Шинэ маршрут
“Газпром” компани “Сибирийн хүч 2” дамжуулах хоолойн чиглэлийг урьдчилсан байдлаар тогтоожээ. Алтайн уулархаг бүсийн бэрх замаас зайлсхийсэн шинэ схем Эрхүү мужаас эхэлж, Буриадын гурван тойргийн айл өрхийг шингэрүүлсэн хийгээр хангах аж. Хийн хоолойн анхны чиглэл Монгол зэрэг гуравдагч улсыг тойрч, Уулын Алтайгаас БНХАУ-ын нутаг руу шууд дамжиж байв. Харин шинэчилсэн төлөвлөгөөгөөр Зима, Саянск, Черемхово хот, Тунка хөндийгөөр дайран өнгөрөх хийн хоолой Хиагт хотоос Монгол Улсын хилийг давна.
“Сибирийн хүч 2”-ын өргөтгөл буюу “Союз Восток” хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрт тавих юм. Төсөл хэрэгжсэний дараа ОХУ түүхэндээ анх удаа Баруун Сибирээс дорнод чиглэлд шингэрүүлсэн хий нийлүүлнэ. Хятад улсын жилийн хэрэглээ 550 тэрбум шоо метрээр өсөж байна. “Сибирийн хүч 2” төслийн бүтээн байгуулалт төлөвлөгөө ёсоор 2030 он гэхэд дуусна.
Дорнод Сибирь, Алс Дорнодыг газжуулах нь
“Газпром”-ын шинэ төсөл бол ОХУ-ын БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хэмжээг нэмэгдүүлэх стратегийн зорилго, Зүүн Сибир, Алс Дорнодыг хангах хэтийн ач холбогдолтой. Юун түрүүн Буриадын нийслэл Улаан-Үд хотын оршин суугчид болон Эрхүү мужийн алслагдсан тосгонд өгөөжтэйг Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн ахлах шинжээч Сергей Кондратьев онцолжээ. Түүний хэлснээр, эдгээр бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад байгалийн шингэрүүлсэн хий хамгийн тохиромжтой. Мөн Буриадын нүүрсэнд тулгуурласан ТЭЦ-1, ТЭЦ-2 дулааны цахилгаан станцыг хийн түлшинд шилжүүлэх, үүний тулд 10-20 сая тонн байгалийн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдийг барихад “Газпром”-оос хэдэн арван сая ам.долларын зардал гарна. Энэ бол Владивостокт 5-6 тэрбум ам.долларын өртөгтэй томоохон үйлдвэр барихаас хамаагүй бага төсөв гэдгийг дурдах хэрэгтэй. Мөн Алс Дорнодын бүс нутгуудыг шингэрүүлсэн хийгээр хангах төсөл эдийн засгийн үр ашигт тулгуурладаг.
Монголчууд ахуйн хэрэглээний хийн үнийг харьцангуй бага байхаар хэлэлцээр хийж чадсан бололтой.
Кондратьевын хэлснээр “Газпром”-ын хувьд таатай тариф нь мянган шоо метр байгалийн шингэрүүлсэн хий тутамд 10-15 мянган рубль байх ёстой. ОХУ-д нэг тонн нүүрсний өртөг дунджаар 3-4 мянган рубль байдаг. Байгалийн хийн ижил төстэй үзүүлэлт, илчлэгийг харгалзан үзвэл 5-7 мянган рубльд хүрдэг. ОХУ-д дотоодын ханшийг шийдээгүй байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлдэг. “Газпром” компанийн удирдлагууд энэ цаг үед Алс Дорнодод байгалийн шингэрүүлсэн хийн үйлдвэр, терминал барихад хөрөнгө оруулах гэж яарахгүй байна. Мянган шоо метр тутамд 5-6 мянган рублийн дотоодын бөөний үнээр монополист хамгийн бага ашиг олоход амаргүй. Энэ ханшаар Орос Европын хэсгийн дэд бүтцээ ашиглан шатахуун борлуулах нь ашигтай. Алс Дорнодод ийм өртгөөр бүхнийг шинээр эхлүүлэх нь амиа хорлохтой адил. Хамгийн тохиромжтой ханш дор хаяж 10 мянган рубль байх ёстой.
Монгол Улс зөв сонголт мөн үү?
ОХУ-ын байгалийн хийг БНХАУ руу дамжуулах төсөлд Монгол Улсыг оруулснаар “Газпром” жилд 48 тэрбум шоо метр шатахуун нийлүүлэх төлөвлөгөөгөө 55-60 тэрбум хүргэж нэмнэ. Гэхдээ монголчууд ахуйн хэрэглээний хийн үнийг харьцангуй бага байхаар хэлэлцээр хийж чадсан бололтой. Нэмж дурдахад, “Газпром” компани хийн хоолойг дамжин өнгөрүүлсөн гуравдагч улсад нэмэлт олон сая ам.доллар төлөх шаардлагатай болохыг Кондратьев онцлон тэмдэглэсэн.
Монголын талын гэрээний нөхцөл хятадуудтай ижил байвал “Газпром” компанид эрсдэлтэй. Мянган шоо метр шатахууны дундаж ханш 250-300 ам.доллар байдаг бүс нутагт дамжуулах хоолой барих амаргүй. Гэхдээ монголчуудын шаардаж байсан усан цахилгаан станцын хувилбараас хамаагүй дээр төсөл.
Монголын эрх баригчдын нөхцөл Байгаль нуурт цутгадаг гол мөрний эх дээр томоохон усан цахилгаан станц барих. Хэрэв монголчууд төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн бол экологийн сүйрэлд дагуулах байсан. Усан цахилгаан станцын хуримтлуулсан усан сангуудад Оросын хамгийн цэнгэг устай нуурын түвшнийг огцом бууруулах эрсдэлтэй. Цаашлаад Ангар мөрнийг гүехэн болгож, Сибирийн олон хотын ундны усны нөөцөд сөргөөр нөлөөлөх байлаа. Үүний зэрэгцээ Үндэсний эрчим хүчний хүрээлэнгийн дэд захирал Александр Фролов Gazeta.Ru-д өгсөн ярилцлагадаа “Монгол Улсаар дамжин өнгөрөх хийн хоолойн алдагдлыг хэтрүүлэхгүй байхыг онцолсон. Тэрээр “Улаанбаатарыг шинэ чиглэлд оруулсан нь “Газпром”-д олон сая ам.доллар хэмнэх боломж олгосон. Алтайн уулстай харьцуулбал, Монголын тал нутагт хоолой тавихад өртөг бага, цаг хугацаа хэмнэнэ. Монгол Улсын шингэрүүлсэн хийн жилийн хэрэгцээ харьцангуй бага. Гэрээт түлшний үнэ өндөр байсан ч “Газпром” орлого олохгүй. 2025-2030 онд тус улсын байгалийн хийн хэрэгцээг мэргэжилтнүүд гурван тэрбум шоо метр хүрнэ гэж тооцоолсон. Энэ утгаараа Монголд нийлүүлэх хэмжээг тусад нь авч үзэх нь утгагүй” гэжээ.
“Ногоон” төсөл байж чадах уу
“Газпром”-ын шинэ чиглэл эдийн засгийн хүндрэлээс гадна Тункинскийн байгалийн цогцолборт газраар дайран өнгөрсөн нь экологийн зарим идэвхтний эсэргүүцэлтэй тулгарчээ. Тэд төслийн үеэр ойн санг устгах, хий дамжуулах хоолойгоос метан алдагдах аюултай гэж үзсэн. Зүүн Сибир-Номхон далайн газрын тос дамжуулах хоолойтой адил явдал давтагдахыг үгүйсгэхгүй.
Ямартай ч Байгаль нуураас холдуулахын тулд Ерөнхийлөгч В.Путин хөндлөнгөөс оролцоход хүрчээ. Тункинская хөндийд учирч буй гол аюул нь хүлэмжийн хийн ялгаруулалт. Нэг тонн метан 20-25 тонн CO2-тэй тэнцдэг. Зарим байгаль орчны мэргэжилтнүүд энэ коэффициентийг 100 дахин бага тоо гэж шүүмжилдэг. Гэхдээ “Газпром” бол Улаан номонд орсон амьтдын бэлчээрлэх, амьдрах орчныг хамгаалах технологи баримталдаг компани гэсэн байр сууриа бат илэрхийлсэн. 2014 оны өвлийн Олимпын наадамд зориулан барьсан “Жубга-Лазаревское-Сочи” хоолойн бүтээн байгуулалтыг жишээ татаж болно” гэжээ.
Энэ тохиолдолд Тункинская хөндийн ой модыг огтлох шаардлагагүй болно. Мөн өндөр хүчин чадалтай компрессорын станцуудыг 100-150 биш, 500 километрийн зайтай суурилуулах боломжтой. Үүний зэрэгцээ Фролов “Сибирийн хүч 2″ маршрутын дагуу метан алдагдах хамгийн бага эрсдэлийг тодорхойлжээ. Байгууламжуудыг дотоод спектроскоп ашиглан тогтмол шалгаж, хоолойн бат бөх давхаргыг бэхжүүлэх аж. Тэрээр “Манай “Умардын урсгал” транзит шугам 10 гаруй жил ажиллаж байна. Хэрвээ Европын байгаль хамгаалагч нар өчүүхэн төдий алдаа илрүүлсэн бол өдийд дэлхийн хэмжээний шуугиан дэгдээх байсан. Технологийн зуунд хий дамжуулах хоолойн байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийн талаар ярих нь зүгээр л инээдтэй хэрэг” гэсэн байна.
Эх сурвалж: Gazeta.ru
Дэлхий ГАЗ- дээр тогтдог. Газ хэргэлдгүй орон ёстой тоотой хэд л байх. Газ орж ирснээр Цахилгаан станц барьж гаднаас авах цахигааныг халж болно. Хурдан асааж унтрааж болдог. Нүүрсний станц асахдаа мазут ашиглаж асна. хурдан асааж унтраа ж болдоггүй. Хотын утаа ч бүрэн арилна.