BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Том шилэн цонхтой, алтан босоо баганатай орчин үеийн олон давхар барилга. Урд талын үүдэнд "Топаз цамхаг" гэсэн нэрийг харуулдаг. Урд талд нь хэд хэдэн машин зогсож, тэнгэр цэлмэг. - Business.MN

Төрийн банк хуримтлалтай дундаж давхаргыг бий болгоно

Г.Даваадорж   Г.Даваадорж
2021-12-27
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Монгол Улс 30 жилийн хөгжлийн төлөвлөгөөндөө “Нийт хүн амын дундаж давхаргыг 2050 он гэхэд 80 хувьд хүргэнэ” гэсэн томоохон зорилт тавьсан. Ингэхдээ нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дунд орлоготой орнуудын тэргүүн эгнээнд багтах, дундаж болон чинээлэг давхарга давамгайлсан, эдийн засгийн өндөр хөгжилтэй, экологийн тэнцвэрт байдлаа хадгалсан улс болно хэмээн ирээдүйг өөдрөгөөр төсөөлсөн зорилтыг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлээд буй.

Эдийн засгийн тогтвортой өсөлтийн гол суурь нь дундаж давхаргыг бүрдүүлэх явдал юм. Олон улсад нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтоор дундаж давхарга нь ажилтай, цалин орлоготой, хоол хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон боловсрол, эрүүл мэнд, байрны төлбөрөө төлдөг, цаана нь тодорхой хэмжээгээр “хуримтлал” хийчихдэг, жилдээ ганц, нэг удаа гадаад улс орон руу аялах боломжтой, нийгмийн идэвх оролцоотой хэсгийг хэлдэг.

Савлагаатай эдийн засагтай, хэврэг дундаж ангитай, амьдралын өндөр өртөгтэй манай улсын хувьд эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх дундаж давхаргын нөлөө туйлын бага байгааг эдийн засагчид, судлаачид онцолсоор байна. Хэдий иргэдийн банкан дахь хадгаламж өсөлттэй байгаа ч хадгаламжийн нийт дүнгийн 80 хувь нь хадгаламж эзэмшигчдийн гурван хувьд ногдож байна.

Монгол Улсын Засгийн газраас Дундаж давхаргыг дэмжих зорилтын хүрээнд дундаж давхаргад зээл, санхүүжилтийг олгох, тэднийг бойжуулах, хооронд нь холбох гүүр болох банк санхүүгийн тогтолцоог бий болгох талаар бодлогын баримт бичигтээ тусгасан байдаг. Тэгвэл энэхүү ажлыг Монголын банк санхүүгийн салбарын Топ 5 банкны нэг болох Төрийн банк хэрэгжүүлэхээр болсон.

Төрийн банк нь Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хэрэгжиж буй үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг дэмжих, жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх санхүүгийн хөтөлбөрүүдийг биелүүлэн ажиллаж, дундаж давхаргыг дэмжигч банк гэдгээ харуулсан.

Хамгийн олон харилцагчтай, нийгмийн бүхий л давхаргад үйлчилдэг тус банкны хувьд “Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк” болох зорилт тавин дунд хугацааны стратеги төлөвлөгөө болон бизнес төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж дараах үндсэн 3 чиглэлд ажиллаж байна. Үүнд:

–          Дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн Санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх;

–          Бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;

–          Санхүүгийн боловсрол олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх г.м.

Санхүүгийн боловсролтой иргэнтэй улсын дундаж давхаргын хүн амд эзлэх хувь өндөр байдаг. Төрийн банкны хувьд хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, бойжуулахтай холбоотой төсөл, хөтөлбөрүүд болон санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг зорилтод хэсэгт хүргэх ажлуудыг зохион байгуулсаар байна. Тухайлбал, Дундаж давхаргад зориулсан хуримтлалын хадгаламж, тэтгэврийн сан хадгаламж, эрүүл мэндийн хадгаламж, аяллын хадгаламж болон бусад хадгаламжийн бүтээгдэхүүнийг шат дараатайгаар зах зээлд нэвтрүүлснээс гадна “Мөрөөдлөө хадгалъя” хуримтлалтай дундаж давхаргыг дэмжих зорилтод аянаа Төрийн банкны Монгол орныг хамарсан 500 гаруй салбар нэгжээрээ зарласан.

Түүнчлэн дундаж давхаргыг дэмжих банкны цогц төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт харилцагчдад санхүүгийн зөвлөгөө өгөх инкубатор төвүүдийг байгуулан, мэргэшсэн санхүүгийн зөвлөхүүдийг бий болгож, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зөвлөх, сургалт явуулах, дэмжих зэргээр ажиллахын зэрэгцээ дундаж давхаргын эрэлт хэрэгцээнд нийцсэн зээлийн шинэ бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүнийг гаргаж,  хамгийн таатай нөхцөлөөр олгохоор болж байна.

bookzone
Тагууд: санхүүхадгаламжхуримтлал

Санал болгох:

Illustration of a person in a blue shirt and tie holding an open book with stacks of coins and cash floating above it, symbolizing financial knowledge or literacy. The background is green.
Хадгаламж уу, хөрөнгө оруулалт уу
Санхүүгийн удирдлага
Нягтландаа “базуулсан” захирал, ажилдаа дарагдсан нягтланд туслах аутсорсинг үйлчилгээ
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00