Business.mn подкаст 2022 оны нэгдүгээр сард “Хувь хүний хөгжил” сэдвээр цуврал дугаарууд эхэлж байна. Шинэ ондоо өөрийгөө хөгжүүлэх таны зорилго, төлөвлөгөөгөө биелүүлэхэд эдгээр подкастууд тус болно гэж бодож байна.
/Доорхи сэдвээр хийсэн нийтлэлийг эндээс уншина уу/
Нэгдүгээр сарын 11-нд болох Бэрхшээлийг бэрхшээл багатай даван туулах нь вэбинарыг угтсан подкастынхаа энэ удаагийн дугаараар дараах агуулгын хүрээнд ярилцлаа:
- Айдастайгаа, асуудалтай хэрхэн нүүр тулж, өөртэйгээ ажиллах вэ?
- Сөрөг бодол, мэдээллийн сөрөг урсгалыг өөртөө хор багатайгаар яаж өнгөрөөж сурах вэ?
- Муу, хортой зуршлуудаасаа салах гэсэн хүмүүст өөртэйгээ яаж ажиллавал үр дүнтэй вэ?
- Эцэг, эхчүүд хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн талаар юу анхаарах вэ?
- Хүний буруу үйлдэлд хөтөлдөг ямар механизмууд бидний тархинд ажилладаг вэ? Тэднийг хэрхэн танин мэдэх вэ?
- Бусдын хүлээлтэд нийцэх гэж амьдрахын хор уршиг
- Сэтгэл хөдлөл, оюун бодлоо удирдах тухайд
- Амьдралын зөв дадлыг хэвшүүлэх тухайд
Зочин: Б.Болормаа. Сэтгэл засалч. /Канад улсаас/
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.