Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” сургалтын хоёрдугаар сарын бүртгэл эхэллээ. Хоёрдугаар сарын сургалтаар ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ -ийн сэдэв үргэлжилнэ.
Хувь хүний хөгжлийн төлөвлөгөө, хувийн санхүүгээ зөв төлөвлөн удирдах арга барилд суралцаж, зорилгодоо хүрэх стратегиа боловсруулж, амжилттай, сэтгэл хангалуун ажиллаж, амьдрахад тань туслах дараах сургалтуудад та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна /Хичээлийн сэдэв дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу/.
2 сарын 8. Хувь хүний хөгжлийн төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?
Менежментийн зөвлөх, көүч Г.Батханд
Хувь хүн өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, өөрийн гэсэн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах нь өнөө цагт зайлшгүй шаардлагатай алхмуудын нэг болж хувирсан. Хувийн менежмент буюу хувь хүний хөгжлөө хэрхэн төлөвлөж, амьдралаа удирдах ур чадварын талаар энэ вэбинараас мэдлэг, мэдээлэл олж авна. Мөн хувийн хөгжлийн SWOT шинжилгээ хийж, стратегиа боловсруулах, төлөвлөлтийн 7 алхмын талаар суралцана.
2 сарын 15. Хувийн санхүүгээ зөв төлөвлөн удирдаж суръя
“Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номын зохиогч, хувийн санхүүгийн зөвлөх Г.Мөнгөн
Хувийн санхүүгээ зөв арга барилаар удирдах хэрэгцээ, шаардлага өнөө цагт хүн бүрийн өмнө тулгамдах болсон. Санхүүгийн хуримтлалын дадлыг хэвшүүлэх, санхүүгээ зөв төлөвлөн удирдах, ингэхийн тулд өөрийн гэсэн тодорхой системийг хэрхэн бүтээж үр дүнд хүрэх талаар бодит туршлагаас суралцахыг хүсвэл энэ удаагийн вэбинар танд тусална. Хадгаламж болон амьдралын зөв хэв маяг бол хувийн санхүүгээ амжилттай удирдах гол түлхүүр юм.
2 сарын 22. Амьдралын зорилгодоо хүрэх стратеги зураглалаа гаргах арга зам
Стратеги судлаач, сургагч багш Д.Цэцэнбилэг
Та зорилгодоо хүрэх арга замаа эрэлхийлсээр яваа ч нэг л болж өгөхгүй байна уу? Хэрэв тийм бол амьдралын зорилгодоо хүрэх стратегийг хэрхэн боловсруулах, энэ нь ямар ач холбогдолтой талаар, мөн амьдрах стратегийн бүрдэл хэсгүүд юу болох, тэдгээрийг хэрхэн тодорхойлох тухай энэхүү вэбинараас мэдэж авна. Мөн өөрийгөө танин мэдэж, бусдыг байгаагаар нь хүлээн авч сурснаар ямар эерэг өөрчлөлтүүдийг бүтээх боломжтой талаар ярилцах болно.
Нэг вэбинарт оролцох төлбөр 22’000 төгрөг бөгөөд 3 вэбинарт багцаар бүртгүүлбэл 25 хувийн хямдралтай. Харин гишүүнчлэлийн багцыг авснаар та бүтэн жилийн турш “Бизнес цэнэг” вэбинарт оролцож, өмнөх хичээлүүдийн бичлэгийг үзэх эрхтэй болно.
Вэбинар Мягмар гарагийн 19.00-20.30 цагт онлайнаар явагдана. “Бизнес цэнэг” вэбинарын тухай мэдээллийг karakorum.digital хаягаас авч, онлайнаар бүртгүүлээрэй.
Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.
ЭНД ДАРЖ ЯГ ОДОО ВЭБИНАРТ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ
Эсвэл доорх QR кодыг уншуулна уу.
И-мэйл: support@karakorum.digital, Утас: 70110812, 89028888 /ажлын цагаар/ Вэб: academy.karakorum.digital/pages/webinars
Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.