Өсөн хөгжих сэтгэлгээ буюу growth mindset гэх зөөлөн ур чадвар нь маш олон талаараа ажил олгогчдын хамгийн ихээр эрж хайдаг чадвар болсон. Чили улсын оюутнуудын шалгалтын дүнгийн судалгаанд өсөн хөгжих сэтгэлгээтэй оюутнууд хамгийн өндөр оноог авах хандлагатай байжээ. Сайн мэдээ гэвэл өсөн хөгжих сэтгэлгээг оролдлогоор хөгжүүлж болдог байна. Энэхүү нийтлэлийг уншсанаар та өсөн хөгжих сэтгэлгээ гэж юу болох талаар илүү гүн ойлгож, өдөр тутамдаа хөгжүүлэх арга замуудыг мэдэж авах болно.
Өсөн хөгжих сэтгэлгээ гэж юу вэ?
Өсөн хөгжих сэтгэлгээ гэдэг бол бидний суурь ур чадварууд үнэнхүү хичээл зүтгэл болон өөрийгөө бүрэн дайчилснаар хөгжиж сайжирч болдог гэдэг итгэл үнэмшил юм. Энэхүү төрлийн сэтгэлгээтэй хүмүүс шинэ ур чадвар, чадамжуудыг бий болгоход өдөр бүрийн жижиг үйлдэл, хичээл зүтгэл цугларч байж сурдаг гэдгийг мэддэг учир ажил амьдралын аль ч талаа сайжруулж, амьдралын бүх тал дээр урт хугацааны зорилгодоо хүрэх чадвартай байдаг.
Яагаад чухалд тооцогдох болсон бэ?
Өдөр бүрийн жижиг үйлдлүүд, байнгын хичээл зүтгэлээр нэг л өдөр өөрөөрөө бахархах шинэ ур чадвар, авьяасыг хөгжүүлж болдог гэдгийг ухамсарладаг болохоор энэхүү сэтгэлгээ нь ямар ч зүйлийг хурдан бөгөөд сайн суралцахад тусалдаг.
Өсөн хөгжих сэтгэлгээ нь шинэ зүйлс сурах явцад тулгарч болох бэрхшээлүүдийг даван туулахад туслах ба энэ сэтгэлгээгээр явж байхад шийдэмгий, тууштай байж чаддаг.
Өсөн хөгжих сэтгэлгээг хөгжүүлэх 3 арга
Эхлээд бэрхшээлтэй тул
Өсөн хөгжих сэтгэлгээгээ хөгжүүлэхийн тулд эхлээд хэцүү байгаа зүйлээ хийх хэрэгтэй. Олны өмнө илтгэл тавих гэдэг юм уу эсвэл таныг бүр бага зэрэг айлгадаг, сайн хийж чадахгүй гэсэн зүйлсээ зориудаар хийж эхлээрэй. “Би үүнийг сайн хийж чаддаггүй, би үүнийг хийхээс айдаг” гэдэг ойлголтоос “Энэ бол хөгжих боломж, би үүнийг сайн хийдэг болно” гэдэг сэтгэлгээ рүү шилжих хэрэгтэй. Шинэ гарч ирсэн сорилтуудыг адал явдал, боломж гэж харснаар та өөрийн харах өнцгийг маш хурдан өөрчлөгдөж байгааг анзаарах болно.
Алдаанаасаа суралц
Дараагийн хэвшүүлэх зүйл бол алдаа дутагдлаасаа суралцах. Төгс төгөлдөр байх гэж зорих нь өсөн хөгжих сэтгэлгээтэй байх тал дээр хүндрэл учруулж хийж буй зүйлээ зөв хийж байгаа эсэхдээ санаа зовох, бусдаар өөрийн сурах хурд болон гүйцэтгэлээ удирдуулах болдог. Та л зөвхөн өөрийнхөө сурах үйл явцдаа эзэн болж өөрийгөө сорьж, зөвхөн өөртөө таалагдахын тулд хийх хэрэгтэй. Хэн ч ямарваа зүйлийг эхлээд оролдохдоо төгс хийдэггүй. Тиймээс өөрөөсөө ч тийм зүйлийг бүү хүлээ. Бүтэлгүйтэл болон алдаагаа хүлээн зөвшөөрч магадгүй эхний оролдлогоороо алдаа гаргасан ч дараагийн удаа арай дээр байх тал дээр өөрийгөө хөгжүүлэх нь хамгаас чухал. Нэг удаа амжилт олоогүй гэдэг чинь дараагийн удаа ч амжилт олохгүй гэсэн үг биш шүү дээ.
Сурах өөр арга барил туршиж үз
Байнга суралцах үйл явцаа сайжруулж шинэ чадвар эзэмших үр дүнтэй арга барилаа олохын тулд шинэ арга барилуудыг туршиж байх хэрэгтэй. Урьд нь хэзээ ч хийж үзээгүй зүйлээ турших гэж байсан ч өөрийн хэвшмэл арга барилаасаа өөр аргаар сурахад бэлэн нээлттэй байх нь чухал. Үр дүнд нь та гайхширах болно.
Битгий мартаарай
Өсөн хөгжих сэтгэлгээ тэнцүү “оролдлого, дадлага төгс төгөлдөрт хүргэнэ”. Өсөн хөгжих сэтгэлгээнд өөрийгөө дадуулж, өдөр тутмынхаа амьдралд жижиг жижгээр сурах үйлдлийг хэвшүүлэн growth mindset-тэй хүн болох гэж хичээгээрэй. Энэхүү зөөлөн чадвар нь урт хугацаандаа маш олон тал дээр өгөөжтэй байх бөгөөд таны хүсээд байгаа нэг зүйлд мэргэших, өөрийгөө хөгжүүлэх гэх зүйлүүдэд хүргэх нь гарцаагүй юм.
uneheer heregtei medeelel bna bayrllaa
Их сургамжтай товч тодорхой аргууд байна Баярлалаа