BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр дэвсгэр дээр "КАРЬЕР" гэж бичсэн стек дээр "R" үсэг бүхий модон блокыг гар байрлуулна. Блок бүр нь тэднийг холбосон дээш чиглэсэн сумтай алхамыг бүрдүүлдэг бөгөөд энэ нь бизнесийн ертөнцөд карьерын ахиц дэвшлийг бэлэгддэг. - Business.MN

Карьераа хэрхэн төлөвлөх вэ? 

Business.mn   Business.mn
2022-01-24
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter
Карьер гэж юу вэ?

Олон хүн карьер хийх,  карьер төлөвлөх зэрэг ойлголтыг өөрөөсөө хол хөндий мэтээр хүлээн авдаг. Зөвхөн томоохон албан тушаалтай хүмүүст л карьерын асуудал хамаатай мэт бодох нь ч бий. Эсвэл албан тушаал ахих, нэр төр хөөцөлдөх гэх зэргээр ойлгодог. Гэтэл эсрэгээрээ карьер гэдэг хүн бүрт хамаатай бөгөөд карьер хөгжил бол хувь хүний хөгжлийн цэг юм. 

Ажил мэргэжил, сонирхол, хобби, спорт, сурч боловсрох зэрэг амьдралын бүхий л талбар карьертай холбогддог. Карьерыг өөрийнхөө зогсож буй цэгийг тодорхойлж, хаана байгаагаа үнэлэх, цаашид хаана байхыг хүсэж буйгаа шийдэх, түүндээ хүрэхийн тулд хийж буй өөрчлөлтийн алхмууд гэж товчоор тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл, карьераа төлөвлөхөөс өмнө өөрийгөө сайтар танин мэдэж чадвал тэр хэрээрээ илүү үр дүнтэй төлөвлөгөө боловсруулж чадна. 

Өөрийгөө танихуй

Таны хийж буй ажлын үнэт зүйл болон хувь хүний үнэт зүйл тань хоорондоо нийцэж байвал сэтгэл хангалуун байдгийг “Юнайтед карьер консалтинг” компанийн Карьер хөгжлийн төвийн захирал Ц.Булган хэлж байна. Мөн өөрийгөө танин мэдэхэд дараах асуултуудыг өөрөөсөө асуух нь үр дүнтэй гэлээ. 

Ажил:
  • Төгссөн мэргэжлээрээ ажиллаж байна уу?
  • Хэр олон газар ажиллаж үзсэн бэ?
  • Хийж байгаа ажил нь хэр зэрэг таалагддаг вэ?
  • Үнэт зүйлийн хувьд нийцдэг үү? 
Үнэ цэн:
  • Таныг юу идэвхжүүлдэг вэ?
  • Та ямар ур чадваруудтай вэ?
  • Цаашид ямар ур чадварууд хэрэгтэй байна вэ?
  • Танд юу чухал вэ? 
Ажил болон өөрийн үнэ цэн хоорондын тэнцвэртэй байдлыг тогтмол үнэлж байхын тулд эдгээр асуултыг өөрөөсөө үе үе асууж хэвшээрэй. Карьераа амжилттай удирдах, өөрийгөө танин мэдэхэд сонирхол маш их нөлөөлдөг, чухал хүчин зүйл. Тиймээс аль салбарт, юу хийх сонирхолтой вэ гэдгээ байнга эрэлхийлэхэд дээрх асуултууд танд тусална. 
Карьерын зөвлөгөө авах

Танилын хүрээгээ тэлэх нь ажил мэргэжлийн хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Таны авьяас чадварыг үнэлж, тусламж хэрэгтэй үед зөвлөгөө өгөх чадвартай хүмүүстэй харилцаа холбоо тогтоож сур. Өөрийнхөө карьертай холбоотой асуудалд тусламж хүсэхээс, асуухаас бүү айгаарай. Гэхдээ карьерын хувьд таныг зөвлөж, дэмжих хүмүүс зөвхөн салбарын шилдэг мэргэжилтэн, ажил хэргийн холбоотой хэн нэгэн байх албагүй. Харин тэднээс гадна гэр бүл, ойр дотнын хүн, найз нөхдөө ч эдгээр зөвлөгчийн тоонд багтаагаарай. Өөрөөр хэлбэл, өөрийн гэсэн карьерын ТУЗ -ийг бүрдүүлэхийг карьер хөгжлийн зөвлөх Ц.Булган онцолж байна. 

Карьер төлөвлөхдөө
  1. Өөрийгөө таних
  2. Сонирхлоо таних (Ур чадвараа тодорхойлох)
  3. Карьер зөвлөгөө авах
  4. Ажайл суралцагч болох (Өнөөгийн нийгэм овсгоо, самбаатай, сэргэлэн, суралцагч байхыг хүнээс шаардах болсон. Тиймээс өдөр тутам тохиосон кэйс, уулзсан хүн бүрээсээ аливааг сурч, шинэ санааг авч үлдэхийг хичээгээрэй) 
  5. Карьерын саад бэрхшээлийг даван туулах (Ажил мэргэжлийн хувьд гацсан эсвэл ухарч байгаа мэт мэдрэмж танд төрж байна уу? Өөрийгөө голох, хэн нэгэн няцаах, шантрах, ядрах, санхүүгийн хувьд хүндрэл тулгарах зэрэг асуудал хүн бүрт ямар нэг байдлаар тохиолддог. Тиймээс ажил мэргэжлийн замналд тань тулгарч буй бэрхшээл, тодорхойгүй нөхцөл байдлуудыг та карьерын амжилтанд хүрэх боломж гэж хараарай. Гэхдээ эхний ээлжинд карьерын мухардалд орсноо хүлээн зөвшөөрөх нь өөрчлөлт хийх эхний алхам юм). 

Энэ удаагийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр карьераа хэрхэн оновчтой, зөв төлөвлөх талаар “Юнайтед карьер консалтинг” компанийн Карьер хөгжлийн төвийн захирал Ц.Булган өөрийн арга барилаас хуваалцлаа. “Карьераа хэрхэн зөв төлөвлөх вэ?” сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг бүтнээр нь үзэх бол энд дарна уу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарын дараагийн зочноор Натори сургалтын төвийн захирал Д.Наранцэцэг Дадал зуршлаа удирдан өөрийгөө хөгжүүлэх нь сэдвээр хичээл орно. Уг вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсоно уу.   

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital
bookzone
Тагууд: Бизнес цэнэгкарьерхүнийкапитал

Санал болгох:

Цаг мөч бүрийг анзааргатай ухамсартайгаар мэдэрч амьдарвал амар амгалан ирнэ
Д.Нямсамбуу: Цаг мөч бүрийг анзааргатай ухамсартайгаар мэдэрч амьдарвал амар амгалан ирнэ
Мэдлэг, түншлэл, боломж: Бизнес Цэнэг Conference 2025
Мэдлэг, түншлэл, боломж: Бизнес Цэнэг Conference 2025
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00