотой, идэвхтэй амьдрах боломж бүрддэг.
Herbalife Nutrition компани өөрийн бие даасан гишүүддээ дараах боломжийг олгодог.
Бизнес загвар нь бэлэн дэмжих бүлэгтэй (Community support). Бизнест түрүүлж орсон хүмүүс нь туршлагаа дараагийн хүмүүстэй хуваалцаж, тэдгээр хүмүүсийг дэмждэг.
Шууд худалдааны орчинд бизнес сургалт тогтмол зохион байгуулдаг. Өөрөө бизнес эрхэлж байгаа тохиолдолд амжилт, уналт бүрээсээ суралцдаг бол шууд худалдааны компаниудын хувьд аль хэдийнэ шалгагдсан загварыг санал болгодог. Үр дүнд нь, цаг хугацаа, мөнгө ихээхэн хэмнэдэг.
Гарааны хөрөнгө маш бага. Шинээр бүтээгдэхүүн хөгжүүлж, маркетингд зардал гаргах шаардлагагүй. Бүтээгдэхүүнээ өөрөө хэрэглэж, үр дүнгээ хуваалцаж, хэрэглэгч татах зэрэг үйл ажиллагааг л өөрсдөө хийдэг.
Дэд бүтэц бэлэн. Бүтээгдэхүүн, хөгжүүлэлт, логистик, мэргэжлийн байгууллагуудын бүртгэл зөвшөөрөл, эрх зүйн асуудал гэх мэт бүх систем бэлэн. Хүмүүс дэд бүтцийн энэ асуудлуудтай зууралдсаар бизнесийн үндсэн процессдоо анхаарч чаддаггүй.
Herbalife Nutrition компани олон улсын зах зээлд 41 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг үгээр хэлбэл, цаг хугацаагаар шалгагдсан бизнес загвар, бүтээгдэхүүн болон боломжийг хүмүүст санал болгож байна.
Өдгөө долоон тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй тус компани хүнсний нэмэлт тэжээлийн зах зээлд дэлхийд тэргүүлэгч төдийгүй тэнцвэржүүлсэн шим тэжээлийн зах зээлийн 44 хувийг дангаар бүрдүүлж буй. Үүний цаана олон улсад тархан байршсан таван үйлдвэрийн цогцолбор, найман тусгай лаборатори ажиллаж, уургийн коктейль, батончик, биологийн идэвх нэмэлт, энергийн болон фитнес ундаанууд, арьс болон үс арчилгааны гэх зэрэг 130 гаруй нэр төрлийн 2000 бүтээгдэхүүн үйлдвэрлэж, сая сая хэрэглэгчдэдээ хүргэсээр байна. Дэлхийн 95 улсын чанарын хяналтын тогтолцоог давж, үйл ажиллагаа амжилттай явуулж буйн дотор Монгол Улс ч багтаж буй. Мөн бүтээгдэхүүнүүдийн чанараараа мэргэжлийн нийгэмлэгүүдээс нэг бус удаа өндөр үнэлгээг авсан түүхтэй.
Олон улсын шууд борлуулалтын холбоонд нэгдсэнээс хойш Herbalife Nutrition компани хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх зорилготой холбооны ёс зүйн дүрмүүдийг чандлан сахиж байна. Түүнчлэн дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүдийг урьж, олон улсын сургалтууд зохион байгуулж, байнгын эргэх холбоотой ажиллахын зэрэгцээ зар сурталчилгааны болон мэдээллийн дэмжлэгийг гишүүддээ санал болгодог.
Herbalife Nutrition брэндийн ард олон улсын 300 гаруй эрдэмтдээс бүрдсэн баг Нобелийн шагналт доктор, профессоруудаар ахлуулан ажилладаг. Өөрөөр хэлбэл, инновац нэвтрүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ турших, шинэчлэх, сайжруулах үйл явц тасралтгүй үргэлжилдэг гэсэн үг. Чанарыг эн тэргүүнд тавьдаг учир бүтээгдэхүүнийхээ орцыг өөрийн тариалангийн талбайд ургуулж, хөрсөнд суулгаж буй үрээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л үйл явцыг хянаж, улмаар хамгийн өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьдог. Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчийн гарт очихдоо чанарын зөрүүгүй байх ёстой гэсэн зарчмыг баримтлан, тун хариуцлагатай ханддагийг Монгол дахь салбарынхан онцоллоо.
2019 онд Herbalife Nutrition компани НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгод багтах өлсгөлөнг зогсоох зорилтын хүрээнд “Өлсгөлөнг зогсоох шим тэжээл” (Nutrition For Zero Hunger) санаачлагыг эхлүүлжээ. Уг хөтөлбөрт нэгдсэн хамтрагч байгууллагуудаар дамжуулан өнөөдрийг хүртэл тэд нийт 164 сая хүнд хүрч ажилласан бөгөөд нэг сая айл өрх, хүүхдүүдийг шим тэжээлт хоол хүнсээр хангасан байна. Мөн дэлхий даяар Herbalife Nutrition брэндийн 800 мянга гаруй бүтээгдэхүүнийг хүмүүст хүргэжээ. Гэтэл бөмбөрцгийн хоёр тэрбум хүн хангалттай шим тэжээлийг хоол хүнснээсээ авч чаддаггүй гэх судалгаа бий. Тиймээс хөтөлбөр цаашид ч үргэлжлэх юм.