Business.mn подкаст 2022 оны нэгдүгээр сард “Хувь хүний хөгжил” сэдвээр цуврал дугаарууд эхэлж байна. Шинэ ондоо өөрийгөө хөгжүүлэх таны зорилго, төлөвлөгөөгөө биелүүлэхэд эдгээр подкастууд тус болно гэж бодож байна.
Нэгдүгээр сарын 25-нд болох Дадал зуршлаа удирдан өөрийгөө хөгжүүлэх нь вэбинарыг угтсан подкастынхаа энэ удаагийн дугаараар дараах агуулгын хүрээнд ярилцлаа:
- Сайн дадал зуршлыг олшруулах, муу дадад зуршлыг цөөлөх аргууд гэж байна уу?
- Бидний нэг их тоодоггүй, гэхдээ тогтмол хийж байвал том үр дүнд хүргэх ямар нийтлэг дадал зуршлууд байдаг вэ?
- Монголчууд аливаа үйлдлийг дадад зуршил болгохдоо ямар давуу болон сул талуудтай байдаг вэ?
- Дадал зуршлыг автомат түвшинд очтол хэвшүүлэхэд хэр их тэвчээр, хугацаа орох вэ?
- Ихэнх хүн дээр ойролцоо үр дүн өгдөг, шалгарсан дадал зуршлууд гэвэл юу вэ? Жишээ нь өглөө эрт босох, хоёр хуудас ном унших гэх мэт
- Монголчуудыг хамгийн их хойш татдаг нийтлэг муу дадал зуршлуудын талаар?
- Сайхан төлөвлөгөөг нурааж уруу татдаг ойр дотныхон, найз нөхдийг яах вэ?
- Хэтэрхий олон дэлгэц, хэтэрхий их мэдээлэл, хэтэрхий их мэссэж, дуудлага, нотификэшнүүд нь хүний анхаарал, цагийг дэмий үрж байна. Энэ их шум дунд хүн төлөвлөгөө, сайн дадал зуршлыг яаж төлөвшүүлэх вэ?
- Дадал зуршлыг мөрөөдөлтэйгээ, зорилготойгоо уях тухайд – юу хийх гээд байгаа нь чухал уу эсвэл хэн болох гээд байгаа нь чухал уу?
- Дадал зуршлыг хөгжүүлэх чиглэлд ямар номнууд уншиж болох вэ?
Зочин: Д.Наранцэцэг. Натори сургалтын төвийн захирал
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.